Малчдад малын эм олгоно

Эдгээр аймагт газрын гарц муу байснаас гадна өвөлжилт, хаваржилт хүндэрч, энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын нэгний өдрүүдэд их хэмжээний цас орж, шуурга шууран хүйтэрсэн учир мал жилбэ муутай төллөж, төлийн хорогдол ч их байгаа юм. Орон нутгийн хүсэлтийн дагуу сульдаж доройтсон малыг тэнхрүүлэх зорилгоор Улсын нөөцөөс найман нэрийн 25 сая төгрөгийн малын эм, био бэлдмэл, сүү орлох тэжээлийг хуваарилан олгож эхэлжээ. Улсын Онцгой комисс цагийн байдлыг хэлэлцэн малын эм, био бэлдмэл, сүү орлох тэжээлийн үнэ 25,4 сая төгрөгийг хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын нөөц сангаас гаргуулан авч, гуравдугаар улиралд Улсын нөөцөд бүрдүүлэхээр тооцлоо. Асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.
Дугаар 111/2398/