Улаан хивс, сонгодог бүтээлээ зэхсэн дуурийнхан

Сонгодог урлагийн гайхамшгаас мэдрүүлсэн чамгүй сонирхолтой түүхэн он жилүүдийг дурсах төрсөн өдрийн баярт өнгө нэмсэн урлагийн бурхад, хүндэт зочдын зэрэгцээ улаан хивс, өнгийн бөмбөлөг, алаг цэцэгс, амтат дарс тэргүүтэн үзэгчдийг гайхуулж байсан. Анх удаа зохион байгуулж байгаа улаан хивсний ёслолын арга хзмжээндээ дуурийнхан удтал хүлээлгэсэнгүй. Уригдсан зочид нь уван цуван морилдог Гэгээн Муза наадмыг бодвол, харьцангуй эрт өндөрлөсөн шүү.

Энэ ч утгаараа, улаан хивснээ алхсан уран бүтээлчид ойн арга хэмжээнд зориулсан гала тоглолтоо сонирхуулахаар зэхсэн. Тоглолтын өмнөхөн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн, БСШУЯ-ны сайд Н.Болормаа, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Б.Эрдэнэбат нар мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлгээ барилаа.

Н.Болормаа сайд тус театрын барилгын засварт таван сая төгрөг, гавьяат жүжигчин Б.Эрдэнэбат жүжигчдийн тавилгыг шинэчлэхэд зориулж яамнаас 40 сая төгрөг хандивлаж, уран бүтээлчдийг баярлуулав. Тэртээ 1963 оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийж байсан дууриин театрын анхны бүтээл нь П.ИЧайковскийн Евгений Онегин дуурь аж. Алдарт дуурийн анхны монгол Ленскийг Ардын жүжигчин Г.Хайдав гуай амилуулж байсан гэдэг.

Тэгвэл өдгөө тохиож буй 45 насныхаа төрсөн өдөрт Э.Чойдогийн Чойжид дагина бүжгийн жүжиг зэхжээ, дуурийнхан. Тэнгэрт чуулсан мянга мянган одод, өнгөөр очтох гэрлийн туяанд бүжсэн авьяаслаг балетчид сонгодог урлагийн гайхамшиг, хөг хэмнэл, уян налархай хөдөлгөөний цогцыг үзэгчдэд мэдрүүлсэн юм. Амьсгаа даран суугаа үзэгчдийн сэтгэл

хөдлөл уран бүтээлчдэд ч гэсэн нөлөөлсөн бололтой. Дүрийнхээ дотоод сэтгэл хувирал, үйлдэл бүхэндээ нэгэнт ууссан байлаа. Ийнхүү өрнөсөн тоглолт Цагаанбаатарын Бугуйл бүжгэн жүжгээр үргэлжилсэн бөгөөд З.Хангал агсны Эрдэнэсийн уул, Б.Шаравын Чингис дуурийн Хадааны ари, Д.Лувсаншаравын Хан бүргэд зэрэг шилдэг бүтээлүүд ч үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаасан.

Алдарт Чио Чио Сан, Дон Кихот, Увидаст лимбэ дууриудын зарим ариг дуурийн театраар овоглодог Классик Жем хамтлагийн дуучид, Ө.Уянга, Д.Туяа нар амилуулсан нь үзэгчдэд тун ч их таалагдаж байна лээ. Басхүү Учиртай гурван толгой дуурийн Нансалмаагийн дүрд тоглож, монголчуудын танил болсон японы дуучин Окуяама Юми ч энэ үдэш авьяас билгээ гайхуулсан.

500 жилийн түүхтэй дэлхийн сонгодог урлагийн хөгжлөөс манайхан хоцроогүй гэдгийг мэдрүүлж чадлаа, дуурийн театрынхан. Авьяаслаг уран бүтээлч олныг төрүүлсэн тус театр өнгөрсөн хугацаанд нийт 100 гаруй томоохон бүтээлийг үзэгчдэдээ хүргэжээ.

Дугаар 096/769/

Р.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button