Бусдын паспортаар хил гарвал таван жил нэвтрүүлэхгүй

Өмнөд Солонгосын хил, гаалийн албаны мэдээлж буйгаар, бусдын паспортаар буцах оролдлого хийгээд баригдсан иргэд бараг бүгд монгол хүн гэж мэдээлсэн байна. Тус улсын хуульд зааснаар, бусдын паспортыг ашиглах гэж байгаад баригдсан тохиолдолд буцаж орж ирэх эрхийг таван жилээр хориглодог гэнэ. Сайн дураараа буцахад буцаж орох эрхийг нэг жилээр хасдагтай харьцуулбал тав дахин урт хугацаа аж.
Цаашид шийтгэлийг улам чангаруулж хуурамч болон бусдын паспортыг ашигласан хүнийг баривчлан хорих хүртэл арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд зуучилсан хүнийг Цагаачлалын албаны хуулийг зөрчсөнд тооцон 20 сая хүртэлх вонын торгууль ногдуулахаар төлөвлөжээ. Бусдын паспортыг ашиглах нь хүнд төрлийн гэмт хэрэг бөгөөд, иймэрхүү асуудал удаан үргэлжилбэл тухайн улсын иргэдэд виз олгох асуудалд хүртэл хязгаарлалт тогтоож болох асуудлыг БНСУ-ын Цагаачлалын албанаас мэдээлж байна.
Т.Болор
Дугаар 111/2398/