Л.Бэгзжав Хятад хэлийг сурахад 4-5 гадаад хэл сурахтай тэнцэх хөдөлмөр гардаг…

Энэ бол авьяас билэгт ард түмний хөдөлмөрч зан чанарыг хошуу нутгаар нь тодорхойлсон үг гэж би ойлгодог юм. Дээрх үгийн утга шингээсэн хүн бол Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D) профессор, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын секторын эрхлэгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Лашидын Бэгзжав билээ. 1979 онд МУИС-ийн монгол хэл, зохиолын ангийг хятад судлаач, хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөнөөс хойш эдүгээ хүртэл хагас жарны турш мэдсэн сурсан бүхнээ олон улсын найрамдалт харилцаа хийгээд, хэл шинжлэлийн ухаанд оюутан сургахад зориулж иржээ.

Тэрбээр Бээжингийн хэл соёлын дээд сургуулийн дээд курсыг төгсөхөд Өвөр Монголын их сургууль, Шаньдуны их сургуулиудад тус тус мэргэжил дээшлүүлж, Бээжингийн их сургуульд зочин профессороор ажиллаж байжээ. Лашидын Бэгзжав гадаад дотоодын олон газар лекц уншиж лектор, орос, хятад, англи, төвд хэл дээр олон ном хөрвүүлж орчуулагч, олон орны олон сонинд нийтлэл бичиж, өөрөө сонин сэтгүүл эрхлэн гаргаж сэтгүүлч, их дээд сургуулиудад хичээл зааж багш, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, эрдэм шинжилгээний олон ном туурвин эрдэмтэн болсон зэрэг тал талын авьяасын цуглуулга болсон хүн юм. Тэрбээр үнэн үгийн золиос болсныхоо төлөө Академиас долоон удаа хөөгдөж найман удаа эргэж ажилдаа орж байсан эрдэм номын шилийн эр. Найман удаа ажилдаа орохдоо бүгдэд нь тушаал дэвшин ирж байсан гэдэг. Энэ элдэвтэй эртэй санамсаргүй уулзаж ярилцлаа.

-Та чинь Завхан аймгийн хүн бил үү?

-Би Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул шүү дээ. Завхан гол Тайшир сумаар дайрч өнгөрдөг юм. Энэ голын эрэг дээр төрж өссөн болохоор хүмүүс намайг Завхан аймгийнх гэж боддог шиг байгаа юм. Ер нь Завхан гол бол элсэн дэвсгэртэй, их намуухан чимээ шуугиан багатай гоё гол л доо. Аливаа хүн унасан газар, угаасан усандаа дандаа залбирч явахад үйлс нь бүтэмжтэй явдаг гэдэг. Би тэгтлээ их шүтлэггүй ч бас залбирахаа мэднэ ээ.

-Та Хятад судлаачаар Монголдоо хуруу дарам цөөхөн хүний нэг. Танай удамд хэлний мэргэжилтэн байсан уу?

-Манай удамд хэлний мэргэжилтэй хүн байгаагүй ээ. Аав маань сум нэгдлийн даргаас, гадаадын жуулчлалын үйлчлэх газрын дарга, Улаанбаатар хотын Гаалийн дарга зэрэг албыг хашиж явсан. Ээж маань Говь-Алтай аймгийн шинэ үсгийн нэг дугаарын үнэмлэхтэй багш шүү дээ. Харин манайхны өвгөдүүдэд Шилийн сайн эр явсан хүмүүс байдаг юм. Саваг Санж гэхэд л манай нутгийнхан андахгүй дээ. Шилийн эрчүүд гэдэг маань нэг ёсондоо ард олны эрх ашгийн төлөө тэмцэж явсан хүмүүс шүү дээ. Юутай ч тухайн нийгэмтэйгээ зохицож чадаагүй л хүмүүс юм даа. Жишээ нь, малын албан татвар ихсэх ч юм уу эсвэл хошуу ноён, захирагч нарын хэт боолчлох гэсэн дарангуйллын эсрэг л шилийн эрчүүд тэмцэж байсан байгаа юм. Түүнээс одооны бацаанууд шиг хэн нэгний халаасыг ухаад явахтай адилгүй шүү. Намайг бага байхад манайх Улаанбаатар хотод шилжин ирж би зургаадугаар арван жилийн сургуулийг төгсөж МУИС-д орсоноор Монгол хэл, зохиолын ангийг хятад судлаач, хятад хэлний орчуулагчаар төгссөн юм.

Тэр үед манай сургуульд сонгон суралцах хэлбэрээр гуравдугаар курсээсээ хятад хэл үздэг байсан л даа. Сурах бичиг ховор байлаа. 1957 онд хэвлэгдсэн Лю Лин, Ө.Гүрсэд нарын хамтран бичсэн ногоон хавтастай сурах бичиг байдаг байсан ч биднийг үзэхийг хориглочихсон юм. Учир нь Мао Зэдун, Сталин, Чойбалсан нарын зураг болон текст бичвэрүүд байснаас хориглосон юм билээ. Хэдийгээр тэр номыг хорьсон хэдий ч бид нар яаж ийж байгаад олоод барьсан үедээ авах юмаа авчихдаг л байсан даа. Ямар одоотой адил компьютер, скайнер гэж байх биш. Тэр үед хятад хэлний багшаар Ц.Базаррагчаа багш л ганцаараа байсан юм. Бид нар хятад хэлний орчуулагчаар гурвуулаа төгссөн. Күнзийн судрыг орчуулсан нэрт орчуулагч М.Чимэдцэеэ, Египэтэд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байсан Д.Баярхүү бид гурав л төгсөж байсан юм. МАХН-ын программыг хятадаас монгол руу, монголоос хятад руу орчуулж сургуулиа төгссөн дөө. Их сургуулиа 1979 онд төгсөөд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар анх ажиллаж эхэлсэн. Олон сайхан эрдэмтэн мэргэдтэй ажилласнаар өдий зэрэгтэй явна даа. Академич Б.Ширэндэв, Ш.Бира, Б.Баладуу, Ч.Далай, Л.Хайсандай, доктор профессор С.Дамдинсүрэн, Л.Жамсран зэрэг Монголын нэртэй цуутай эрдэмтэдтэй хамт ажиллаж, тэдний удирдлага дор сурч мэдсэнээ би хэзээ ч мартахгүй сэтгэлийн өртэй хүн дээ. Тэр үед МАХН-ын үзэл суртлын хэлтэс, гадаад харилцааны хэлтсийн шууд харьяанд ажлаа явуулдаг байсан. Бичсэн бүтээл, уншсан лекцээ намын төв хороонд шалгуулж батлуулдаг байлаа. Ийм л хатуу чанд хяналтан дор аливааг хийсэн шиг хийж сурсан даа.

-Таныг бас арай л хэлмэгдээгүй гэж ярьдаг юм билээ. Чухам юу болсон юм бэ?

-Би хэлмэгдээгүй. Нэг, хоёр удаагийн лекцэн дээр хэд гурван үг хэлчихсэн юм. Цагаан сар бол улирлын баяр, нас нэмэхийн баяр, ёс заншил уламжлалт баяр юм. Хятад, Вьетнам, Япон, Солонгос гэх мэт дорно дахины улс алагчлалгүй өргөн тэмдэглэж байна. Гэтэл манай улс болохоор нэгдэлчдийн баяр болгодог нь буруу юм. Энэ бол Монгол түмний бүх нийтийн баяр байх ёстой гэсэн утгатай үг хэлсчихсэн юм. Тэр үед цагаан сарын өмнө албан ёсоор лекц уншуулдаг байсан юм. Мөн нэг цаг 30 минут унших лекцээ 15 минутад багтааж дээрх үгээ хэлчихээд Монгол хүн бүр бөхөө дээдэлдэг, явж бөхөө үзэцгээе гэж хэлээд лекцээ тараачихсанаас л хэрэг мандсан даа. Тэр үед ёолкоор золгодог, цагаан сараар болохоор нэгдэлчдийн баяр гээд гадуурхчихсан байсан үе шүү дээ. Энэ бүхнийг хүн болгон дотроо хүлээн зөвшөөрдөггүй байсан цаг. Харин би гэдэг амьтан ил хэлсэндээ болж донгодуулж байлаа. Ер нь тэр үед чинь намтай чинь ярина шүү л гэдэг байлаа.

Тэр үед донгодох, хатуу донгодох, намын батлахыг нь хураах буюу гишүүн бус болгох гээд л одоо бодоход Инээдмийн ТҮЦ-рхүү л юм даа. Ялангуяа Хятадын асуудлаар ажил хийж байсан хүмүүсийн улыг нь шагайж матаж, хошуу өргөдөг хүмүүс их байсан төдийгүй, албан тушаал горилдог хүн ч байсан. Хятад хэл сур гэж улсаас сургачихаад, дараа нь биднийг хятад болчихсон юм шиг үздэг үзэл ч ханхалдаг байсан шүү. Бид лекц уншина, хятадаар ярина, орчуулна, судалгаа хийнэ ажлаа л хийж байгаа хүмүүс шүү дээ. Үзэл суртлын буулга гэж иймэрхүү л байсан юм.

-Бас таныг Зөвлөлтийн эсрэг үг хэлсэн гэж нэг яриа байдаг?

-Ийм учиртай юм. Тэр үед зөвлөлтийн удирдагчд аль нэгэн оронд очиход айлчлалаа буюу, албан ёсны найрсаг айлчлал гэж ярьаг байхгүй юу. Гэтэл Америкийн удирдагчдыг аль нэгэн оронд очиход доншуучиллаа, эсвэл тэр улстай сээтэгнэлээ гэдэг байсан юм. Энэ хоёр ярианы заагийг л ил хэлсэнээс болсон юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ улс хоорондын харилцааны ердийн хэм хэмжээг муучлалгүйгээр ижил утгаар л ярих ёстой байхгүй юу. Үүнээсээ болж хөрөнгөтний үзэл сурталтан болохоо дөхөв дөө.

-Хятад хэл сурахад бусад орны хэл сурахаас ямар байдаг бол?

-Хятад хэлийг сурч байгаа хүн 4-5 гадаад хэл сурч байгаатай тэнцүү хөдөлмөр гаргадаг гэж ярьдаг юм . Хятад хэл бол НҮБ-ын албан ёсны таван хэлний нэг шүү дээ. Ямар ч хэл сурч байгаа хүнээсээ л шалтгаална л даа. Хятад үсэг бол дүрс үсэг шүү дээ. Цагаан толгой гэж байдаггүй юм. Орчин үеийн Хятадын арван боть толь бичигт 56 мянган ханз үсэг тэмдэглэгдсэн байдаг. Ханз үсэг болгон үг гэсэн үг шүү дээ. Цаашаагаа үеэр задардаг юм. Ханз үсгийг Япон, Солонгосын утга зохиолын хэлэнд их өргөн хэрэглэдэг л дээ. Хятад улс таван мянган жилийн бичиг үсгийн соёлтой хэдий ч ханз үсгээ бүрэн сурсан эрдэмтэн одоо хэр нь төрөөгүй гээд л бод доо. Ямар ч эрдэмтэн толь харж байж л бичнэ.

-Нэг мужийнхан нөгөө мужийн хэлийг ойлгодоггүй гэж ярьдаг?

-Муж байтугай тосгоныхон ч нөгөө тосгонтой ойлгохгүй тал бий. Хятад хэлэнд нутгийн гол долоон аялгуу байдаг. Умардын, Өмнөдийн Шанхай, Хунань гэх мэтчилэн. Энэ долоо аялга хоорондоо эрс ялгаатай. Тэр ч байтугай үндсэн аялга, туслах аялга ч гэж байна шүү дээ. Хятадын удирдагч Мао Зэдуныг Хунань аялгаар ярихад ард түмэн нь ойлгодоггүй байсан гэж ярьцгаадаг. Шанхай юм уу Гуандун мужаас Бээжин үзэхээр ирсэн хүмүүс орчуулагчтай явдаг гээд л бод доо. Би Макаод очоод зочид буудал олох гээд нэг өвгөнөөс асуутал өнөөх чинь ойлгодоггүй. Сүүлдээ бүр арга ядаад ханз үсгээр бичилцэж байж ойлголцсон. Тэгтэл өнөөх өвгөн маань Португал аялгатай хятад хэлээр ярьдаг хүн байсан болохоор ойлголцоход бэрх байсан юм билээ.

-Та бол Хятадын олон хот мужаар явсан хүн. Тэр олон аялгыг хэр ойлгож ярьдаг вэ?

-Ард түмэн нь мэдэхгүй байхад би ярина гэж юу байхав. Би бол бүх нийтийн аялгаар ярьдаг. Энэ нь радио, телевиз хэвлэл мэдээллийнхний гол аялга л даа. Путунхуа аялга гэж ярьдаг даа. Бээжин аялгуунд тулгуурласан олон нийтийн аялга юм даа. Путунхуа гэдэг нь бүх нийтийн аялгуу гэсэн үг шүү дээ.

-Ер нь хэдэн оронд очиж байв даа. Ойрдоо гадагшаа явах уу?

-Хуучнаар социалист орнуудад ихэнхээр нь очиж эрдэм шинжилгээний хурал чуулганд оролцож байлаа. Сүүлийн хориод жилд голчлон Хятадаар л явлаа. Саяхан Хятад руу явъя уу гэтэл энтеровирус-71 өвчинд хөл хоригдоод байна. Жаахан харзнана аа. Манай улс хойд урд хоёр хөршийнхөө хэлийг л сайн эзэмших нь чухал гэж боддог юм. Хятад хэлийг бид соёлынх нь хувьд ашиглах хэрэгтэй шүү дээ. Түүнээс хэл соёлыг нь сурч мэдсэнээр Хятадад уусч гар хөл нь болж байгаа хэрэг биш. Жишээ нь Солонгос, Япон зэрэг улс гүрний хэлээр бусад орнууд тийм ч түгээмэл ярихгүй байна. Харин хятадаар бол дэлхий ярьж байна шүү дээ. Манай улсад л гэхэд саяхан л ганцхан их сургуульд заадаг байсан хятад хэлийг өнөөдөр 50 гаруй их дээд, дунд бага сургуульд үзэж байна шүү дээ. Бусад орнуудад ч мөн иймэрхүү хурдтай заагдаж байна. Англи хэл болон бусад орны хэлийг манайх үзэх нь чухал. Би зөвхөн хятад хэл судлаач, багшийн хувьд л мэргэжлээ давамгай ярилаа гэдгийг ойлгоорой. Гэхдээ эх монгол хэлээ сайн сурсны дараа аливаа нэг гадаад хэлийг үр хүүхэддээ сургахыг эцэг эхчүүд бодмоор шүү.

-Танд баярлалаа. Хэлний их мэдлэг, оюуны их туурвилд тань амжилт хүсье.

Б.Цэрэнжамц

Дугаар 101/9657/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button