Шинэ эриний манлайлагч

Эрдэмтэн мэргэд судар шастир, уран бүтээлчид уран зохиол, урлагийн бүтээл, бурхад шашны номлол, харц ардууд билэг сургаалдаа энэ сэдэвт холбогдох баялаг үзэл санааг илэрхийлсэн байдаг боловч эдгээрийг нэгтгэсэн эрэмбэ дараалал, цэгцтэй, тогтолцоот сурах бичиг, гарын авлага маягийн бүхэллэг бүтээл төдий л олон байдаггүй юм байна. Үе үеийн манлайлагчид ч үүнийг үгүйлсээр иржээ.

Иймээс Жон Фэйворс гэдэг эрдэмтэн эрэлт ихтэй энэ сэдвийг зориглон барьж аваад хоёр мянганы зааг дээр Шинэ эриний манлайлагч удирдлагын асуудлыг үзэх метафизик үзэл хэмээх ном хэвлүүлсэн нь цангасан хүн амьтанд булгийн цэнгэг хүйтэн ус өгсөнтэй яг адил болжээ.

Аливаа зохиогчийн мэргэжил, хийж байгаа ба одоо хийж буй ажил зэрэг намтар түүхтэй товч ч атугай танилцвал түүний уураг тархинаас ямар үзэл санаа ундран гарч урсахыг гадарлаж болдог билээ. Энэ номын зохиогч Жон Фэйворс шашин шүтдэг америк айлд төрж өсөөд бага наснаас шашны сэдэвт телевизийн нэвтрүүлэгт оролцож, М.Л.Кингийн толгойлдог эрх хамгаалах хөдөлгөөнд хүчин зүтгэж, улмаар түүний нэг удирдагч болжээ. Сэтгэл судлаач энэ хүн улс төрийн бодлого, Африк ба Энэтхэг судлал зэрэг салбарт эрдэм суудалгааны ажил хийж олон улсын эрхээр мэргэжжээ. АНУ-ын Засгийн газрын бүтцүүдэд алба хааж, эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэн үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж олон оймс элээсэн мэдлэгтэй бол мэдлэгтэй, туршлагатай бол туршлагатай хүн юм. Ж.Фэйворс дэлхийд цор ганц Вайжнава-гуру (Энэтхэгийн вайчиека философийг номлогч багш) юм. Номыг хэвлүүлэх үед АНУ-ын ба НҮБ-ын эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэнд нэгэн зэрэг эрдмийн ажил хийж байжээ. Түүнээс гадна НҮБ-ын өндөр жавдант түшмэд, янз бүрийн орны эзэн хаад төрийн тэргүүнд зөвлөгөө өгч, тэдний сонгуулийн компанид туслаж, мөргөлдөөн гарсан янз бүрийн орноор байнга явж, маргалдагч талуудыг ялагдагч-гүйгээр эвлэрүүлэн зохицуулдаг дэлхийд данстай улс төрч, сэтгэл судлаач хүн юм.

Зохиогч Манлайлагч судлал гэж харьцангуйгаар нэрлэж болмоор энэ номоо байгалийн ба хүмүүнлэгийн олон төрлийн ухааны ололт, шашнуудын сургаал, ардын билэг зүйн баялаг санааг ашиглан тэдгээрийн уулзвар дээр бүтээжээ. Ж.Фэйворсын энэ ном англи хэлтэн ард түмний дунд дэлгэрээд зогсоогүй бусад улс түмний хэлнээ орчуулагдан хэвлэгдэж өврийн ном нь болжээ. Жишээ нь, Орос оронд хоёр ч удаа ойр ойрхон хэвлэгджээ. Зохиогч түүхий сүүний бяслаг шиг нягт, чамбай энэ бүтээлдээ юуны өмнө шинэ эрин, энэ үеийн манлайлагчийн түүхэн үүрэг, үүргээ яавал сайн биелүүлэх зэрэг асуудлыг цэгц тогтолцоотой өгүүлжээ. Шинэ эриний гурав дахь мянганыг амьдралын бүх хэлбэр улам харилцан шүтэлцээ, хамааралтай бөгөөд оюунлаг дээд ухамсарын эрин гэж томъёолоод энэ эриний манлайлагчийн түүхэн үүргийг үүнээсээ үүсвэрлэн гаргажээ. Энэ дэлхийн сор болсон манлайлагч бол хүмүүсийн эзэн, ноён бус харин хүмүүсийн ба бурханы зарц мөн гэж тодорхойлжээ. Өрхийн тэргүүлэгч, албан газрын дарга даамлаас улсын эзэн хаан, төрийн тэргүүн хүртэл цөм манлайлагч мөн бөгөөд тэд оюунлаг дээд ухамсарын эхлэлийг тавьж үй олныг араасаа дагуулах тавилантай гэж зохиогч томъёолжээ. Зохиогч эл бүтээлдээ манлайлагчийн үйл ажиллагааны зохион байгуулалтын чанартай зүйлийг бус, харин сэтгэл зүйн талыг тэргүүлэх учир холбогдолтой гэж үзээд түүнийг түлхүү анхаарсан нь номын онцлог гэлтэй. Оюунлаг, дээд ухамсартай манлайлагч дээд тэнгэр мөнх бус дэлхий хоёрын хооронд орших мэт байдаг. Манлайлагч оюун санаа материалаг хоёр ертөнцийн хоорондох зааг бүсэд сургаал номоо айлдаж адистэдаа хайрладаг дээд хүчнүүд, тэнгэр бурханд залбиран мөргөдөг хүмүүсийн хооронд зуучилдаг. Тийм зуучлагч дээд төрөлтөн байхдаа үүргээ туйлын сайн гүйцэтгэх чадвартай байдаг гэж зохиогч өгүүлжээ.

Дээд ухамсарын зарчимд удирдагчийг сургах тогтолцоог хичээл гэж нэрлэж болох энэ ном үр ашигтай удирдлагын арван арга барилаар эхэлдэг. Гарын авлага Ухамсрын хөгжил, Удирдах ур чадвар, Юу хийх вэ? гэсэн гурван анги, анги бүр олон бүлэг, бүлэг бүр олон жижиг хэсгээс бүрддэг ба бүлэг бүрийн эцэст Бүлгийн гол гол үндэслэл, Оюун ухааны дасгал-ыг хавсаргадаг. Энэ нь уг номыг манлайлагчдыг цэгцтэй, тогтолцоот мэдлэг өөд алхам алхмаар чадамгай хөтөлдөг гарын авлагын шинжтэй болгодог.

Философид матери, ухамсар гол ойлголт байдаг шиг манлайлагч судлал-д, хайр сэтгэл тийм байр эзэлдэг учраас тус гарын авлага энэ ойлголтоос эхэлдэг. Манлайлагч хэдийгээр эрдэм боловсрол сайтай, эрүүл чийрэг, ажилсаг байвч хүнийг хайрлах сэтгэлгүй бол үүргээ биелүүлж чадахгүй. Хүнийг өршөөх, энэрэх, жаргал, зовлонг хамт эдлэх, хүнд тус болох, аль болох ихийг өгч багыг авах зэрэг нь чухамхүү хайраас үүддэг гэж үзжээ.

Зохиогч санаагаа нотлох, үнэмшилтэй болгохын тулд бурхадын айлдсан, мэргэдийн хэлж бичсэн зүйл, зүйр цэцэн үг зэрэг илэрхийлэх хэрэгслийг өргөн ашигласан байна. Манлайлагчийн үйлдсэн үйл их, бага, буянтай юмуу нүгэлтэйгээсээ болоод үр нь харилцан адилгүй хугацаанд боловсорч илэрдэгийг Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэсэн зүйр үгээр илэрхийлэх жишээтэй. Манлайлагчийн хоол хүнсний тухай бичихдээ эртний Энэтхэгийн Бхагавад-гита (Бурханы дуулал) сударт хүмүүсийг ачит, шуналт тачаангуй, мунхаг гэсэн гурван хэв маягт хуваагаад ачит нь гайхмаар сайнгүй материалаар амт, шингэц, тэжээл сайтай, шуналт тачаангуй хүн шорвог, хэл, ам дарвигнуулсан гашуун халуун ногоо, амтлагч их хольсон, мунхаг хүн ямар ч сайн материалаар уруулд хүргэх нь байтугай харахад бөөлжис гутгах хоол хийдэг гэж заасныг иш татжээ. Иймээс манлайлагч ачит хүнээр хоолоо хийлгэхийг зөвлөдөг.

Номын бүлэг бүрт манлайлагчийн амьдрал, үйл ажиллагаанд тус болохуйц олон зөвлөмж, сургамж, захиас агуулагддаг. Жишээ нь, шийдлээ хүлээж буй асуудлын хариуг олохын тулд зүүдээ хэрхэн манах, насан туршаа эрүүл, цовоо сэргэлэн, золбоотой явахын тулд мах бага идэж, аму будаа, ногоо, жимс ахиухан хэрэглэх, хэрэв тун их махсаад байвал нохос, махчин шувуу цуглаж, өт батгана язганасан сэг, зэм, ялгадсаа идэж буй гахайг харж байхыг зөвлөжээ.

Энэ бүтээлд бүх талаар үнэмлэхүйн үнэн гэж бидний ойлгодог зарим үндэслэлийг арай өөр өнцөг-сэтгэл судлалын талаас нээн харуулдагийг тэмдэглэлтэй. Өрсөлдөөнийг хөгжлийг түлхэгч хүчин зүйл гэж бид үзэж заншсан байхад зохиогч Ажлын өрсөлдөөн сэтгэлийн шаналгаатай байдлыг үүсгэдэг бөгөөд энэ нь эргээд ажлын чанарт тусгагдаж, мэдрэлийн ба мэргэжлээс шалтгаалах өвчин дэлгэрэхэд салхи болж, хүмүүсийг санаагаар унах-ад хүргэдэг гэж өгүүлжээ.

Ж.Фэйворс Бурхан, үйл үр, Сүнс, Урьд, хойд төрөл, Буян, нүгэл зэрэг бурханы шашинт Монголчууд бидний сайн мэдэх бөгөөд орчин үеийн шинжлэх ухаанууд улам бүр хүлээн зөвшөөрч буй олон ойлголтыг зохих зохих бүлэг байрыг олж онож хэрэглэжээ.

Ж.Фэйворс өрнөдийн иргэншлийн өнгө, дотрыг задлан шинжилсний үндсэн дээр хөгжиж буй орнуудын манлайлагчдад хандан хөгжлөө хэмжих, хөгжлийн загвараа сонгоход тустай олон чухал санаа, дэвшүүлжээ. Улс орныхоо хөгжлийг өрнөдийн хэмжүүрээр үнэлэх, түүний загварыг хуулбарлан хэрэглэх нь хөгжиж буй орнуудад халгаатайг сануулдаг. Өрнөдийн иргэншлийн нөхцөлд хүмүүс бусдад багыг өгөөд аль болох ихийг салгаж авах хуншгүй, нүнжиггүй зантай байдаг бол хөгжиж буй орнуудын хүн ардын нийгмийн харилцаа хүмүүнлэг, хамтач ёсонд суурилсан, байгаль орчиндоо хайртай зэрэг давуу талтай байдаг гэжээ. Гэтэл тэдгээр орны зарим манлайлагч үүнийг тэр болгон ойлгохгүй өрнөдийн орнуудын өнгөний гял цал юмыг хараад нүд нь гялбан хууртаж төөрөлддөг. Тэд уламжлалт аж ахуй, байгалийн нөөц, хүн амынхаа дадлага туршлагыг харгалзан тэдний боловсрол, эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулж амь амьдралыг өөд татах нь зүйтэй гэж зөвлөжээ.

Хөгжиж буй орнууд хэрэв өрнөдийн хөгжлийн загварыг дууриавал хүн ам нь зан суртахуунаар буурч доройтох, гэр бүлийн учир нь үл олдох харилцаа дэлгэрэх, байгаль орчноо сүйтгэх аюулыг тойрохгүй гэжээ. Өрнөдөд хүмүүс баяжиж хөлжихөөр хураасан эд хөрөнгө нь тэдэнд жинхэнэ там болдог, хэрэв санасандаа хүртэл баяжихгүй бол тэд санаагаар унаж архи, хар тамхинд орж, эцэстээ амиа хорлодог ажээ. АНУ-д 100000 хүнд дундажаар 445 хоригдол ногддог, ажил эрхэлж буй хүн амын 72 хувь нь эрүүл мэндэд аюултай түвшинд хүрсэн сэтгэлийн шаналгаа эдэлдэг нь социологийн судалгаагаар тогтоогдсон нь бидэнд нэгийг бодогдуулах биз. Иймээс Жон Фэйворс Даацтай сэтгэлэг бүхий эгэл жирийн хээгүй аж төрөх ёс, Бага нь сайхан (манайхны олзны бага нь амттай гэдэгтэй агаар нэгэн буюу) гэсэн уриа дэлхий даяар чанга цуурайтах ёстой гэж өгүүлсэн нь өрнөдийн иргэншлийн язгуур чанараас урган гарсан бололтой.

Америк эрдэмтэн Жон Фэйворсын энэ бүтээл тэнгэрийн бошго, томилолт-оор дэлхийн номт гурван орны нэг-халх Монголын орноо чөлөө учралт эрдэнэт хүн болон мэндлэж улмаар манлайлагч болсон танд их үйлсээ бүтээхэд тань тус дэм болох болов уу хэмээн найдаж, түүнийг энэ дугаараас эхлэн орчуулагч А.Шагдарын орчуулгаар товчлон нийтэлж байна. Уншин соёрхоно уу?

Жон Фэйворс (америкийн сэтгэл судлаач)

Үр ашигтай удирдах арван арга барил

Таны удирдах арга маягийг сайжруулах зарлигаар зөвлөмж болгосон маш энгийн мөртлөө тун үр дүнтэй метафизик арван арга барилыг хойно тоочно. Та тэдгээрийн зарчим дээр өдөр тутмын бясалгал нэмбэл улам үр ашигтай болно.

1. Үүнээс юу гэж дүгнэвэл зохих вэ? Үүний тулд надад юу хэрэгтэй болох? Цаашид юу хийх вэ?

Олон хуурмаг үзэл боолоо болгох хүртэл бидэнд нөлөөлдгийг ухаарахад эргэцүүлэл бидэнд тус болно. Лев Толстой лут их амжилт олж байснаа эхнээс адгийг хүртэл бүх юманд гэнэт эргэлзэж эхэлсэн амьдралынхаа эргэлтийн үеийн тухай бичсэн байдаг. Толстойн жишээг дууриан би үлгэрт гардаг шиг баян гэж дүрслэн бодож, дэлхий дахинд нэрд гарч, нэн гүнзгий танин мэдэхүй буюу жишээ нь, дэлхийн бус гоо сайхныг эзэмшигтүн. Эдгээр зөгнөл (эсвэл өөрийнхөө ямар нэгэн зөгнөл) тус бүрийг энэ нь бүх амьдралынхаа зорилго байж болох эсэх үүднээс эргэцүүлэн бодоорой. Үүнээс юу гэж дүгнэвэл зохих?, Үүний тулд надад юу хэрэгтэй вэ?, Цаашид яах вэ? гэж өөрөөсөө асуугаарай.

2. Би бол энэ бие бус

Ийм сэтгэлээт бидний би нь физик биеэр хязгаарлагдахгүй. Иймээс материаллаг ертөнц ба түүний гинжин түлхэцийн үүргийг хэтрүүлэх хэрэггүй юм байна гэдгийг ойлгоход бидэнд тус болдог. Би биетэй боловч энэ бие бол би бус. Би оюун ухаантай боловч оюун ухаан бол би бус, Би эрхлэх ажилтан боловч энэ ажил бол Би бус, ухаандаа би орон гэртэй боловч энэ орон гэр бол би бус гэснийг анхааралтай сонсоод давтан уншаарай. Сэтгэлээ түгшүүлж буй асуудлыг дээрх байдлаар авч үзээд энэ түгшүүр бол түр зуурын гинжтэй гэдгийг ойлгохын тулд сэтгэлээ түгшүүлж буй аливаа асуудлыг авч үзэж болно.

3. Бусад хүний үзэл

Нөхцөл байдлыг бусад хүний нүдээр харах нь хүмүүстэй муудалцах үед онцгой чухал. Та хэн нэгэнтэй ам муруйсан гэж бод. Түүний үзэл бодлыг үнэмшилтэй өгүүлэхийг хичээн шүүмжлэгчийнхээ нэрийн өмнөөс өөртөө захидал бичээрэй. Аливаа мөргөлдөөн гарсан нөхцөл байдалд энэ аргыг хэрэглээрэй.

4. Бурханыг хаа сайгүй харах

Аливаа хүнийг бурханы эрчим хүчний бөөмс гэж үзэх гээд оролдоорой. Бясалгах ийм арга орчин тойрныхоо хүмүүсийг улам их хайрлах, эргээд тэднээр хайрлуулахад бидэнд тус болдог.

5. Юу ч санамсаргүй болдоггүй

Санамсаргүй гэж байдаггүй. Орчлонт ертөнц дээд хүчнүүдийн удирдлага дор оршдог учраас ямарваа үйл явдал гүнзгий утга учиртай байдаг. Оюун санааны амьдралын хууль физикийн хуультай адил. Аливаа үйлдэл зохих эсрэг үйлдлийг төрүүлдэг, иймээс бидэнд болдог бүхнээс сургамж авч байх нь чухал. Харш үйл явдлыг эерэг үйл явдал болгох, эерэг үйл явдлыг улам их тустай болгож чадах нь чухал. Бид болж буй бүхнээс сургамж гаргаж авснаараа улам цэцэн мэргэн, ингэхлээр тохиолддог юм бүхэн сайн тийшээ болдог.

6. Бүхнийг харагч мэлмий

Бид оройн дээд бурханы байнгын хяналтад байдгийг ухаарах нь эцсийн дүнгээ биднийг шийтгэл бус шагнал хүлээж байхуйцаар улам чин шударга амьдрахад бидний сэргээдэг. Түүний бүхнийг харагч мэлмийн тухай хэзээ ч бүү мартагтун.

7. Хайрлахыг уриалсан уриа

Бид янз бүрийн нөхцөл байдалд туслаач гэж дуудахыг олонт сонсдог. Та ингэж дуудахад хэрхэн хариулж байсан, ойр дотнын хүнээ хэр зэрэг олон хайрлаж байсан, юу хайрлахыг уриалж байсан тухайгаа бодож байгаарай.

8. Хайр үйлдэлд

Өөрийгөө үйлдэл дэх хайрын амьд биелэл хэмээн хараад үзээрэй. Та орчин тойрны бүх хүнийг цөмийг оволзож буй хайрынхаа зах хөвөө нь үл харагдах далайд умбуулаарай.

9. Үхлийн ирмэг дээр

Эмч нар танд хавдрын юмуу ДОХ-ын эцсийн шат гэсэн онош тавьсан. Иймээс та гурван сар хүрэхгүй амьд явах болж дээ гэж дүрслэн бодоорой.

Үргэлжлэл дараачийн дугаарт

Дугаар 101/9657/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button