АН-ын ҮЗХ дахин хуралдана

2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН дангаараа болон эвсч орох эсэхийг эхний ээлжинд ярилцжээ. ҮЗХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар АН энэ сонгуульд дангаараа оролцохыг батламжилжээ. Харин дараагийн асуудал ээлжит сонгуульд АН-аас боловсруулан оруулж ирсэн мөрийн хөтөлбөрийг батламжлах байжээ. Хоёр жил гаруйн хугацаанд Монгол орон даяар явуулж, иргэдийн саналыг багтаасан саналуудаас АН 10 зөв бодлогыг гаргаж ирсэн юм. ҮЗХ-ны гишүүд 10 зөв бодлогыг тусгасан мөрийн хөтөлбөрөө батламжилсан байна. Харин хэн хүний сонирхож байсан нэр дэвшигчдийн асуудлыг ярилцаагүй аж. Гэхдээ энэ сарын 25-ны өдөр ҮЗХ дахин хуралдахаар болсон бөгөөд нэр дэвшигчдийн бүртгүүлэх хугацааг дөхүүлж байж АН-аас нэр дэвшигчдээ баталгаажуулахаар болсон байна.
Г.Мандуул
Дугаар 111/2398/