Татвараас зайлсхийж алтаа нууж байгааг илрүүлж чадахгүй нь

Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, борлуулсан алтанд ногдох татвар, төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, алтанд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор алтанд ногдуулж буй зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дэлхийн зах зээл дэх алтны үнэтэй уялдуулан шаталсан хувиар нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аар хэлэлцүүлэх аж.

Хуулийн төсөлд Монголбанкнаас зарласан нэг унц алтны үнэ 500 хүртэл ам.доллар байхад нөөц ашигласны төлбөрийн хэмжээ таван хувь, 600 хүртэл ам.долларт зургаа, 700-д долоо, 800-д найм, 900-д ес, 1000-д 10, 1000-аас дээшхид 11 хувь байхаар тусгажээ. Өмнө нь 2006 оны тавдугаар сард УИХ-аас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль баталсан. Хууль батлагдан гарахаас өмнө Монголбанкны Эрдэнэсийн санд тушаасан алтны хэмжээ жил тутам өсч байснаа 2006 оноос хойш огцом буурч, өнгөрсөн 2007 онд аж ахуйн нэгж, иргэдээс 17.2 тонн алтанд сорьц тогтоолгосны 10.5 тонн нь тушаагдсан байна.

Өнгөрсөн онд олборлосон алтанд 72.1 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн албан татвар ногдуулсан боловч 34.2 тэрбум төгрөг л улсын төсөвт төвлөрсөн аж. Тэгэхээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль батлагдан гарснаас хойш Монголбанканд тушаагддаг байсан алт хаашаа, хэний гараар орж алга болж байгааг мэдэх аргагүй болжээ.

Монгол Улсаас олборлосон алтыг ганцхан Монголбанканд тушаах ёстой. Гэтэл алт олборлогч компаниудын олборлосон алтны хэмжээ, Монголбанканд тушаагдсан алтны хэмжээ хоёрын хооронд 8.3 тоннын зөрөө гарсаар л байна. 2006 онд мөн ялгаагүй Монголбанканд 10 тонн алт тушаажээ. Харин алт олборлогч компаниудын мэдээллээр 2007 оныхтой дүйцэх хэмжээний гэхдээ ганц, хоёр тонноор дутуу алт олборлосон гэж байгаа. Тэгэхээр нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолдгийн адилаар алтнаас их ашиг олох гэж хууль гаргасан нь эргээд сөргөөр нөлөөлөв бололтой. Ямартай ч хуулиа өөрчлөх хуулийн төсөл оруулж байгаа нь аж. Гэвч одоо мөрдөгдөж байгаа хуулиасаа бүр дордуулчих вий дээ гэсэн айдас үүсээд байгаа юм.

Д.Сугар

Дугаар 98/417/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button