Орхоны театрынхан Макбем жүжгээр тэргүүлэв

Энэ жил гурав дахь удаагийн наадмаа сонгодог жүжгээр зохион байгуулж байгаа аж. Наадамд Орхон аймгийн Хүүхэлдэйн театр Шекспирийн Макбет эмгэнэлт жүжгээр оролцоод түрүүлжээ. Макбет жүжгийн найруулагчаар Ч.Ганхуяг, зураачаар С.Ариунболд, дүрүүдэд Е.Баярмагнай, Ч.Уранбилэг, Д.Бэхбилэг, Б.Эрдэнэхүү. С.Мягмар, Т.Мөнхбаатар, Ж Сайнбилэг, Б.Түвшинжаргал, О.Мөнхбат, Т.Зоригтбаатар, Т.Мөнхсайхан. З.Болормаа, С.Ундармаа, М.Эрдэнэболд нар тогложээ. Уралдаан нь шинэ залуу уран бүтээлчдийн авьяас уран чадварыг нээх, залуу найруулагч, зураач, жүжигчдийг тодруулахаас гадна театрын ерөнхии төвшин, урын сангийн бодлогын чанарт нөлөөлөхүйц бүтээлийг шинээр гаргах зорилготой гэнэ.
Наадмын шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг дуу чимээний найруулагч, шилдэг эмэгтэй дүр, шилдэг эрэгтэй дүр гэх мэт долоон номинациас зургааг нь Орхоны театрынхан хүртэж тэргүүн байрт оржээ. Шилдэг найруулагчаар Макбет жүжгийг найруулсан Төв аймгийн Хөгжимт драмын театрын захирал, найруулагч, Ч.Ганхуяг, Шилдэг зураач-аар С.Ариунболд, Шилдэг эрэгтэй дүр-ээр Макбет жүжгийн Макдуфын дүрд тоглосон Д.Бэхбилэг, Шилдэг туслах эрэгтэй дүр-ээр Дунканы дүрд тоглосон залуу жүжигчин Б. Эрдэнэхүү, Шилдэг эмэгтэй дүр-ийн дэд байрын шагналыг хатагтай Макбетын дүрд тоглосон залуу жүжигчин Ч.Уранбилэг хүртжээ. Мөн Урлагийн ажилтны холбооны тусгай шагналыг Макбетын дүрд тоглосон Е. Баярмагнай хүртсэн бол Боловсрол соёл шинжлэх ухааны яамны жуух бичгээр Ч.Уранбилэг, Т.Мөнхсайхан нар шагнуулжээ. Ингэснээр Орхон аймгийн театр төвийн бүсээс шалгарч, ирэх арваннэгдүгээр сард болох төгсгөлийн шатны уралдаанд оролцох эрхтэй болж байгаа юм.
дугаар 096/116