Урлагийн Үenus наадмын Гранпри-ийн эзэн цээжиндээ багтаж чадахгүй баяртай байна

Анх Кино, урлагийн дээд сургуулийн санаачилгаар зохиогдож байсан энэхүү наадам дөрөв дэх жилдээ ийнхүү амжилттай зохиогдсон бөгөөд Монголын соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг бух их дээд сургуулийн оюутан залуус маш идэвхтэй оролцлоо. Энэ наадамд Кино, урлагийн дээд сургууль, Соёл урлагийн их сургууль, Радио телевизийн дээд сургууль, Харцага дээд сургууль, Монголжингоо дээд сургууль зэрэг сургуулиудын оюутнууд өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцож, шинэ үеийн залуу хүмүүсийн сэтгэлгээ, оюун ухааны цар хүрээг үүгээрээ дамжуулан харуулсан байна. Харин оюутан залуусын бүтээсэн тайз дэлгэцийн бүтээлийг Монголын кино, урлаг, соёлын нэрт уран бүтээлчид болох А.Очирбат, Г.Маш, Б.Тунгалаг, Ж.Оюундарь, Дэ.Мягмарсүрэн, Т.Сарантуяа, Д.Наваан нар шүүсэн юм.
Энэхүү Үenus урлагийн наадамд оюутан залуусын тайз, дэлгэцийн 27 бүтээл өрсөлдсөнөөс 17 нь дэлгэцийг бүтээл байсан юм. Харин үлдсэн нь тайзны жүжгийн бүтээл байлаа. Наадамд өөрсдийн бүтээлээрээ оролцсон залуусын хүсэн хүлээсэн сүүлийн мөч бол Үenus наадмын шилдэг бүтээл, шилдэг дүр, шилдэг жүжигчид, наадмын хамгийн хүндэт шагнал болох Гранпри шагналын эзэн, бүтээлийг шалгаруулах байсан юм. Ингээд энэ хүндэт наадмын хамгийн сайхан мөч болох шилдгийн шилдэг уран бүтээлийн эзэд хэн байв. Шилдэг бүтээлийн эздийг цом, өргөмжлөл, мөнгө дурсгалын зүйл дагалдаж байлаа. Ингээд бэсрэг жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Хунгийн дуу жүжгийн дүрээр СУИС-ийн оюутан А.Юмжин авсан бол шилдэг эрэгтэй дүрийн шагналыг мөн СУИС-ийн оюутан Д.Энхбат авч багш болон ангийн хамт олныхоо хүндэтгэлийг хүлээн, өрсөлдөгч залуу уран бүтээлчдийнхээ талархлыг хүлээсэн юм. Харин шилдэг бэсрэг жүжгийн бүтээлээр Зуны шөнийн зүүд нэртэй бэсрэг жүжгийн бүтээл шалгарсан бөгөөд үүнд Кино, урлагийн дээд сургуулийн оюутнууд өөрсдөө найруулан тоглосон байна. Харин бүрэн хэмжээний жүжгийн бүтээлийн төрөлд эрэгтэй шилдэг дүр шалгараагүй бөгөөд эмэгтэй шилдэг дүрийн эзнээр КУДС-ийн оюутан Т.Баяржаргал шалгарч, урлагийн их тайзнаа гарах өөрийн амжилтаа нэг алхмаар ахиулсан билээ. Ингээд шилдэг бүрэн хэмжээний жүжгийн бүтээлийн эздээр КУДС-ийн гуравдугаар дамжааны жүжгийн ангийн оюутнууд шалгарч, цомын эзэн болсон юм. Харин Үenus наадмын нэрэмжит шагналыг Харцага кино, урлагийн дээд сургуулийн оюутан Очгэрэл хүртлээ. Үenus урлагийн наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирсэн зочдын хамт урлагийн их тэнгэрийг уярааж, сургууль, сургуулийн авьяаслаг оюутан залуус ая дуугаа өргөхөөс гадна бүжгийн хамтлаг бүжиж, Акабелла хамтлагийн залуус ирж уран бүтээлээсээ сонирхууллаа.
Ингээд дараагийн дэлгэцийн бүтээлийн шагнал гардуулах ажиллагаа үргэлжиллээ. Баримтат киноны төрөлд эрэгтэй шилдэг дүрийн шагналыг Радио, телевизийн дээд сургуулийн оюутан Тулга хүртсэн бөгөөд тэрбээр мөн шилдэг зураглаачийн шагналыг Эмилья хоёр бүтээлээрээ давхар хүртсэн нь түүний авьяас чадварын олон талыг нэгэн зэрэг нээн харуулсан сайхан явдал болсон юм. Гэхдээ залуу зураглаач өөрөө энэхүү хүндэт шагналаа өөрөө гардаж чадаагүй билээ. Түүний талаар Радио телевизийн дээд сургуулийн
Маркетингийн албаны дарга Д.Эрдэнэцэцэг хэлэхдээ сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг бөгөөд найруулагчийн ангид сурдаг. Өөрөө зураг эвлүүлэг хийдэг. Харин одоо нэг киноны зураг авалтад явчихаад шагналаа гардаж авч чадсангүй гэсэн юм. Харин богино хэмжээний уран сайхны киноны шилдэг дүрийн эзнээр Бэрс кино урлагийн дээд сургуулийн оюутан Гантулга тодорч, Дэнс уран сайхны киноны дүрээр цом, дурсгалын зүйлээр шагнууллаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ удаагийн Үenus урлагийн наадам өмнөх наадмаасаа ялгаатай нь эссэ бичлэгийн төрлийг оруулж ирсэн юм.
Харин энэ бичлэгийн төрөлд Кино, урлагийн дээд сургуулийн Сэтгүүлзүйн ангийн оюутан М.Энхзул, Н.Насантогтох нар түрүүлсэн байна. Харин Үenus билиг оюуны наадмын Шилдгийн шилдэг Гранпри шагналын эзэн шилдэг найруулагчийн шагналыг Кино, урлагийн дээд сургуулийн оюутан Э.Гансум Хүлээлт бүтээлээрээ хүртэж, багш хамт олноо баярлууллаа. Тэрбээр Шилдгийн шилдэг Гранпри эзний шагнал хүртсэндээ баяр хөөр нь цээжиндээ багтаж, ядаж байх шиг байсан. Ингээд түүний энэ сайхан шагналын эзэн болсонд нь баяр хүргээд түүний хэлэх баярын үгийг хүргэе.
-Та оюутан залуусын дунд зохиогддог Үenus урлагийн наадамд Гранпри шагналын эзэн болж, шилдэг найруулагч боллоо. Ингэхэд ямар ангид сурдаг вэ?
-Би Кино, урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөнө. Гэхдээ нь Биндэр найруулагчаас их зүйл сурсан. Түүнд баярлалаа гэж хэлмээр байна. Бас багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Хүлээлт бүтээлээ хэзээнээс тавихаар бодож боловсруулж эхэлсэн бэ. Мэдээж найруулагчийн ажилд цаг хугацаа бас хэрэгтэй байх?
-Манай ангийнхан хоёрдугаар дамжаанд байхдаа Хүлээлт-ийг нэг шалгалтаар тавихаар ярилцаж байгаад чадаагүй. Харин энэ урлагийн том наадамд үүгээр оролцоод Гранпри-ийн эзэн боллоо.
-Урьд нь киноны найруулагчаар ажиллаж байсан уу. Ямар зохиолоор энэхүү киногоо найруулсан бэ?
-Анх 2007 оны гуравдугаар сард Зүгээр л үерхэе нэртэй кинонд найруулагчаар ажиллаж байсан. Харин Хүлээлт киноны зохиол нь Д.Намдагийн Үрэгдсэнийг хүлээгч гэдэг зохиол байдаг даа. Түүний зохиолоор сэдэвлэн найруулсан. Ингээд Монголын тайз, дэлгэцийн урлагийн залуу халаа ямар байгаа болон тэдний бэлтгэл дадлага хэрхэн өөрсдөд нь хүрч байгаа бүхнийг сорьж, мэдэж, шалгаруулсан их наадам ийнхүү өндөрлөсөн юм. Харин энэхүү наадамд хоёр сая 700 гаруй төгрөг зарцуулсан ажээ.
Г.Аянга
Дугаар 111/2398/