Ариун галыг ариун үйлс дагаж явна

Зуны 29 дүгээр олимпийн бамбар өнгөрсөн тав дахь өдөр тус улсын өмнөд хэсгийн Наньчан хотод өртөөлсөн бөгөөд Хятадын алдарт тамирчин, Олимпийн усан харайлтын аварга Пэн Бө анхны дамжуулалтыг хийсэн байна. Үүнээс гадна газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг дурсч, олимпийн бамбарын дамжуулалтад оролцсон бүх хүмүүс нэг хором зогсч, хүндэтгэл илэрхийлжээ. Наньчан хотод ариун галыг бүтэн өдөр дамжуулах байсан ч дамжуулалтын аюулгүй байдал болон дэг журмыг тогтоох үүднээс хагас өдөр зохион байгуулсан байна. Харин энэ сарын 17-ны өдөр олимпийн бамбарыг Жэжян мужийн Вэньжөү хотод дамжуулж эхэлсэн байна.
Тус хотод олимпийн бамбар аялах ёслолын өмнө гамшигт үрэгдсэн иргэдэд тэнд цугларсан олон хүн нэг минут эмгэнэл илэрхийлсэн ажээ. Ингээд бамбарын эхний дамжуулалтыг хийсэн Жань Шюган тус хотын бүх бамбарчдын өмнөөс үг хэлж, газар хөдлөлтөд өртсөн Сычуан хотын иргэдэд халуун гараа сунгахыг бүх ард түмэндээ уриалжээ. Олон улсын Олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Ж.А.Самаранч Бээжингийн олимпийн наадам нь зөвхөн Хятад улсын бус дэлхийн биеийн тамир спортын хөдөлгөөнд асар их үүрэгтэй юм. Тэрбээр долдугаар сарын сүүлчээр Бээжинд ирж олимпийн бүх л дотоод ажилтай танилцаж, оролцохоо илэрхийлсэн. Үүнэс гадна биеэ сайн эмчилж, олимпийн наадамд гар бие оролцох нь миний мөрөөдөл гэсэн байна.
Энэ ташрамд сонирхуулахад, Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны соёлын ажиллагаа хариуцсан газрын дарга Ван Пинжү Сы Чуаны газар хөдлөлтөд өртсөн хүмүүст зориулж, Төрж үхэх нь аль нь ч үнэн нэртэй дууны үг зохиосон байна. Тэгэхдээ дууны клипэд төрийн удирдлага, цэрэг цагдаа, эмч сувилагч, авран туслах баг болон гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн сэтгэл шимширмээр байдлыг бүгдийг нь харуулсан байна.
Дугаар 111/2398/