Гишүүдийн сэтгэл хоёрдож, үүргээ умартаж байна

Дээрээс нь бас намын даалгавар ч байдаг юмуу сав л хийвэл асуудлыг давсалж сүржигнүүлэн улс төржүүлдэг эмгэг нь гаарч байна.

Уг нь бүрэн эрхийн нь хугацаа дуусахад нэг минут Дутуу байсан ч ард түмнийг төлөөлсөн элчийнхээ үүрэг, хариуцлагаасаа мултрах гэж оролдох эрхгүй хүмүүс. Тиймээс тэдний үг хэл, үйлдлийг нь хянан нэхэл хатуутай байж чихэнд хонх уях эрхтэй бид. Энэ удаагийн парламент хаврын чуулганаараа 40 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэн батлана гээд жирийтэл бичсэн байлаа. Давчуу хугацаанд вэлээд гүрийж байж амжуулах нь дээ гэж найдаж байв.

Гэтэл энэ нь ердөө цаасан дээр хэлэлцэхээр төлөвлөж буулгасан дүр зураг аж. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хаврын чуулганыг нээж хуралдсанаас хойш cap гаруйн хугацаа өнгөрч байхад гарын таван хуруунд багтах төдий л хууль, тогтоомж мэндлэх шив дээ. Гэтэл сарын 29-нд хаврын чуулганыг хааж эрхэм түшээд уянаас алдуурсан ботго шиг тойрог руугаа жирийлгэнэ.

Гэвч цаана олон чухал асуудлууд овоолоостой байж байдаг. Үүнд санаа зовинож, сэтгэлээ чилээдэг түшээд ховордож, сонгууль хэмээх соронзонд автжээ.

Байнгын хорооны хурал зарласан ч бүдүүн хүзүүтэй гишүүд мөддөө заларч ирнэ гэж үгүй. Ганц, хоёр гишүүн ирээд бусдыгаа хүлээж залхаад хаалга саван гарч оддог. Тэгээд л ирц бүрдсэнгүй гэсэн шалтгаан хэлж завсарлана. Ийм дүр зураг төрийн ордонд олонтаа давтагдаж, байнгын хорооны хуралдаанд орж асуудлаа, танилцуулах гэсэн харьяа яам, агентлагын мэргэжилтнүүд үүдний буйдан дээр сахин сууж нүдээ цөхөртөл хүлээснийхээ үр дүнг амсахгүй амжуулсан ч ажилгүй, хэлэлцүүлсэн зүйлгүй өдрийг бардаг болоод байна.

Эрхэм гишүүд ингэж хурлаа тасалж, асуудлыг хойшлуулж байгаадаа хариуцлага хүлээдэггүй. Байнгын хорооны дарга нар хуралдаа ирж суухыг мундагддаг ч түүнийг тоодог нь цөөхөн. Лүндээ дарга алхаа тогшин цалингийг чинь хасна шүү гэж жижигрүүлэх гэж оролддог ч тэр үг хэнийг ч цочооно гэж үгүй. Эрхэм түшээд ямар өнөө маргаашийнхаа хоолны мөнгийг яана гэх зовлонг мэдэхгүй, цалин авахгүй бол балчир үрс нь талх нэхэж бүлтэлзүүлэхийн бэрхийг амсахгүй бэлтэй хүмүүс болохоор цалин хасна гэдэг үг бараг хөх инээдийг хүргэдэг биз. Ийнхүү идэвх нь суларч, анхаарал сарниж, сэтгэл нь тогтохгүй байгаагийн хажуугаар талцаж асуудлыг намдаа эерэгээр эргүүлэх гэсэн тоглолтууд дэндэх юм.

Энэ хаврын чуулганы хугацаа давчуу, хэлэлцэх асуудлууд овоорч байгаа гэдгийг УИХ-ын гишүүд мэдэж байгаа. Гэвч тэд энэ богйно хугацааг яаж үр бүтээлтэй ашиглах вэ гэж тархиа гашилгахаас илүү бүтэлгүйтүүлж, цаг барахыг илүүд үздэг болов. УИХ-ын гишүүн З.Энхболд, Р.Эрдэнэбүрэн нар Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягийг огцруулах хүсэлтийг өргөн барьж 14 хоногийг хумслаад амжив. Дэлхийн зах зээл дээр улаант буудайн үнэ галзуурч байгаа учир дотоодод ханш тэнгэрт хадах гээд байна гэж гурван багц санал оруулж ирэхэд хоёрыг нь бүдрээж ганцыг нь сугалж зөвшөөрчихөөд одоо болохоор гурилын үнийг барьж чадсангүй гэж Ц.Ганхуягийн амыг нь асуух нь утгагүй.

Энэ нь улс орноо гэхээсээ илүү Засгийн газрыг урагшгүй, унхиагүй, хариуцлагагүй гэж харагдуулах гэсэн улс төрийн зорилготой эртнээс найруулж дэглэсээ жүжиг байсан. Ер нь cap гаруйхан хугацаанд сайдыг нь сольж өөр хүн томилонгуут л өргөс авсан юм шиг сайжирна гэж үгүй. Гэтэл үүнээс чухал асуудал хүлээгдэж байхад ийнхүү улс төрийн жүжиг тавьж цаг барах юм.

2008 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг одоог хүртэл батлаагүй сууж байна. Хэрэв энэ удаагийн парламент үүнийг хойш тавьсаар тараад явчихвал олон ч ажил гацаж мэдэх юм. Төсвийн тодотголоор тусгаж шийдэх тоймгүй олон зүйл бий гэж албаны хүмүүс мэдэгдээд байдаг. Гэтэл түшээд одоо 10 хоног хуралдаад тарах гэж байна. Хууль, тогтоолын төслийг ямар шууд чуулганы хуралдаанд оруулаад кноп даран үйлдвэрлээд байдаг ч юм биш. Шат, шатны хэлэлцүүлэгт оруулж шүүн нягталж байж гаргадаг.

Тэгэхлээр эрхэм түшээдийн гараас ихийг хүлээгээд нэмэргүй болоод байна. Хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч усанд хаясан чулуу шиг таг болов. Бүлэг зөвлөлөөр ярьж байна, ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна гэсэн ам тагладаг үгтэй болоод байгаа. Энэ суурь хуульд гар дүрж асуудлыг нэг тийш нь цэгцлээгүй цагт стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг эргэлтэд оруулна гэж годьдох хэрэггүй.

Гэтэл дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ үргэлж мөнхийн өссөн хэвээр байх эсэх нь бүрхэг. Байгалийн баялагаа олж нээсэн улс орнууд тамын тогооны үлгэрт гардаг шиг нэг нэгнээ хардаж сэрдэн татаж унагангацаанд оруулж цаг хугацаа алдахгүй байна. Харин манай улсын түшмэдүүд үүнийг улс төрийн ашиг хонжоо олох талаас нь дурандаж, хоёр талцан хэрэлдсээр дөрвөн хаврыг үдэж бүрэн эрхийн нь хугацаа дуусах нь ээ.

Лүндээ даргын ахалдаг ангийнхан дөрөвдүгээр сарын долооноос хойш 2012 оноос мөрдөх Орон нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. Эрүүгийн хуулийн гээгдсэн заалтыг буцаан оруулах хууль, Дипломант албаны тухай хууль.Сонгуулийн товыг зарлах тогтоол, Ц.Ганхуягийг огцруулах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Д.Доржпагма

Дугаар 096 /469/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button