Мөнгөнд шүүгч сөхөрсөн ч Монгол Улсын хууль сөхрөхгүй

Тангараг өргөсөн шүүгч өөрөө ёсчлон мөрдөх хуулиа уландаа гишгэсэн атлаа жишим ч үгүй байдаг болж. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гарагт манай сониныг ирэх даваа гарагт /өнөөдөр/ хуралдах шүүх хуралд оролцох ёстой гэсэн мэдэгдэлийг тус шүүхийн нарийн бичиг утсаар холбогдож хэлсэн юм. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд Өнөөдрийн монгол сониныг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхийг хүссэн юм байх.

Иргэн бүр үг хэлэх эрхтэй, энэ хэрээр ч ямар нэг байдлаар сэвтсэн нэр төрөө сэргээлгэх бүрэн эрхтэй. Үүнд маргах хэн ч байхгүй. Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болдын хувьд нэр төрөө сэргээлгэх гэхээсээ илүүтэй, олны анхаарлыг татах гэсэн шоу бол энэхүү өнөөдөр зарлагдаж байгаа шүүх хурал юм.

Учир нь манай сонин Лу.Болдын албан тушаалаа ашиглан улсын хөрөнгийг өөрийн мэт дураар цацаж байсан хууль бус үйлдлүүдийг дэс дараатайгаар, бүр баримттайгаар цуврал болгон нийтэлсэн. Ингэснээр манай сонин хууль зөрчсөн биш харин ч өдөр тутмын сонин, ард иргэдийнхээ нүд чих болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ үүргийг л гүйцэтгэсэн. Мөн бурууд нүд хэрхэн хурц байдгийг уншигч, захиалгачиддаа хүргэж, Засгийн газарт харьяалагдсан бүхэл бүтэн агентлагийн дарга ямар байдлаар, хэрхэн хууль зөрчдөгийг баримттайгаар харуулахыг хүссэн. Энэ хүсэлдээ ч тодорхой хэмжээгээр хүрсэн. Гэтэл яав? Өчүүхэн өт хүртэл биед нь хүрэхэд атирдагийг бид мэднэ. Мэдээж Лу.Болдын хувьд манай сонинд цувралаар нийтлэгдсэн баримттай нийтлэлүүд зүгээр л атираад өнгөрөх зүйл биш байснаас тэрбээр шүүхэд хандав. Мэдээж бүгдийг мөнгөөр, зоосны нүхээр харж, зохицуулада сурсан түүнд энэ нь илүү амар байсан биз. Нөгөө талаар

өөдөөс ирсэн чулууг өөрийн талд ашигтайгаар эргүүлэхэд ч шүүхийн нэр барьсан, шүүгчийн хувцас өмссөн, шүүгчийн ёс зүйг уландаа гишгэсэн түүний талын хүн байсан нь энэхүү сонголтыг хийхэд хүргэсэн бололтой. Өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд уг хэргийн талаар зарим зүйлийг тодруулахаар, мөн тус шүүх хуралд манай сониноос томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцож чадахгүй болсон учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаа албан ёсоор мэдэгдэхээр очсон юм. Харамсалтай нь уг хэргийг хүлээн авч, мөн шүүх хурлын даргаар хуралд оролцож байгаа Д.Дэлгэрцэцэгийн биеэ авч яваа байдал, бид нартай харьцсан харьцааны соёл нь дэндүү гутамшигтай байсан юм. Шүүгч Д.Дэлгэрцэцэгтэй баасан гарагийн 15.30 цагт уулзахаар очиход нарийн бичиг нь би юу ч мэдэхгүй, шүүгчтэй уулз гэснээр түүний өрөө рүү нэвтэрсэн юм.

Гэтэл Өнөөдрийн Монгол сонины редакцийн зүгээс гаргасан хүсэлтийг шүүгч Д.Дэлгэрцэцэг хүлээн авах нь бүү хэл харин ч хүргэж өгсөн сэтгүүлчийг хэл амаар аймшигтай муухайгаар доромжлов. Түүгээр зогсохгүй албан бичгийг хүлээн авч танилцаагүй байж, шүүх хурал заавал хийх ёстой. Тэгээд ч итгэмжлэгдсэн төлөөлөгчид чинь ажил гарсан бол өөрөө суу хэмээн Монгол Улсын хуулийг огт мэддэггүй хүн шиг авирласан юм. Мөн энэ хэргийн учрыг олох гэж явах зуураа өөр нэг зүйл өөрийн эрхгүй ажиглагдсан нь шүүгч шийдвэрийг аль хэдийнэ гаргачихсан байгаа нь илт байв. Учир нь шүүх хурал хуралдах бүү хэл дөнгөж л тов нь зарлагдаж байхад, шүүгч шийдвэрээ гаргачихсан байгаа нь нэгийг хэлээд байна. Түүгээр ч барахгүй нэхэмжлэгч тал ч хариуцагч талаас нэхэмжилсэн мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөд зарлаж суух. Бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаад энэ тухайгаа цацаж амжсан байх юм. Гэтэл хууль бус үйлдлийг нүд чавчихгүй харж, анхаарч байх ёстой хуулийн байгууллагууд нь энэ бүхэнд таг чиг юу ч хараагүй үзээгүй юм шиг аашилж байдаг. Арай дэндэж байгаа юм биш үү, эрхэм хуульчид, хууль сахиулагчид аа.

Та бүхэн өөрсдөө ингэж дагаж мөрдөх ёстой хуулиа зөрчөөд байх юм бол жирийн иргэд чинь яах болж байна. Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэдэг биз дээ. Хууль сахиулагчид нь өөрсдөө хуулиа зөрчөөд, улайм цайм нэг талд үйлчилж, тодруулбал их мөнгө, танил талын хүрээнд толгой гудайлгахаар хэн та бүхэнд итгэх юм. Мөн хэн та бүхний ажлыг хийх юм. Хөл толгойгүй, хэдэн халтар төгрөгт толгойгоо, ухаанаа алдсан тангараг өргөсөн шүүгчдийнхээ тархийг цэвэрлэж, бохирыг нь шахах цаг болсон юм биш үү, эрхэм шүүхийн дарга нар аа Энэ ташрамд, Д.Дэлгэрцэцэг шүүгчид Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэг. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим буюу Дөрөвдүгээр зүйл. Шүүгч гагцхүү хуульд захирагдах гэсэн заалтыг

сануулга болгон хүргэмээр байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим буюу Дөрөвдүгээр зүйл. 4.1-д. Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдана гэсэн байна. Гэтэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүгч Д.Дэлгэрцэцэг энэхүү заалтыг зөрчсөн. Түүгээр зогсохгүй тус хуулийн Долдугаар зүйл. Гэм буруутайд тооцож үл болох гэсэн заалтыг ч мөн үл тоомсорлож байна хэмээн бид үзэж байна. Шүүхийн тухай хуулийн Долдугаар зүйлийн 7.1-д.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байгаа. Гэтэл Д.Дэлгэрцэцэг шүүгч уг хэрэгт Өнөөдрийн Монгол сониныг ямар ч заалтгүйгээр шууд буруутган, /хэргийн үнэн мөнийг тогтоох шүүх хурал ч хуралдаагүй байхад шүү. сурв/ тус сонины нэрийн өмнөөс очсон сэтгүүлчийг эгээ л ялтан шиг үзэж, харьцан, дорд үзэн, хэл амаараа доромжлон өрөөнөөсөө хөөн гаргахыг завдсан. Мөн хагас өдрийн өмнө шүүх хурлыг зарласан атлаа хэрэг үүсгэсэн цагаас эхлэн уг хэрэгт ажиллаж байгаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийг солихыг шаардсан. /Хагас өдөр гэдэг нь Д.Дэлгэрцэцэг шүүгчийн нарийн бичиг нь хурлын товыг баасан гарагийн үдээс хойш өгсөн бөгөөд шүүх хурал даваа гарагт зарлагдсан байв. Гэтэл Монгол Улсын хуулиар ажлын өдөр тав хоног байдаг. Тиймээс амралтын хоёр өдрийг хасахаар хурлын товыг хүргэсэн хугацаа нь Шүүх хурлын товыг 7-14 хоногийн өмнө шүүгдэгч, хариуцагч, нэхэмжлэгч талд хүргэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. сурв/

Түүнээс гадна шүүгч Д.Дэлгэрцэцэг Шүүхийн тухай хуулийн наймдугаар зүйлд заасан Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн заалтыг бас л зөрчөөд байна. Тус хуулийн 8.1-д. Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэр, эрх хэмжээний ялгаваргүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Гэтэл Д.Дэлгэрцэцэг шүүгчийн өрөөндөө гаргасан ёс бус авир нь энэхүү заалтыг зөрсөнөөр барахгүй, Монгол Улсын иргэн хуулийн өмнө эрх тэгш эрхээ эдлэж чадахгүйд хүргээд байна. Учир нь түүний биеэ авч яваа байдал болон бидэнтэй харьцсан харьцаанаас тэрбээр нэхэмжлэгч талаас ямар нэг байдлаар хараат болсон шинж тэмдэг ажиглагдаж байна.

Тухайлбал, шүүхийн зарлан дуудах хуудсыг 7-14 хоногийн өмнө биш хагас өдрийн өмнө өгч, шүүх хуралд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг солих албан бус санал тавьсан. Мөн хэсэг хугацааны дараа хариуцагч тал буюу Өнөөдрийн Монгол сониноос тус хэргийг Д.Дэлгэрцэцэг шүүгчээр шүүлгэхээс татгалзаж өгөөч гэсэн хүсэлтийг мөн л албан бус байдлаар тавьсан юм. Энэ бүхнээс гадна одоогоос гурван сарын өмнө зарлагдсан хэргийн шүүх хурал бүхэл бүтэн гурван сарын турш хав дарагдсан ойлгомжгүй байдал зэргийг дүгнэж үзэхэд Д.Дэлгэрцэцэг шүүгчийн хууль зөрчиж байгаа нь шууд ойлгогдож байгаа юм. Ташрамд дурдахад, сүүлийн үед буруугүй атлаа буруутан болж, хэрэг хийгээгүй байж хилсээр хэрэг үүрдэг харамсалтай хэрэг цөөнгүй гарах болсон. Магадгүй үүний нэг хэсэг нь хариуцлагагүй хуулийн ажилтнуудаас ч болдогийг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, баасан гарагт бидэнд тохиолдсон уг хэрэг байна. Шүүгч Д.Дэлгэрцэцэгийн бидэнд гаргасан аашийг тэсвэрлээгүй болон хууль мэддэггүй жирийн иргэн байсан бол түүний үгэнд орсноор эргээд хэзээ ч засч чадахгүй алдаанд орох байсан.

Өөрөөр хэлбэл шүүгчийн хэт нэг талыг барьсан, хатуухан хэлэхэд худалдагдсан хууль бус үйлдлээс болж гэм зэмгүй, шударга үнэнийг өгүүлсэн сэтгүүлч, тухайн зүйлийг хэвлэн олонд ил гаргасан сонин буруутан болж өнгөрөх байв. Түүгээр зогсохгүй улсын хөрөнгийг өөрийн мэт сэтгэж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн агентлагийн дарга гэм зэмгүй, гэнэн цагаан энхийн тагтааны дүрд тоглож, хуулийг уландаа гишгэсэн шүүгчтэй хамтарч ард иргэдийн тархийг угаахыг хүсч байна. Ингэж болно гэж үү. Юманд учир, суманд гичир гэж эцэг өвгөд маань зүгээр ч нэг хэлээгүй л баймаарсан. Мөн энэ хэрэг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч, сонинд хандсан анхных нь биш шиг ээ сүүлчийнх нь ч бас биш. Тиймээс хуулиа дээдлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхийнхээ хэмжээнд ард түмэндээ, хоёргүй сэтгэлээр үйлчлэх ёстой шүүгчийн ёс бус үйлдэл. Бүгдийг мөнгөөр харж, сэтгээд зогсохгүй худалдан авч болно гэж итгэдэг бусад хүмүүсийн хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд манай сонин цуцалтгүй тэмцэх болно. Тиймээс тун удахгүй Лу Болдын Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хийсэн хууль бус үйлдлийн талаархи бүхий л баримттай материалыг олон нийтэд дэлгэсэн хэвлэлийн хурлыг үзэг нэгт нөхөдтэйгөө хамтран хийх болно гэдгээ мэдэгдэе. Мэдээж бидний энэ саналыг бусад хэвлэл мэдээллийнхэн маань дэмжихээ илэрхийлээд зэрэгцэн тэмцэхээр болоод байгаа билээ.

Х.Санаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button