Ноолуурыг сонгуулийн шоу болгох гэнэ

Үүнийг янз бүрээр л тайлбарлаж байна. Хятадын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүд нь чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр нь дэлхийн зах зээл дээрхи гүйхгүй байна гэх. Хятад өөрийн МАА-гаасаа микрон сайтай ноолуур аваад хэдэн үйлдвэрээ хангаж байгаа. Юутай ч хэдэн малчдыг минь тэжээж, энэ хэрээрээ сүүлийн хэдэн жил тоо толгой нь өссөн хэдэн ямааны үнэ хүнд унах дээрээ тулаад байна.

УИХ-ын сонгууль тулчихаад байгааг хэлэх үү, хэдийнээсээ малчин удамтай Монголд хөдөөний хэдэн малчдынхаа сэтгэлийг яаж өөртөө татах вэ гэдэг асуудал бас л чухал байгаа. Тэгэхээр жилийн жилд өвс тэжээлийг нь хүргээд өгдөг, зуд турхан боллоо гээд татвар энэ тэрийг нь хөнгөлөөд өгдөг, олон жил болсон чанагүй өвс гээд өвсний үнэ, хуучин өрийг нь хүчингүй болгодог хэдэн малчдаа бодохгүй байж бас болохгүй бололтой.

Ноолуурын үнэ унаж байгааг сонгуулийн өмнө анхаарахгүй, энэ талаар ямар нэг шинэ санаа дэвшүүлэхгүй бол тухайн улс төрийн нам УИХ-ын сонгуульд оролцоно, малчдаас санал авна гэж юу байхав. Ноолуурын үнэ гэдэг зөвхөн хэдэн малчдад ч төдийгүй, хөдөө сумын ЗДТГ-ын хэдэн ажилтан, багш, эмч гээд сумын төвийн хэдэн хүнийх нь амьжиргаа байдаг. Тэдний саналыг хамахын тулд энэ талаар санаа тавихгүй байж болохгүй.

Хөдөөгийн хөдөлмөрчид, малчдаа аль нам яаж аврах нь вэ. Ноолуурын үнийг тогтвортой байлгах, ингэснээрээ малчдын, хөдөөгийн хүмүүсийн орлогын эх үүсвэрийг хэвийн хэмжээнд байлгах сайхан санаа дэвшүүлэх ёстой. Үүний тулд Ардчилсан нам ноолуурын үнийг 30 мянган төгрөгт барих, хэрэв түүнээс доош буувал үнийн зөрүүг төсвөөс нөхөн олговор байдлаар олгох санал дэвшүүлж байгаа.

Их мөнгө цацаж, түүнийгээ ард түмний татвараар бүрдсэн төсвөөс гаргаж өөртөө оноо авах дуртай МАХН-ын хувьд бас л энэ мэргэн санаанаас хоцорсондоо хорсч, өөр нэг хувилбар болох Ноолуур хөтөлбөр гээчийг дэвшүүлж байна. Энэ нь мөн л нэр нь өөр болохоос биш аанай л ноолуурын үнэ буугаад байгаагаас болж малчдын алдаад байгаа орлогыг улсаас нөхөх тухай юм байна. Чухамдаа энэ нь бусдын оюуны өмчийг булаахгүй гэсэндээ нэрийг нь өөрчилснөөс биш түмний хөрөнгөөр туйлж хэсэг хүнээс оноо салгах гэсэн арга гэдэг нь хэний ч мэдээжийн байна.

Аль намынх нь ч бай, ер нь л ноолуурын тухайд хэдийнэ л Монгол Улсад байсаар ирсэн малчид, хөдөөгийнхнийг илүүтэй анхаардаг тэр тогтолцоо хэвээр үргэлжлэх нь бололтой. Сум, аймгийн төв, нийслэлийн хүмүүс нь малчдадаа тусалдаг, өвөлжөө хаваржаа, хашаа саравчийг нь засч өгдөг, элгэвч нэмнээ, лаа шүдэнз, хувцас хунар бэлтгэж илгээдэг, өвсийг нь хадаж, хүргэж өгдөг, харин малчид нь тэдэндээ махаа үнэтэй өгдөг тэр л байдлаар шийдэх нь.

Ухаандаа Ардчилсан намынхны төсөөллөөр бол бидний татварын мөнгөөр малчдын ноолуурын мөнгөний алдагдлыг нөхөх нь, харин бид малчдын махыг 5000 төгрөгөөр худалдаж авах нь. Магадгүй маргааш өргөн хэрэглээний бараа улам үнэд ороод, мөнгөний ханш унаад ирэх цагт бүр 6-7 мянган төгрөгөөр ч авах нь л дээ. Бас болоогүй зарим сонгуулийн жилд цаг хүндрээд цас, зуд болбол нэг хоёр өдрийн цалингаа өгөөд, бидний татвараар бүрдүүлдэг нөөцийн өвсөө бас үнэгүй өгнө.

Ноолуурын үнэ унаж байна. Сонгууль болох гэж байна. Малчдад сайн хүн болж саналыг нь худалдан авах бөөн боломж. УИХ-д дахин сонгогдох гэсэн улстөрчид маань үүнийг яаж анзаарахгүй орхихов, шийдэх гэж байна. Харин бидний мөнгөөр шийдчихээд тэд өөрсдөө сонгогдох гэж зүтгэж байна.

Ц.Хас

Дугаар 98/417/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button