Газар хөдөлсөн нутагт элдэв өвчин дэлгэрч байна

Гамшиг болсон газарт эн тэргүүнээ ундны ус дутагдаж, үүнээс болон элдэв өвчин дэлгэрч болзошгүй байгаа юм байна. Ялангуяа, арьсны халдварт өвчин гараад байгааг сурвалжлагчид мэдээлж байна. Мөн гэдэсний халдварт өвчин дэлгэрч магадгүй тухай мэдээллээ. Ням гаригт шилжих шөнө Сычуанийн төв Чэндуд бас дахин түлхэлт мэдрэгдсэн байна. Гадаа их бороотой байсан ч олон хүн айдаст автан байр сууц, түр оромжноосоо хөнгөн нимгэн хувцастай гарч удаан хугацаагаар зогссон байна. Үүнээс болоод, нөгөө талаар олон хүн орон байргүй гадаа хонож салхинд цохиулж хатгалгаа авах явдал ч ихэсч байгаа талаар Хятадын ЭМЯ мэдээлж байна. Албан ёсны мэдээгээр одоо 30 гаруй мянган хүн амь насаа алдсан гэж байгаа ч Хятадын аврах албаныхны мэдээлж байгаагаар нас барагсдын тоо 50 мянга хүрнэ гэж байна.
Ө.Зол
Дугаар 98/417/