Хойч үед маань ардын дууны хэмнэл алдагдах вий гэхээс эмзэглэдэг

Тэрбээр Арван тавны сар Байлдагчийн сэтгэл, Хөх торгон дээл зэрэг дуунуудыг олны хүртээл болгосон билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та анх ямар хувь тохиолоор урлагийн алтан тайзтай холбогдсон бэ?

-Би анх Худалдаа аж үйлдвэрийн соёлын ордон гэж байхад дагалдан жүжигчнээр Дорнод талын Алтан гургалдай нэртэй Ичинхорлоо багш дээр очиж дуучин болох гараагаа эхэлж байлаа. Ихэвчлэн ардын дууг дуулсан ч хажуугаар нь зохиолын дуу бишгүй л дуулсан. Удалгүй 1970-аад онд соёлын орднуудыг татан буулгахад би Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад орж 30 гаруй жил ажилласан. Одоо ч гэсэн чөлөөндөө гарчихаад уран бүтээлээ хийгээд л явж байна. Энэ хооронд Баянхонгор аймгийнхаа хөгжимт драмын театрт гурван жил ажиллаж хөдөөд урлагийг хөгжүүлэхэд багагүй анхаарсан гэж боддог. Харин би нутгийнхаа уран бүтээлчид дотроос анхны гавьяат нь. Миний дараа Д.Сосорбарам, С.Батмөнх гээд гавьяатууд төрсөн. Олон алдартай багш нараараа дуулах эрдэм заалган өдий зэрэгт хүрсний зэрэгцээ сайхан хамт олны дунд уран бүтээлээ туурвиж ирлээ.

-Тэгвэл ид дуулж явсан үеэ сонирхуулахгүй юу?

-1981-1994 он миний уран бүтээлийн оргил үе байсан. Энэ үеэс л үзэгчдэд танигдаж эхэлсэн дээ. Ялангуяа Цонхон дээр суусан ялаа, Байлдагчийн сэтгэл, Хөх торгон дээл, Улиастайн гол дууг минь үэгчид сайн хүлээж авдаг. Тэр үед одоогийнх адил студи гэж байгаагүй болохоор зөвхөн Монголын радиогоор л дуунууд маань дуулагддаг байлаа. Тэр үеийн дуучид дуундаа орж дуулж өөрийн болгож авсны дараа л бичүүлдэг байлаа шүү дээ. Энэ ч үүднээс хувь хүнээс уран бүтээлийн чанар чансааг шаардаж их өндөрт авч үздэг байсан.

-Цэргийн дуучин хүнд хэмнэл илүү шаарддаг болов уу?

-Би өөрөө задгай талдаа ардын маневртай хүн л дээ. Гэхдээ цэргийн ансамблед дуулахад бакаль хэмнэл шаардагддаг. Тийм учраас цэргийнхээ норм дүрмэндээ орж дэг жаягаар нь дуулах ёстой. Тэр тусмаа ардын дуу хүнд маш их зүйл өгдөг. Үг нь хүртэл амьдралын үнэнийг илэрхийлсэн сургамжтай байдгаараа онцлог. Гэхдээ одооны дууг бүхэлд нь шүүмжлээгүй ч гэлээ зарим дууны үг нь амьдралаас их хол сонсогдох юм.

-Уран бүтээлч хүмүүс гарын шавь нараараа бахархаж явдаг. Таны хувьд?

-Монгол улсын гавьяат жүжигчин Г.Батбаяр, Ө.Базарбат, Д.Мөнхжаргал, Ц.Баатарсүрэн, Д.Болдбаатар гээд гарын шавь нар маань байна. Дээр нь хорын ихэнх уран бүтээлчид мөн л миний гараар дамжсан. Энэ үүднээс би шавь нарынхаа хамтарсан тоглолтыг зохион байгуулж ард түмэндээ хүргэхийг хичээдэг. Харин миний хувьд Баянхонгор аймагт байхдаа хоёр ч удаа тайлан тоглолтоо хийсэн. Дараа нь 2004, 2005 онд бие даасан тоглолтоо хийсэн. Мөн дан ардын дууны тоглолт хийснээс гадна Монгол улсын гавьяат жүжигчин Г.Батбаяр, Ө.Базарбат хоёртойгоо Багш шавь гэсэн тоглолтоо хийсэн.

-Цэргийн дуучин хүн ардын дуу дуулахад темп алдагдах тал бий юу?

-Үгүй ээ. Хүн яаж дуулах ёстой түүгэээрээ л дуулдаг. Гэхдээ одоо ардын дуучид зохиолын дууг сайн дуулдаг болсон төдийгүй бидний үеийнхээс шал өөр тавилттай болчихсон байна. Гэтэл бид нарын хувьд тухайн үеийн шаардлагаар өөрсдийнхөө арга барилаар л сурдаг байсан. Ер нь цэргийн дуучин хүн ардын дууг дуулаад өөрчлөгдөнө гэж байдаггүй юм.. Дуучин хүн аль ч төрөл жанр стилээр дуулах чадвартай байх хэрэгтэй. Ялангуяа хоолойн чадал, өндөр темп шаардсан дуу дуулах тусам хүний хоолой сайжирч тогтдог юм. Өнөөдөр л гэхэд бид үргэлж сургуулилт хийгээд байж чадахгүй болохоор хааяа нэг тоглолтод шууд л очоод дуулчихаж байна. Уул нь ямар ч тохиолдолд тоглолт эхлэхээс 30 минутын өмнө очиж хоолойгоо нэг удаа ч болов дасгаж байх ёстой шүү дээ.

-Урлагийн халуун тогоонд олон жил амьдрахад дурсамжтай зүйлүүд сэтгэлд үлддэг л байх?

-Юуны түрүүнд урлагийн буянаар олон орноор явж юм үзсэн минь миний амьдралд сайхан дурсамжууд үлдээсэн. Тэр тусмаа орон орны урлагийн гайхамшгийг мэдэрч суралцана гэдэг том завшаан юм. Манай хилийн цэргийн дуу бүжгийн чуулга жилд хоёроос гурван удаа хилээ тойрдог. Дорнодын хил, Алтайн уулс, Увсын хилд хэн хүн очоод байдаггүй тэрхүү байгалийн дурсгалт газруудаар явж эр цэргийн албаа хааж байгаа олон аавын хүүхдүүдэд ая дуугаа өргөдгөөрөө бид бахархдаг. Харин урлагт бүх насаа зориулсных 1991 онд Монгол улсын анхны Ерөнхийлөгчөөс гавьяат жүжигчин болж, төр засгийн одон медаль авсандаа баярлаж явдаг юм.

-Цэргийн хүмүүс ихэвчлэн хээрээр гэр хийж явдаг. Одооных шиг техник хөгжөөгүй үед бэрхшээлтэй зүйлүүд олон л гардаг байсан байх даа?

-Бид тухайн үед хамгийн доод тал нь гэхэд нэг сар цаашлаад хоног хугацаа сунгагдах үе бишгүй гардаг байлаа. Бүр өвөл яваад хавар бууж ирдэг тийм л хатуу дэг журамд захирагдаж явдаг байсан хэдий ч тэглээ гээд муудаагүй ээ. Аав ээж хань ижил маань үр хүүхдийг минь өсгөөд л ямар ч байсан ажлаа хийх боломж олгоод л өдий хүрсэн дээ. Заримдаа аймгийн төвийн холбоон дээр очиж байж л ар гэртэйгээ холбоо барьдаг байлаа. Одоогийнхтой адил зөөлөн машин автобус гэж байдаггүй дандаа жаран зургаа, гучин нэг машин дээр л явдаг байлаа. Гэхдээ хангамж их сайтай. Гэтэл одооны дуучид 90 хоногийн бригад битгий хэл сар явахдаа л шаналж ирж байна шүү дээ.

-Цэргийн дуучид хотод тэр болгон дуулаад байдаггүй. Ер нь ихэнх фенүүд тань хөдөө байдаг юм аа даа?

-1971 онд Хязгаарын цэргийн урлагийн группыг байгуулах 13 хүний тоонд би орж байсан. Гэхдээ тэр үед хотод нэг их тоглолт хийдэггүй, байнга л хил дээр цэргүүдэд үйлчилдэг байсан. Харин түүнээс хойш орон тооны хувьд өргөжиж өөрийн гэсэн байртай болж хотод нэгдсэн тоглолтуудад ордог болсон. Одоо манай Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга 200-гаад уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ид хүчтэй ажиллаж дороосоо олон сайн дуучид ч төрж гарч байгаад нь баярлаж л суудаг юм. Харин намайг залуугийнх шигээ үргэлж дуулахаа больчихсоноос хойш ерөнхийдөө 40-өөс дээш насныхан л таньдаг болчихож. Гэхдээ энд тэнд явж байхад таны дууг сонсох дуртай гэдэг хүмүүс тааралддаг. Тэгээд ч уран бүтээлийн замнал залуучууд нь түрж орж ирдэг уламжлалтай.

-Цэргийн байгууллагыг хангалт сайтай гэж ярьж байна. Чөлөөндөө гарсан үед тань ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

-Би 1994 онд чөлөөндөө гарсан. Тухайн үедээ гавьяатын 700 гаруй төгрөгөөр гарч байсан. Тэр маань сүүлдээ нөхөн олговор болсон. Бидэнд хангамж гээд байх юм алга байсан ч харин энэ жил 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдад нэг сая төгрөг өгсөн нь багагүй зүйл. Гэхдээ байгууллагын зүгээс жилдээ хоёр гурван удаа ахмадуудаа хүлээж авдаг. Дээр нь бие даасан тоглолт хийхэд унаа машины туслалцаа үзүүлдэг.

Залуу дуучидтай туршлагаасаа байнга хуваалцдаг уу?

-Бид залуу дуучдад тэгтлээ заагаад байдаггүй ч дээд, доод өнгөө тэгж авдаг гэдгийг нарийн мэдэхгүй л байгаа юм шиг санагддаг. Бас залуу дуучид дотор ардын дууг яг маневраар нь дуулж байгаа хүн цөөхөн л байна. Харин түүний стилийг эвдэх нь зохиолын дуучид болон ардын дуучид дээр нэлээд гарч байгаа. Гэхдээ хойч үед маань ардын дууны хэмнэл алдагдчих вий гэхээс эмээж явах юм. Соёлын тэргүүний ажилтан дуучин Алтанцэцэг гэхэд л Мандах нар дууг хэчнээн гоё дуулж байна гээч.

-Арван тавны сар дууг таны дараа хэд хэдэн дуучид дууллаа. Тэр бүхэнд ямар дүгнэлт өгдөг вэ?

-Монгол улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар ардын дууг сайхан дуулж байна. Бас Л.Банзрагч гэж ардын дууг амьдруулж байгаа сайхан залуу дуучин гарч ирлээ. Хөгжмийн найруулга нь ч сайхан сонсогддог. Сүүлийн үеийн залуу дуучид зохиолын дуу руу хошуурч байгаа нь сайн хэрэг ч аль алиныг нь л дуулж байх хэрэгтэй. Гэхдээ ардын дуу хоолойг задалж, дуулах ухааныг олгодог сайн талтай. Дуулахдаа дээшээ их нам гарч, доошоо буудаг амьсгалынх олон алдаа харагддаг юм билээ. Гэхдээ зөв номоор нь дуулж байгаа дуучид олон байгаа.

-Та залуучуудыг сайн дуулж байна гэлээ. Гэхдээ хааяахан шүүмжлэлтэй зүйлүүд гарна биз?

-Ямарваа дуучин хүн дуугаа өөрийнх нь маневраар нь аваад зөв дуулах л хамгийн чухал юм. Түүнийг заавал эвдэж нугачаад байх шаардлагагүй. Гэхдээ сүүлийн үед урлагийн сургууль төгсч байгаа хүүхдүүд бүгд л хоолой тавилттай байгаа. Ер нь ардын дууны нугалаа хэллэг амьсгаанд өөрчлөлт оруулдаг. Дээр үед ардын дуугаар нэрлэгдсэн буриад дууны Цэрэнханд, дархад дууны Надмид, казак дууны Хоролсүрэн нарын дагнаж дуулдаг дуучид байлаа. Энэ нь тухайн үедээ их үр өгөөжөө өгч байсан. Харин одоо тийм биш. Ардын дуу бүжгийн чуулгын дуучид бүгд зохиолын дуучид болчихоод ардын дууг маневраар нь гоё дуулж чадахгүй байна. Гэхдээ хөдөөний театраар сайн дуулдаг дуучид мэр сэр байдаг ч ихэнхдээ л ахмадууд талдаа. Эдгээр дуучид маань боловсорч дахиж суралцаж байгаа нь маш зөв хэрэг. Ер нь хор ансамблейд задгай дуулдаггүй хамгийн их дүрэм барьсан дуучид байдаг. Түүнээс солист бол солистоороо л байх ёстой.

-Цэргийн байгууллага ямарваа хүнд аливаа юманд эмх цэгцтэй хандах байдлыг илүү олгодог юм шиг?

-Тийм шүү. Наад зах нь л цагийг ягштал барьж сурдаг. Дээр нь хувцаслалт ажлын үнэлэлт дүгнэлтэд шаардлага тавьж, дэг журмыг сахиулдаг учраас хүнийг эмх цэгцтэй байдалд сайн сургадаг. Тийм ч учраас цэргийн хүн хувцсаа их гоё зөв өмсч гутлаа гялалзтал тосолсон харагддаг. Би л гэхэд одоо нас ахисан хэдий ч гутлаа тосолж өмсөх дуртай. Энэ нь цэргээс л олсон хүмүүжил шүү дээ. Наад зах нь хөдөөний театрт ажиллахад цэргийн хүмүүжлээр явчихсан болоод ч тэрүү амаргүй л байдаг юм билээ. Тэдний өглөөний цугларалт, цаг барих өөрсдөдөө тавих шаардлагаасаа өгсүүлээд сул талдаа шүү. Ер нь урлагийн хүмүүс хагас цэргийн зохион байгуулалтай байдаг бол бид бүтэн цэргийн зохион байгуулалттай ажилладаг.

-Та багш нартайгаа байнгын холбоотойгоор уран бүтээлээ хийдэг юм билээ?

-Би багш нартайгаа байнга холбоотой байдаг. Цогзолмаа багшийн ардын дууны уралдаан болоход би шүүгчээр нь хүртэл ажиллаж байлаа. Ингэж тоглолт болгон дээр үргэлж л бие биедээ тусалж явдаг хүмүүс шүү дээ. Одоо ч гэсэн Цоозоо багш маань Хамрын хийд рүү тоглолтоор авч явах гэж байна.

Д.Намуун

Дугаар 101/9657/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button