В.Путин Д.Медведевтэй зиндаархаж байна

Treli.ru сайт улс төрийн ажиглагчдад дараахь асуултыг тавьжээ.
-Владимир Путин Засгийн газарт өөрчлөлт хийсэн төдийгүй, зарим бүтэц, ажлын тогтолцоог ч өөрчиллөө. Мөн Засгийн газрын хуралдааны хуваарийг өөрчилж, эдгээрт танхимын гишүүдийн оролцох үүрэг чиглэлийг тодорхойлж байна. Энэ бүхнээс шинэ үр дүн тарах болов уу? Нийгмийн тогтолцооны хүрээлэнгийн шинжээч Дмитрий Бадовский,
-Путин түшмэлүүдтэй харилцах харилцаандаа нэг их өөрчлөлт гаргасан гэх нь юу юм. Тэр Кремльд ажиллаж байсан дадлаараа л ажиллаж байна. Үүнийг даваа гаригт сайд нартайгаа хийсэн уулзалтаас харж болох байлаа. Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт нь эрх мэдэл тэнцүү хоёр удирдагчийн уулзалтыг илүү санагдуулсан. Ер нь, В.Путиний танхим Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байхыг одоохондоо хэлэхэд хэцүү байна. Тухайлбал, Ерөнхийлөгч хуралдааныг тэргүүлэхэд нь хэн ч саад хийх ёсгүй гэдэг нь ойлгомжтой.
Улс төрийн бодлогын төвийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин
-Энэ шийдвэр бол эн тэнцүү хоёр шатлалтай засаглалыг, өөрөөр хэлбэл дороо сайд нартай, дээрээ Шадар сайдтай засаглалыг харуулж байна. Үүнээс гадна Засгийн газрын танхимын хуралдаан нь дан хоёрдугаар зэргийн, өөрөөр хэлбэл техникийн чанартай асуудалд анхаарч байх юм. В.Путин Ерөнхийлөгч байхдаа дадал болсноороо дан стратегийн бодлогын асуудлаар хөөцөлдөж байна. Иймэрхүү техникийн асуудал руу илүүтэй анхаардаг Ерөнхий сайд манайд Фрадков, Зубков гээд л байсан л даа. Путин уг шинэ үүрэг хариуцлагынхаа үүднээс өдрөөс өдөрт энэ хэвшлээ өөрчлөх ёстой баймаар. Нэг үгээр хэлбэл тэр санаачлагыг гартаа авч өнөөдрийн өдөр тутамын үйл хэрэгт анхаарлаа хандуулж эхлэх ёстой. Харамсалтай нь засгийн газрын хуралдаан нь улс төрийн асуудлаар, глобал асуудлын талаар зөвшилцөх хэлбэртэй л харагдаад байна.
Дугаар 98/417/