Флорида муж аварга могойгоор дүүрлээ

Флоридагийн их сургуулийн Хүнс, хөдөө аж ахуйн институтын (Institute of Food and Agricultural Science) багү Фрэнк Маззотийн хэлснээр yг мужид бараан өнгийн барсан питон (Python molurus biүittatus) үржин тархжээ. Анх энэ могойг хүмүүс гэрийн тэжээмэл амьтан болгон Бирмээс авчирсан гэдэг. Аллигатор гэх Америкийн матар амьдардаг газарт тэр могой амьдрах чадвартай аж. Флорида муж тэдэнд үржих сайн хөрс нь болжээ. 2002-2005 онуудад мужид 201 тийм могойг барьсан бол дараагийн хоёр жилд нь 418 могойг барьжээ. Тэдний хамгийн том нь таван метрийн урт, 70 кг жинтэй байв.
Эхлээд аварга могой Флоридагийн Үндэсний дархан газар Эверглейдсийн намагтай газрыг эзлэн үржсэн байна. Дараа нь Флоридагийн хойгоор тархан одоо Жоржия, Луизиана мужуудад үзэгдэх болсон гэнэ.
дугаар 096/116/