Их лус хилэгнэх цагаар

Уг нь Монголчууд Таван толгой, Цагаан суварга, Оюу толгой зэрэг том уурхайнууд, бас Хөвсгөлийн фосфорит, Асгатын мөнгө зэргээ ашиглаж, жинхэнэ мөнгө хүүдийлж байгаа үе л дээ. Том гүрнүүд Монгол, Монгол гэж дуу алдацгаан элдвээр туслах нь ерийн үзэгдэл болсны дээр хоорондоо ашиг сонирхлын зөрчил үүсгэж, зэвсэг рүүгээ гараа явуулах нь олширч байв. Нэг талаас байгаль цаг агаар, нөгөө талаас том гүрнүүдийн элдэв шахалт, түгшүүр монгол хүний сэтгэлийг амар байлгахгүй болсон нь ёстой л Баян хүнийг балаг тойрохгүй гэгчийн үлгэр болж байлаа.

Яг иймэрхүү янзаар Монголчууд биднийг түгшүүр дор өмч хөрөнгөөр баян ч үргэлжийн сэтгэл санааны зовнилтой хоног төөрүүлж байтал лус хилэгнэж бүр аймшигтай байдал руу түлхэх нь тэр. Жижиг лусыг хилэгнүүлж бас чиг номхотгох юм уу, эсвэл голыг нь тасалж байсан туршлага Монголчуудад бий ч энэ удаагийнх шиг аймшигтай сүйрэл болж байсангүй. Ийм байхаас ч яахав. Монголын хамгийн их буюу Хөвсгөл далайн лус хилэгнэсэн болохоор хэр баргийн зүйлд дарагдахгүй, хэдэн зуун жил үргэлжлэх сүйрэл болохыг үгүй гэх газаргүй. Хөвсгөл ээжийн нүд тунгалаг цэнхэр өнгөө алдаж, цэлхэртсэн саарал өнгөтэй болж урсах нулимс нь тунгалаг чанаргүй, амсаж уусан бүхэнд үхлийн хор болон дуусгаж гарлаа. Хавийн уул усны унаган төрх бүрэн алдагдаж, ургамлын төрөл зүйл сүйрч, ан амьтан дүрвэн дайжих юм уу, олноороо устаж эхлэх нь тэр. фосфорит олдворлолтоос буй болсон шороон уулуудын дунд тогтсон селений болон химийн хорт нуурууд үхлийн заналт харцаар ширвэж, хавь орчныг цацраг идэвхт туяагаар тэмтрэн, зэвүүн хүйтнээр инээнэ. Үе үе бороо цас орох боловч химийн хорны өндөр агууламжтай байх учир эрлэгийн шүлс болж хөнөөл чирэх нь аймшигтай. Хүмүүс 2030 оноос эхлэн Хөвсгөл нутгаа орхин дүрвэж нүүсэн учир эзэнгүй сум суурингийн төв хэрзийн үзэгдэх нь үхээрийн сүг зураг гэлтэй. Чухамдаа хуучин Бүрэнтогтох сум байснаас Дархадын хотгорыг дамжин улсын хил хүртэлх өргөн уудам нутгийг үхлийн хотгор гэж нэрлэх болов.

Үржил шимтэй хэчнээн сайхан үзэсгэлэнтэй нутаг байсныг бодохоор дотор урагдана. Ийнхүү Их лус хилэгнэсэн явдал Монгол улсын Үндэсний аюулгүй байдлыг бүрэн бусниулж орхив. Баруун зүгийн төмөр зам үндсэндээ хаагдаж, Улаанбаатарыг цэвэр усаар хангах хэвийн ажиллагаа бүрэн алдагдлаа. Нэг үе аялал жуулчлалын бүс болж байсан тэр нутаг руу зүглэх хүн битгий хэл шувуу ч үгүй болдог юм байна. Харин зэргэлдээ оршдог Орос орон Байгаль эхэд тэнэг Монголчууд та нар экологийн дайн зарласан гэж элдэв шахалт хавчилт хийж эхлэв. Харин төр засгийн эрх баригчид Бидний өмнөх үеийн эрх баригчид Далай ээж цаазын тавцанд гээд аль 1990-ээд оны үед ард олон шуугиж байхад арга хэмжээ аваагүй. Тэд л буруутай гэж ганц нэг амьд байгаа хөгшдийг хөлсөлж, уснаас хуурай гарах арга хайна. Бас анх фосфоритын ордыг нээх зөвшөөрөл өгсөн нөхрийг олно. гэж архив онгичиж хэрэг хуучирдаггүй гэж хэнхэлзэх буюу Хөвсгөл ээжийг олон улсын шинжээчдэд үзүүлж илааршуулна гэж мэдээллийн хэрэгслээр цацах аж. Гэвч дэлхийн их эмч нар Нэгэнт боржин хучилттай цаваг мандал буюу эмзэг зулайгаа цоолуулсан лус номхордоггүй юм. Та нарын хийсэн нүглийг Эрлэг номун хаан л шийдэх байх гэж үнэн үгийг хэлнэ. Ийнхүү цохилт авсан эрх баригчдын ихэнх нь Амь амиа бодоорой гэж дуулдах дуулдахгүйн хооронд хэлээд гадаад оронд дүрвэн гарч эхэллээ. Их лусын хилэгнэл зөвхөн үхлийн хотгор-тоо биш дөрвөн зүг найман зовхист тархан түгэх учир мэдрэлийн өвчтэй, тахир дутуу, төрөлхийн гажигтай амьтны тоо толгойд багтахгүй болов. Элдэв зурхайч, мэргэч, төлөгч, дүвчин, зайрангууд янз бүрийн ном айлтгаж, есөн шидийн арга дом заасаар 2060 онд хүргэж амжлаа. Тэдний арга атганд орох юм гэж хаа байхав. Хөвсгөл ээжийн хилэгнэл улам даамжирсаар…

Элдэв овтой, зальтай амьтад ядарсан олны тархийг ийнхүү угаан баяжиж байхад хаягдсан нутаг гэсэн ойлгоцоор гадаад орны доншууч нар арай эрүүл газрыг нь хуваан идэж улай үзсэн хэрээний жаргал эдэлж гарах нь ерийн үзэгдэл боллоо. Ийм л маягаар Чингисийн Монголын онгон нутаг сүйдэж байхыг харсаар он жилийг гэтэлж байтал амьдарсны дараах, үхлийн өмнөх улирал эхэлсэн юм. Тиймээс цаашихыг нь би сайн мэдээгүй хоцорсон бөгөөд бодвол Эрлэг номун хаан нь л шийдсэн байх гэсэн нэгэн бодол надад байдаг юм. Хайран ч эх орон доо, жинхэнэ Диваажин байсан юм даа. Би мөн азгүй хүн шүү.

Н.Даваадаш

Дугаар 101/9657/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button