Түймрийн нэн аюултай зэрэглэлд хүрлээ

Хэнтий аймгийн Биндэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Цагаан-Үүр, Завхан аймгийн Баянтэс суманд дөрвөн түймэр асч байна. Харин Дархан-Уул аймгийн Шарын гол, Завхан аймгийн Баянтэс, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Булган аймгийн Орхон, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт есөн түймрийг цурманд оруулжээ. Түймрийг унтраахаар Онцгой байдал болон хүчний байгууллага, орон нутгийн 488 хүн, 13 автомашинтай ажиллаж байна. Түймэр ихтэй нутагт үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа. Иймээс цаашид зориудаар оруулах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх нь түймэр унтраах төдийгүй, газар тариалан, зуншлагад сайнаар нөлөөлнө гэж Онцгой комисс үзэж байна.

Нийслэл хотын ойр орчимд гарсан түймрийг бүрэн унтраасан тухай Онцгой байдлын Ерөнхий газар мэдээллээ. Цаг агаар хуурайшилттай, салхи шуурга ихтэй хэвээр байх юм бол ОБЕГ түймрийн аюул ихтэй нутагт төвөөс нэмэгдэл хүч ажиллуулахад бэлэн байгаа аж. Цурманд байгаа түймрийг тухайн орон нутаг, онцгой байдлын алба аль болох богино хугацаанд бүрэн унтраахыг Онцгой комиссын хурлаас үүрэг болголоо. Мөн хүчний байгууллагуудаас хүн, хүч дайчлан ажиллуулахад гарсан шатахуун, тосолгооны материал, томилолтын зардалд 15 сая орчим төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах саналыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтлоо.

2008 оны эхний тавдугаар сард 11 аймгийн 52 сум, нийслэлийн таван дүүргийн нутагт 108 удаа ой, хээрийн түймэр гарч, 349 мянган га ой, 232 мянган га бэлчээрийн талбай шатаж, байгаль, экологид 9,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилсан дүн гараад байна. Гарсан түймрийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11,3 хувиар өсчээ.

Дугаар 111/2398/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button