Хэн усан дээгүүр гүйж чаддаг вэ?

Тэр бас ч үгүй нэлээд том 80 см хүртэл өндөртэй гүрвэл модонд авирна, усанд сэлнэ, усны ёроолд нуугдана. Үүгээр түүнд ноогдсон байгалийн хишиг төгссөнгүй. Тэр гүрвэлд ер бусын хөгжилтэй хойд хөл заяажээ. Түүнийхээ тусламжтайгаар василикс усны гадарга дээгүүр цагт 12 км хүртэл хурдан гүйж чадна. Урд хөлөө биедээ наагаад сүүлээрээ тэнцэх удирдлага хийгээд гүйдэг гэнэ. Тусгай зураг авалтаас харвал василиск усны гадаргад цохих хурдаараа л гүйх чадвараа гаргаж чаддаг байна. Секундын мянганы хэмжээгээр түүний усны гадаргад цохих чадвар нь хэмжигддэг. Тийм хурдтай усны гадаргад цохиход хэл доорхи усны гадарга нь хатуу биет шиг байдаг ажээ. Гүрвэлийн алхаа нь секундэд хэдэн арваар хэмжигдэнэ.
дугаар 096/116