Нугас шувууг яагаад худалч гэдэг вэ?

Сонины нугас нь сэтгүүлчийн дуулиан хөөсөн шуналаас л гарч ирсэн байна. Редакторуудын хувьд сониныг дугаар бүрд жижиг хэмжээний дуулиантай нэг мэдээ байх нь сонины алдаршуулахад тустай. Баримтын үнэн зөвийн төлөө хариуцлага хүлээхгүйн тулд сэтгүүлчид нь материалдаа NT гэсэн тэмдэг тавьдаг байв. Тэр нь Non testator – Шалгагдаагүй гэж тайлагдана. Сонсголоор энте гэж сонсогдох энэ үг нь герман хэлний ente- нугас гэсэн үгтэй тохирчээ. Ингээд ямар ч гэм хоргүй шувуу сэтгүүлч нарын нүүр улайхгүй хуурамчийн бэлгэдэл болсон байна. Харин манайд П.Очирбат гуай анх гаргаж ирснээр сонины нугас нь бор шувуу нисгэх гэсэн хэллэг болон олонд дасал болжээ.
Дугаар 096/116/