С.Баяр ОХУ-ын тагнуулд данстай юу?

Эх орныхоо газар нутаг, эд баялгийг ха­рийнханд жишим ч үгүй зар­чихдаг, ард түмнээсээ хэдэн арван тэрбумаар нь луйвард­чихаад эргэж бухдаг, ард түмний мөнгөөр казинодсон эрхмүүдийнхээ эрхийг түд­гэлзүүлдэггүй гээд тоочоод байвал олон. Энэ мэт олон нийтийг илт басамжилсан хэргүүд шил шилээ даран гарах болсон ч Монголд хуу­лийг уландаа гишгэхэд төр засгийн өндөр албан ту­шаалт­­нууд өөрсдөө голлох дүрд тоглох болсон нь бүр ч сэтгэл түгшээж байна.

Сүүлийн үеийн нэгэн жи­шээ хэлэхэд Ерөнхий сайд С.Баяр Роснефть-ийн бүхэл бүтэн 100 шатахуун түгээх газрыг Монголд оруулж ирэ­хийг УИХ-д санал болгож шаардсан явдал.

Үүний цаана Монгол Ул­сын эрх ашиг явж байна уу, эсвэл хойд хөршийн маань сонирхол нуугдаж байна уу гэж эргэлзэхэд хүрээд байна. Мянганы замын дагуу байр­луулах гээд байгаа дээрх шатахуун түгээх газрууд нь манай авто замын эргэлтийн урсгалыг тооцвол сайндаа л сардаа 2-3 тонн шатахуун борлуулна. Гэтэл барих гээд байгаа шатахуун түгээх стан­цуудынх нь нэг бүрийнх нь стандарт өртөг 350 мянган ам.доллар шүргэж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм шатахуун түгээх газрын зөв­хөн нэг нь л гэхэд өөрийн өрт­гөө нөхөхийн тулд 11-12 жил зарцуулахад хүрнэ гэсэн үг. Гэтэл ийм харалган бизнес хийх сонирхол хэнд байх билээ дээ.

Үүнийг Монголын эдийн засгийн артерийн гол судсыг атгах гэсэн ОХУ-ын страте­гийн бодлого гэх үү, эсвэл хойд хөршид Монголыг ха­риуц­даг Хөдөө аж ахуйн сайд Гордеев болон түүний туслах Морозовтой манай эрх ба­ригчдын хамтран хийж буй мөнгө угаах арга гэх үү. Дээр дурдсан Морозов хэмээх эр­хэм нь монголчуудыг хуурс­наараа алдартай Улаан-Үдийн мах комбинатын захи­рал асан хүн. Дээр нь Оросын тал Монголд хөнгөлөлттэй үнээр нефтийн бүтээгдэхүүн ний­лүү­лэхдээ түүнийхээ 70 хувийг Батхүү захиралтай Жаст компанид өгөхийг тулган шаардсан сураг бий. Гэтэл энэ шаардлагад манай Ерөнхий сайд үгүй гэж хэлж чадаагүй гэх. Эндээс харахад Ерөнхий сайд маань ОХУ-д боловсрол эзэмшиж тэдэнд ээлтэй байдаг гэдгээрээ юу, эсвэл орос ах нарынхаа хэцүүхэн шахаанд орчихоод байна уу гэсэн асуулт тавиг­даж байгаа юм. Энэ талаар олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв таамгууд яригдах болсон билээ. Зарим нь С.Баярыг ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа хилийн цэргийн болон цагдаа­гийн асуудал хариуцсан Баа­тарцогт, Дулаанжаргал нартай хамтран дипломат халхавчин доор унац ихтэй тамхины бизнес эрхэлж байсан, Моск­вад орос бүсгүйчүүдтэй хол­богдож байсан гэх мэдээл­лүүд чих дэлсдэг. Үүнийг нь арай ОХУ-ын холбооны аюул­гүй байдлын алба баримт­жуулж урхиндаа оруулсан юм биш биз гэсэн таамаг ч яриг­дах болсон.

Сөрөг тагнуулын алба эрхэлдэг энэ байгууллага өмнөх үеийн бохир аргаар тагнуул, туршуул бүрдүүлд­гээрээ алдартай гэдэг.

Хойд хөршийн маань ааш аяг хуучнаасаа нэлээд өөрч­лөгдсөн нь сүүлийн жилүү­дийн үйл явцаас харагдаж байгаа. Байгалийн хий, неф­тийн бүтээгдэхүүний борлуу­лалтаараа эдийн засгаа тэт­гэж эхэлсэн ОХУ-ын улс төрийн бодлогод өмнөх үеийн буюу ЗХУ-ын үеийн их гүрний үзэл нь салахгүй илт цу­халзсаар байна. Хааяа ха­жуудаа байгаа, Белорусс, Украйныг боомилж, Гүржид сургамж өгөхөөр зэхэж бай­гаагаас энэ нь харагддаг. Бидэнд ч бас энэ мэт ханд­лага гаргаад байх магадлал­тай. ОХУ руу манай Ерөнхий сайдыг алгаа тосоод очиход нь Хариуд нь танайх яах юм гэсэн утгатай үг хэлээд сууж байх жишээний. Ийнхүү орос ах нар хуучны нүнжиг гарга­хаа больсон энэ цагт чухам юунд манай Ерөнхий сайд саймшран саналыг нь хүлээж авч суугаа юм бол. Үүнийг манай эрх баригчид олж ха­рахгүй байна уу, харсан ч эс харсан дүр эсгэж сууна уу.

Д.Мөнгөндалай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button