Уг нь монголдоо амьдармаар л байна

Сүүлчийн цас анхны бороо Зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ гэх гунигтайхан дуунд охид нулимсаа дуслуулан, хөвгүүд нэгийг бодон санаашрах. Гоёлын даашинзаа өмссөн охид, ганган хослолоор дэгжирхсэн залуусыг харин ямархан ирээдүй хүлээж байна вэ. Жилийн жилд л олон арваараа сурагчийн ширээнээс оюуны ширээ рүү алхах хүүхдүүдийн тоо өсч, жилийн жилд хэдэн мянгаараа оюутны ширээнээс амьдрал руу хөл тавих залуусын тоо нэмэгдсээр. Харамсалтай нь тэр болгоныг хүлээж авах ажлын байр Монголд дэндүү цөөхөн. Дээд сургуулийн диплом өвөртөлсөн дэлгүүрийн худалдагч, баарны үйлчлэгчид олширч, боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ цөөнгүй хүнээр тэлдэг нь нууц биш билээ. Хонхны баяраараа лонхтой нөхөрлөж, сүүлчийн хавраа нулимстай үдэх залуусын ирээдүй даанч бүрхэг.

Боловсон хүчнээр хахсан, дээд боловсролтонгоор дүүрэн Монголын маань залуус юу мөрөөдөж байна гээч. Тэд харийг зорихыг гол зорилгоо болгож, хамгийн хайртай эх орноосоо явахыг илүүд үзэж байна. Мэдээж, сайхан амьдрахын тулд тэд эх орноо орхиж буй. Ид хийж бүтээж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүрэгтэй Монголын залуус харьд боолчлогдохыг л мөрөөдөл, хүслээ болгож буй нь худал биш. Тиймдээ олон зуугаараа, олон мянгаараа харийг зорьж байгаа тэднийг буруутгах ч учиргүй юм. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнууд өнгөрсөн тав дахь өдөр хонхныхоо баярыг тэмдэглэв. Хонхны баяраа тэмдэглэж буй тэдгээр залуусын заримтай уулзаж ирээдүйнх нь талаар сонирхсон юм. Тэдний ихэнх нь Монголд ажлын байр цөөхөн, албан тушаал танил тадтай хүмүүсийн хүүхэд боломжтой ажилд ордог, ажилд орохын тулд хэн нэгний гарыг хүндрүүлэх хэрэгтэй болдог гээд түмэн зовлон тоочсон.

Уг нь Монголдоо ажилламаар л байна гэсэн үгийг тэдний ихэнх нь хэлсэн. Боломжийн цалинтай бол эх орноосоо явах шаардлага үнэндээ байхгүй л дээ гэх тэд Монголдоо ажиллаад байртай, машинтай болно гэж горьдолтгүй гэсэн үгийг дайсан. Нэг талаар тэдний зөв ч байж болох юм. Гэхдээ бас мэргэжил боловсролоо зөв сонгох хэрэгтэйг залуус маань ойлгох цаг нь болжээ. Диплом өвөртлөхийн төлөө сурах бус, тэр мэргэжилээрээ хоолоо олж идэхийн төлөө боловсрох ёстой билээ. Харамсалтай нь манай залуус өнөөдөр ирээдүйгээ биш бусдаас доор орохгүйн тулд ямар ч хамаагүй дээд боловсрол эзэмшдэг. Тэгээд төгссөн хойноо ажилгүйчүүдийн эгнээг тэлдэг нь худал биш билээ.

Мөнгөн хонхоо жингэнүүлэн сүүлчийнхээ хаврыг хамтдаа үдэж буй залуучууд өнөөдөр Нэг ангийнхан минь баяртай. Нэг л өдөр эх орондоо уулзацгаая гэсэн тов тавьж байна. Сүхбаатарын талбайд уулзацгаая гэсэн болзоог тавьдаг үе ард хоцорчээ, нэгэнтээ. Үүнийг төр засаг маань ингээд л мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлсээр байх уу. Өндөр цалин боломжтой ажил мөрөөдсөн өнөөгийн залуусыг буруутгах ч аргагүй мэт. Хөдөө нь эзгүйрч, хотод бүр цаашлаад гадаадад амьдрах гэсэн залуусын тоо жилээс жилд өссөөр л. Бид ирээдүйгээ боловсон хүчнээ зөв бэлтгэх цаг болжээ. Хавар хаврын яргуй болон ургасан төгсөгчдөө ажлын байраар хангах асуудлыг өнөөдрөөс л шийдэхгүй бол хамаг залуус маань харийг зориод дуусах нь байна шүү.

дугаар 096/116

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button