Чанарын шаардлага хангахгүй будааг ‘‘Сувд’’ нэртэй уутанд савлаж байжээ

Тус компанийнхан энэ будаагаа ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир нөхцөлд, агуулахын байранд жижиглэнгээр худалдаалах гэж гялгар уутанд савлаж байжээ. Будаагаа савлахдаа гараараа шигшиж байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тэгээд УМХГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын улсын албаны байцаагчид Эрүүл ахуй ариун цэврийн орчинг бүрдүүлээгүй, бараа бүтээгдэхүүний хадгалах горим хангаагүй, зориулалтын бус газар үйлдвэрлэл явуулсан гэдэг үндэслэлээр дээрх компанийн агуулахыг лацадсан байна.

Энэ тухай УМХГ-ын улсын байцаагч Г.Адъяасүрэнгээс лавлахад Компанийн бизнесийн нэр хүнд учир батлагдаж, нотлогдоогүй зүйлийн тухай мэдээлэхгүй. Яг хэдэн кг, тонн будаа байгааг нь би мэдэхгүй гэсэн хариу өглөө. Одоо тус агуулахад байгаа хадгалах горим баримтлаагүй, замбараагүй хураасан будаа, зөгийн бал, ундаа, жүүс зэрэг хүнсний боловсруулсан бүтээгдэхүүнээс дээж авч, нянгаар бохирдсон, хугацаа нь дууссан эсэхийг тогтоохоор УМХГ-ын лабораторид шинжилж байгаа ажээ.

Гэвч урьд нь Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлдвэр-ийн ойролцоо байранд бас дээрхтэй адил аргаар, яг ижил орчин нөхцөлд гурав, таван кг жинтэй зааны, зурагтай уутанд будаа савлаж байсан тохиолдол гарч байжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй энэ үеийг далимдуулж урд хөршөөс маш хямдхан, чанарын шаардлага хангахгүй хүнсний зүйл оруулж ирээд савлаж худалдаалах явдал цаашид гарахгүй гэх баталгаа алга.

Энэ оныг хүнсний аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан хэдий ч эрх баригчид дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсаар өдий хүрлээ. Тиймээс иргэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэж чадахгүй, хоолоор дамжих чимээгүй аюулд өртөж, мэдэх, мэдэхгүй өвчин туссаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл олон хүүхэд өвчилсөн Энтеровирус-71 хэмээх гоц халдварт өвчин ийм замбараагүй байдлаас болоод маш хурдан дэгдэж, улам газар аваад байж болзошгүйг мэргэжлийн хүмүүс үгүйсгэхгүй байгаа юм.

Мөн Баян-Өлгий аймагт хуриманд оролцсон хүмүүс зоогийн газрын хоолонд олноор хордсон, чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, гудамжинд тоос, шороотой орчинд хүнсний зүйл наймаалах зэрэг явдал гарсаар байна.

Т.Жанцан

Дугаар 98/417/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button