Х.Баянмөнх Монголын тамирчид олимпод амжилт гаргах эсэх нь төрийн хэрэг

-Бээжингийн олимп ха­риугүй эхлэх нь. Та их спортын нэрт тамирчны хувьд үгээ хэлэхгүй юу?

-Олимп эхлэхэд тун бо­гинохон хугацаа үлдлээ. Та­мирчид маань илүү шаргуу дайчин бэлтгэж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ цагийг нь тулгачихаад бэлдэх биш дөр­вөн жилийн өмнөөс бэлдэж эхлэх ёстой байсан.

Бараг найман жил олимпод бэлтгэх ёстой юм. Олимп гэдэг бол дэлхийн ард түмний хамгийн том баяр. Улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, соёл бо­­­­ловсрол, нийгмийнхээ хөгж­лийг спортын хэлээр дэлхий нийтэд харуулж бай­гаа зүйл. Тийм учраас манай тамирчид маш сайн оролцох ёстой. Бэлд­сэн ч байх ёстой.

Засгийн газрын тэргүүн нь олимпод бэлтгэх багаа даргалж байгаа шүү дээ. Засгийн газ­рын тэргүүн нь даргалаад байдаг, тэгээд оччихоод зүгээр нэг шүүгч энэ тэр тойрсон ямар нэгэн тайлбар тавиад буцаад ирдэг өмнөх практикаа бодож үзэх хэрэгтэй. Яагаад ингэж хатуу хэлж байна гэвэл, олимп хөрш оронд болох гэж байна. Хол ойроор нь тооцвол бараг Сүхбаатар аймагт л болох гэж байна шүү дээ. Тиймээс Сүх­баатар аймагт болж бай­гаа олимпод амжилт гаргах­гүй юм бол цаашдаа олим­пийн тухай ярилтгүй. Цагийн зөрүү байх­гүй. Бид дээр үед Мексикийн олимпод орж бай­хад өглөө босоод 10 цагт тэмцээнд орох гэж байтал нойр хүрдэг. Тэр нь Монголд оройн 22 цаг болоод унтаж байдаг цаг. Өдөр дэвжээн дээр ердөө завсарлагаанаар дугхийх шиг болж л байдаг тэгээд ба­рилд­саар амжилтад хүрч бай­сан шүү дээ. Тэгэхээр өнөө­дөр манай тамирчдад боломж их өргөн байна.

-Монголын тамирчид хэр амжилт гаргах бол гэдэг дээр танд баримжаа бий биз?

-Одоо хүмүүс зөвхөн ал­тан медаль л гээд байна. Олим­пийн аваргын алтан медаль авна гэдэг зорилго тавьж болно оо. Гэхдээ тийм амархан ав­чих юм биш ээ. Зүгээр хүсэл мө­рөө­дөл, уриа лоозон гаргаснаар олим­пийн аварга болчихгүй. Спорт­доо шинжлэх ухааны үндэслэл­тэй хандах, тэр спор­­тоо хөг­жүүлэхийн тулд улс орондоо хэр нийтлэг олон хүнийг ха­марч байна гэдгийг харгалзаж үзэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, Мон­гол Ул­сын нийт ард түмний сэтгэ­лийг татсан, бүх хүн орол­цо­хыг хүссэн тийм спорт л амжил­тад хүргэдэг. Оро­соор бол популярный гэж ярьдаг. Ерөө­сөө бүх нийтийн хүртээл болж чадсан, түүнд бүх хүн анхаар­лаа төвлө­рүүл­дэг, ча­дахыг хүссэн бүх хүүхэд, залуучууд оролцдог тийм спортын төр­лөөр олим­под дээгүүр амжилт үзүүлэх бо­ломжтой. Нөгөө­тэй­гүүр мөн­гө, хүрэл медаль, шагналт байруудыг ерөөсөө тооцохгүй байх шиг санагдаад байна. Зарим хүн ерөөсөө алтнаас өөр юу ч хэрэггүй бололтой юм ярьж байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Мөнгө, хү­рэл медаль авах хэрэгтэй. Энэ бол их том үзүүлэлт бай­даг. Мөнгө, хүрэл медаль авч байгаа хүн алтан медаль авах тэр гишгүүр дээр зогсо­ход бэлэн хүн гэдгээ ха­руулдаг. Тэр мөнгө, хүрэл медаль авч бай­гаа тамирчны төрийн туг олим­пийн тэнгэрт дарцаг­ла­даг юм. Үнэхээр сайхан мөч шүү. Тийм учраас том зорил­го өмнөө тавихын зэрэгцээ наад талын зорил­туу­дыг ч хамт тавих хэрэгтэй. Тусгай байр, хүрэл, мөнгөн медаль авч байж алтан меда­лийн төлөө өрсөлдөх эрх олж ав­даг.

-Бээжингийн олимпод ам­жилт үзүүлэхгүй, хоосон ир­вэл Олимпийн хороог татан буулгах хэрэгтэй гэ­сэн санаа олон түмний дунд байх шиг байна?

-Олимпийн хороо бол олим­­­пийн алдартай тамирч­дыг бэлтгэдэг газар биш. Олим­пийн хороо бол олим­пийн үзэл санаа-олимпизмийг хөг­жүү­лэ­хийн төлөө олон улсын олим­пийн хаартын дагуух, төлөөний байгуул­лага. Өөрөөр хэлбэл, Монголд сууж байгаа олон улсын бай­гууллага. Олимпийн үзэл санаагаар монгол хүнийг амьсгалуулахын төлөө энд сууж байгаа юм. Тэгээд Мон­гол оронд биеийн тамир, спор­­тыг хөгжүүлэхдээ нут­гар­хах, арьс өнгөөр ялгавар­лах, цаашилбал шашин шүт­лэг, үзэл баримт­ла­лаар нь ялгаварлах үзэл байна уу, олимпод оролцох тамирч­дыг бэлтгэхдээ шинжлэх ухаа­ны үндэстэй, тамирчдын эрх ашгийг хамгаалсан тийм ажил явуулж байна уу үгүй юу, олим­под оролцох тамирчид нь олим­пийн үзэл санаатай хүн байна уу, эсвэл олимпийн эсрэг үзэл санаатай хүн олим­под оролцох гэж байна уу гэдгийг харгалзан үзэж байх ёстой тийм олон улсын төлөөний байгууллага. Харин Монголын тамир­чид олим­пийн алт, мөнгө, хүрэл ме­даль авах, амжилт гаргах эсэх бол Монгол Улсын төрийн хэрэг. Биеийн тамир, спортын төрийн байгууллага үүнийг шууд хариуцах ёстой. Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газар ард түмнийхээ дунд ямар спор­тыг хөгжүүлж, юугаар нь ба­хар­хуулж, ямар хэмжээнд хүргэх юм, яаж бэлтгэх юм, яаж шаг­нах юм, ард түмэндээ хэрхэн уриалж, яаж сурталч­лах юм гээд олон асуудлыг Монголын төр мэ­дэх ёстой. Ийм л заагтай юм. Тиймээс бид Олим­пийн хо­роонд ямар ч ял хү­лээл­гэж чадахгүй.

-Олимпод оролцох ма­най тамирчдын өнгө ямар­хуу байна. Танд мэдрэгдэж байгаа юм байна уу?

-Мэдэхгүй. Би олимпод бэлтгэж байгаа нэг ч тамирч­ны царайг хараагүй. Зураг­таар ганц хоёр хүн гарч л харагдах юм.

-Энэ хариултыг манай алтан үеийн тамирчид та бүхнээс нэг бус удаа сонс­лоо. З.Ойдов, Ж.Мөнхбат авар­га гээд өмнөх олим­пийн медальтнуудынхаа турш­ла­гаас огт хуваал­цахгүйгээр дараагийн ме­да­лийн эздийг бэлтгэнэ гэдэг их л хийсвэр санагдах юм?

-Уг нь тийм. Гэхдээ одоо­ны олимпод бэлтгэж байгаа улсууд бүгдээрээ өмнө нь медаль авч байсан хэдэн юмнууд ерөөсөө хэрэггүй ээ, бид тэднээс илүү мэдэж бай­на, чадаж байна гэж л үздэг юм шиг байна лээ. Тийм болохоор бид ямар ч хэрэг алга. Сүүлийн хэд хэдэн олимп дээр биднийг тамир­чид­тай уул­зуулъя, бидний үгийг сонсъё гэсэн юм ер гараагүй. Би хувь­даа гуйж очоо ч үгүй. Зарим тохиол­долд бол Баянмөнх холхон байвал санаа нь амар амга­лан байдаг юм шиг байна лээ.

-Та нар бэлтгэлээ яаж хангадаг байсан юм бэ?

-Бид яахав дээ, тухайн үедээ таарсан тохирсон бэлт­гэ­лээ л хийж байсан. Бидэнд багагүй туршлага байгаа. Хүнд хэлэх юм бол юм байна. Яагаад гэвэл, олимп гэдэг чинь зүгээр очоод үзсэн хү­ний мэддэг юм биш. Очоод үзсэнээр олимпийг мэдчих­дэг­гүй. Харин бид бол үйл ажиллагаанд нь оролцоод бүгдийг бие, сэтгэлээрээ мэд­рээд туулаад гарсан улс. Миний хувьд таван удаа олим­под оролцсон. Таван удаа олимпод оролцсон та­мир­чин дэлхийд хуруу дарам цөөхөн байдаг юм. Олон удаа олимпийн их наадамд биеэ­рээ оролцож дэлхийн олон шилдэг тамирчдыг ялж, ялаг­даж үзнэ гэдэг бол тэр халуун гал дотор нь орж шатаад гараад ирсэн гэсэн үг байхгүй юу. Тэр асч байгаа галыг хөндлөнгөөс хараад сууж байгаа хүн олимпийг мэддэг гэж яриад байгаа байхгүй юу даа. Тэгж мэддэггүй юм. Түүн дотор орж, галд нь шатаж үзсэн хүн мэддэг юм. Тэгэ­хээр мэддэг хүмүүсийн үгийг сонсох асуудлыг хөндөх­гүй байгаа нь олимпийн бэлтгэл бас л дутуу байгааг харуулж байна.

-Гэхдээ тухайн үедээ ме­даль аваад ирсэн, одоо боллоо гэж болохгүй биз дээ. Та бүхэнд их спортын өмнө хүлээсэн үүрэг, зориу­­­лах сэтгэл гэж байх­гүй гэж үү?

-Яалаа гэж. Бидэнд тийм сэтгэл байлгүй яахав дээ. Гагцхүү хүн тоохгүй байхад хөндлөнгөөс ажилд нь орол­цож давхиад байх муухай шүү дээ. Хүмүүс биднийг хүндэтгээд, одоо энэ хүн хэрэгтэй, үгийг нь сонсъё, уулзъя гэвэл яваад очно. Тиймгүй бол бид очоод хүний ажил үймүүлээд байж болох­гүй биз дээ. Ер нь ч тэр хү­мүүс чаддаг л гэж бодож байгаа юм бол чаддаг үгүйг нь харъя. Үүнийг шалгаад өгдөг олимп гэж том шалгуур байж байгаа. Биднээс өөр шалгадаг газар нь байна, түүгээр нь шалгуулчихна, амархан шүү дээ. Ер нь тэгээд өнгөрсөн олимпуудыг харахад өмнө нь баахан юм ярьж ярьж дараа нь янз бүрийн тайлбар тавиад л ирцгээсэн. Төр засаг нь ч тайлбарладаг, дасгалжуулагч, тамирчид нь ч тайлбарладаг, биеийн тамир, спортын бай­гуул­лага нь ч тайлбарладаг. Ингээд урагшгүйгээ цөмөө­рөө зэрэг тайлбарлаад гараад явчихдаг юм билээ.

Та ном бичээд завгүй гэж байсан. Ямар ном бэ?

-Би сүүлийн үед хэдэн но­мынхоо эх дээр сууж бай­на. Нэгийг нь хэвлэлд шил­жүү­лэхэд бэлэн болчихлоо. Амьдралын­хаа түүхийг бич­сэн юм. Залуу үеийнхэнд бас хэрэг болох болов уу, амьд­рал тэмцлийн хүч нэмэх бо­лов уу гэдэг зорил­гоор бичиж байгаа ухаантай.

-Намтар зохиол юм уу?

-Дурсамж л юм даа. Дараа нь хэд хэдэн ном цувраад гарах юм.

-Та өмнө нь улс төрд орж янз бүрээр хэлүүлж ч явлаа. Ер нь яагаад улс төр рүү орчихсон юм?

-Би нийгмийн ухааны дээд боловсролтой түүхийн багш хүн. Түүх гэдэг бол ерөөсөө л нийгмийн шинжлэх ухаан шүү дээ. Тэр үүднээ­сээ төр, засаг, нийгэм, эдийн засаг яаж хөгж­дөг юм гэдэг онолыг бага сага судалж мэдсэн. Ингээд мэр­гэж­лийн­хээ дагуу би улс төрийн амьд­ралд оролцсон. Улаан­баатар хотын депутат байлаа. АИХ-ын депутат болж шинэ Үндсэн хууль батлалцлаа. Дараа нь УИХ-ын гишүүнд хоёр удаа өрсөлдөж үзлээ. 1996 онд би ер нь ялах байсан юм. Гэтэл МАХН-ын гишүү­нээ­сээ гараагүй гэсэн хилс хэргээр Үндсэн хуулийн Цэц миний сонгогдох эрхийг хас­чих­сан юм. Би бол энэ Монгол эх оронд тодорхой түүхтэй хүн. Эх оронд ардчи­лал хэзээ бүрэн ялна тэр цагт би Үндсэн хуулийн Цэцэд өргөд­лөө өгч тэр хилс хэргийг ца­гаатгана гэж бодож байгаа. Дараа нь 2000 онд мөн өрсөл­дөөд ялагд­­сан. Одоо бол яахав ээ, улс төр, эдийн засаг, нийг­мийн байдлыг эрдэмтэн хү­ний­хээ хувьд судалж бай­на. Харж байна. Ер нь ха­туухан үг хэл­мээр л болчи­хоод байна даа.

-Юун хатуу үг вэ?

-Улс орон маань эзэнгүй болчихсон байна. Жирийн би одоо бөхийн талаар маш их хэлмэгдэж явна л даа. Бүх насаараа бөх барилдаад хам­гийн дээд зэргийн амжилтыг гаргачихсан хүн одоо хэлмэг­дэж байна. Би одоо монгол бөхийн түүхээс хасагдчих­сан. Цэрэн­тог­тох, Балжинням бид гурвыг монгол бөхийн түү­хээс хасчих­сан шүү дээ.

-Улс орон эзгүйрлээ гэж та хэллээ. Та Увсын хязгаар нутгаа ер нь анзаарч харсан уу. Хяргасынхан нутагтаа хэр олон байна. Хүмүүс нутагтаа амьд­ра­хаасаа нүүх нь элбэг болоод нутаг орон эзгүйрч байгаа тухай нэг биш хүн ярьж байхтай таар­лаа?

-Нэлээд нүүдэллэсээн. Одоо ер нь Монгол нь дотроо нүүдэллэж хөдөөгийнхөн Улаан­­баатарт ирнэ, Улаан­баа­тарынхан нь гадаад руу нүүдэллээд нэг ёсондоо Мон­гол орон тарж байгаа юм уу, яаж байгаа юм. Миний бодо­ход, дээр үед бол нүүдэллэх, нутаг эрэх явдал янз бүрийн дайн дажин, бутрал, даран­гуйл­лын үед л ард түмэн ийм байдалд орж байсан байх. Тэр байдал одоо давтагдаж байгаа юм уу гэмээр, эх орондоо эзэн байх асуудал ихээхэн найдваргүй болчихлоо. Газар орон маань ухсаар байгаад шүүрэн шанага шиг боллоо шүү дээ. За тэгээд, өвчин тахал, байгалийн хуурай­шилт, цөлжилт ер юу эс болж байна вэ. Хүмүүсийн сэтгэл санаа, эх орондоо итгэх, монгол хүн монгол хүндээ итгэх итгэл бүгд алдагдаж байна шүү дээ.

-Танай хүүхдүүд, үр ач нар Монголдоо л байна уу?

-Монголдоо л амьдарч байна. Бүгдээрээ Монголд.

-Гантогтох хүү тань сүү­лийн үед юу хийж байгаа вэ?

-Бизнес хийж байгаа. Бөх энэ тэрийг үндсэндээ хаясан. Ямар ч сонирхол байхгүй болсон. Ер нь эхээс төрөөд ухаан орохоос нь эхлээд л би хүүгээ бөх болгохын төлөө байсан, хүү маань ч бөхөөр амьсгалсан. Өвөрт минь өсч, хажууд явсаар бөх хараад, бөхөөр барилдаад, багагүй амжилт гаргасан. Амжилт зөндөө гаргасаан. Тэгээд одоо Монголын бөхийн холбоодод гомдоод чөлөөт бөхөөр ч, үндэсний бөхөөр ч барил­дахаа больсон. Одоо бараг бөх болсондоо харамсч яваа байх.

-Тэгэхээр зодог тайл­сан гэсэн үг үү?

-Үгүй. Зодог тайлаагүй. Харамсч яваа. Үндэсний бө­хөөр улсад гурван удаа үзүүр­лэсэн хэрнээ арслан цол байхгүй. Арслан цолыг улсад нэг үзүүрлээд л авдаг. Тэр ч бүү хэл нэг ч үзүүрлээгүй арслангууд зөндөө байна шүү дээ. Гэтэл гурван удаа үзүүр­лэ­сэн хүнд арслан цол өгөхгүй Бөхийн холбоо хүнд ингэж л хандаж байна шүү дээ. Эрх мэдэл авсан хүн дураараа дургиж байна гэдэг чинь л энэ шүү дээ. Ямар ч хязгаарлалт, хүний эрх, хууль, ёс зүй юу ч хамаа байхгүй. Тэр хүний л тамган дор ард түмэн зүтгэж байна шүү дээ. Бөхийн хол­боод бол дураараа тоглож байна. Яг л хувиараа эрхлэх аж ахуй шиг. Жишээ нь Үн­дэс­ний бөхийн холбоог төр өмөөрч байна. Унах болоод ирэхээр нь төр хууль гарга­чихаж байгаа юм. Баяр наад­мын тухай хууль гэж юм гаргачихсан. Ингээд төр эр­хэн­дээ авчихаар бид яах юм. Төрийн машин дор л бид сөхрөхөөс өөр арагүй шүү дээ. Энэ бүх байдал Монгол орон эзэнгүй болсны шинж. Үнэн хэрэгтээ төр гэж юу ч байхгүй л юм шүү дээ. Ард түмэн татвараа буцаагаад авчихвал эзгүй байшин, тамга хоёр л үлдэнэ биз дээ.

-Сүүлийн жилүүдэд бөх­­чүүд ёс суртахууны хувьд доройтоод байх шиг. Тэднийг дагасан элдэв хэ­рэг төвөг үе үе сонсогддог. Үндэсний бөх өөрөө ч спор­­тоос их хол юм?

-Үүнийг холбоо л мэднэ шүү дээ. Аль ч спортыг түү­нийг хариуцсан холбоод нь авч явдаг байхгүй юу. Ямар дүрэм журамтай, ямар ёс зүйтэй байхыг тэр холбоо авч явдаг. Гэтэл сүүлийн 10 жил холбоо хуралдаагүй. Энэ олон жил бөхчүүд хуралдаж сайн муугаа ярьж, ёс зүйгээ ярьсангүй. Холбоо нь дампуу­раад төртэй хуйвалдаад гэ­рийн нохой хээрийн чонотой нийлчихсэн юм шиг болчи­хоор чинь дотор нь байгаа тамирчид, бөхчүүд дураараа болох нь аргагүй шүү дээ. Хүн зодож байна уу, архиа ууж байна уу, согтуу гараад ба­рил­даж байна уу ямар ч ха­маа алга байна шүү дээ. Ингээд эзэнгүй хэдэн бөх өөр өөрийн бодсон санасан бор хоногоороо л явж байна. Зарим нь шоронд орж л байна, зарим нь хэрэг тарьж л байна, янз бүрийн юм хийгээд замба­раагүй болчихсон байхгүй юу.

-Ач, зээ нар тань олуул болж байна уу. Нэлээн том болцгоогоо биз?

-Олоон олон. Арваад хүн болж байна. Сургууль соё­лоор дамжаад явж л байна. Зарим нь хорь хүрчихлээ.

Тэднээс зарим нь ба­рилдах болов уу?

-Мэдээж барилдана. Гэх­дээ Гантогтох бид хоёрын байдал ийм болчихоор тэр хүүхдүүд бөх сонирхох ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Аягүй бол энэ байдлаас зал­ха­на шүү дээ.

-Ер нь таны ярианаас Бээжингийн олимпод найд­лага төрөхгүй байгаа юм байна гэж бодогдлоо?

-Надад итгэл үнэмшил төрөхгүй байна. Байж байгаа байдлыг нь харсан ч тэр. Олимпод бэлтгэж байгаа зөв­лөлд нь ч олимп мэдэх хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий л орох гэж байна гээд бод л доо. Тэгээд явах замаа мэдэхгүй хүмүүс явах гэж байна шүү дээ. Замаа мэдэхгүй хүмүүс яаж Баян-Өлгий орох юм бэ. Үүнтэй адилхан олимп гэж юу байд­гийг яс махаараа мэдэхгүй улс чинь үнэндээ хаа холдох вэ дээ. Мэддэг ганц нэг нь амжилтгүй явж ирчихээд ард түмнээ хуураад сурчихсан. Их том амлалт өгч байгаад дараа нь хэдэн тайлбар өгөөд няцаачихдаг. Түүнийгээ бүр арга барил болгоод авчихсан хэдэн хүн тэнд байж байдаг юм. Үнэндээ би олимпийн ганцхан юманд л итгэж бай­гаа. 2008 оны олимп Сүхбаа­тар аймагт болох гэж байгаад итгэж байна.

-Тамирчдад яг юу шаард­лагатай гэж та үзэж байгаа вэ?

-Миний үзэж байгаагаар, олимпийн бэлтгэл хийж бай­гаа тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл гэж юу ч алга. Урьд нь ч байхгүй байсан, одоо ч алга.

-Та нарын үед ч бай­гаагүй юу?

-Байгаагүй. Хоёр дахь нь бол спаринг гэж нэрлэдэг юм, хүч тэнцүү өрсөлдөгчид. Бас л алга. Манай бөхчүүд, та­мирч­дын дотор өнөөдөр би олимпод орох уу, маргааш чи олимпод орох уу гэдэг өр­сөлдөөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, олимпод мордох хүр­тэл өрсөлдөх ёстой. Тийм тэнцүү өрсөлдөгчид өнөөдөр нэг нь ялагдаад, маргааш нөгөө нь ялагдаж байж тэр улс орон олимпийн бэлтгэл хийдэг байхгүй юу. Гэтэл манайх тэр тэр олимпод орох эрхээ авчих­лаа гээд зарлаж байна. Тэр хүн яаж олимпод бэлдэх юм. Ганцаараа эрхээ авчих­сан юм чинь. Уул нь бол маргааш олимпод мордох хүртлээ, тэр ч бүү хэл Бээ­жинд очоод хэн нь орох вэ гэдгээ ярьж байх ёстой тийм спаринг байх ёстой юм шүү дээ. Тэгэхээр манайд тамирч­ны сэтгэлзүйн бэлтгэл, хүч тэнцүү спаринг энэ хоёр л дутагдаад байгаа юм. Үнд­сэн­дээ өрсөлдөгч байхгүй байна гэдэг чинь шигшээ баг байгаагийн гай шүү дээ. Шигшээ баг гэдэг чинь хүч тэнцүү олон өрсөлдөгчийг дараад хаячихдаг байхгүй юу. Одоо энэ тасалгаанд суугаа бид дөрвөн хүн шигшээ ба­гийнхан гэж бодъё. Бид дөрөв хоол иднэ, цалин авна, өдөр болгон бэлтгэл хийнэ. Гадаад тэмцээнд бид дөрөв л орно. Гадаадын юм мэддэг мэргэ­жилтнүүдээр бид дөрөв л юм заалгана. Ингэхээр чинь бид дөрвийг гадаа байгаа улсуу­даас хэн дийлэх юм бэ. Шиг­шээ баг гэдэг чинь спортыг ингэж багалзуурддаг байхгүй юу. Гэтэл клубийн систем огт өөр. Клуб тус бүрээс өрсөл­дөг­чид гараад ирнэ. Намайг ялдаг хүн гараад ирнэ. Энэ чинь л нөгөө спаринг шүү дээ. Спорт гэдэг өрсөлдөөний үр дүнд хөгждөг эд байхгүй юу. Тэр нь манайд алга.

Н.Пагма

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button