Угжаар хоолловол илүү таргална

Угжаар хооллодог хүүхдүүд ихээхэн илчлэгийг биедээ шингээдэг бөгөөд тэднийг хөхөөр хооллодог хүүхдүүдтэй харьцуулахад өсөлтийн гол шатандаа ихээхэн таргалдаг болохыг судалгаа харуулсан байна. Үүнээс гадна угжаар хооллосон хүүхэд хожим нь идэмхий болох магадлал өндөр байдаг аж. Хөхөөр хооллосон хүүхэд нэмэлт тэжээлээр хооллосон хүүхдийг бодвол биеийн энергиэ маш зөв зохистой зарцуулж чаддаг гэж хүүхдийн эмч Паулине Эммет хэлжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 2015 он гэхэд 700 сая хүн жингийн илүүдэлтэй болно гэж тооцоо гарчээ.
Дугаар 111/2398/