ОХУ-ын нутгаас түймэр орж ирлээ

Ихэнхдээ хүмүүсийн буруугаас үүдэн гарч буй ой хээрийн түймэрт мал хуйгаараа өртөн шатсан харамсалтай хэрэг ч гараад байгаа.

Өчигдийн байдлаар л гэхэд улсын хэмжээнд таван түймэр асч байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг, хилийн 783-786 дугаар тэмдэгтээр ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг унтраахаар хилийн хоёрдугаар заставаас найман хилчин, аймгийн Онцгой байдлын хэлтсээс 39 албан хаагч, орон нутгаас 43 нийтдээ 82 хүн найман автомашинтай ажиллаж байгаа аж. Энэ түймэрт хүч нэмэгдүүлэхээр Аврах тусгай ангийн шадар ахмад Баярсайханаар ахлуулсан 20 албан хаагч Цэнхэрмандал суманд очжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугант тосгоны Салбартайн голын эх, Хөвсгөл аймгийн Тээл гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна. Харин орон нутгаас нэмэгдэл хүч гаргаж өгөөгүй аж. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Yүр сумын Цагаан хүрэний овоод дэгдсэн түймрийг унтраахаар сум, орон нутгаас 45 хүн явжээ. Тэрчлэн Завхан аймгийн Баянтэс сумын нутаг хилийн 286-287 дугаар тэмдэгтийн чиглэлээр Дунд гол хэмээх газрын орчим ОХУ-аас ойн түймэр хилийн шугаманд тулж ирсэн байна. Энэ түймрийг унтраахаар 40 хүн ажиллаж эхэлжээ. Тэд өмнө нь Дэвсэг гэдэг газар гарсан түймрийг унтраасан юм байна. Ийнхүү улсын хэмжээнд хаа сайгүй түймрийн гал ассаар. Харин өнгөрсөн өдрүүдэд есөн түймрийг цурманд оруулан, дөрвийг нь унтраажээ.

дугаар 20

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button