ICT EXPO-2008 үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Гурав дахь жилдээ болсон үзэсгэлэнгийн явцыг дүгнэсний үндсэн дээр уламжлал ёсоор тус салбарын шилдгүүдийг тодруулсныг өнөөдөр албан ёсоор зарлаж, өргөмжлөл батламжийг нь гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг шилдгүүдэд хандан ийнхүү үг хэллээ.
үideo1
Шинэ, шилдэг, хэрэглэгчийн итгэмжлэл, Yзэсгэлэн гэрэгэ гэсэн 4 номинациар нийт 12 шилдэг байгууллага шалгаруулсан бөгөөд үзэсгэлэнд оролцсон оролцоо, идэвхийг дүгнэн 3 байгууллагад Yзэсгэлэн-гэрэгэ буюу шилдэгийн шилдэг оролцогч шагналыг олголоо.
Хамгийн шилдэг оролцогч буюу ‘’Yзэсгэлэн-гэрэгэ’’-ийн эздээр Юнител компани, Магнум компани, Улуснэт компани нар тодорлоо.
Улуснэт компани энэ удаагийн үзэсгэлэнд Өвөрмөц оролцогч номинацийн эзэн болж ‘’Yзэсгэлэн-гэрэгэ’’ шагналын эзэн болсон юм.
Yйлчлүүлэгчиддээ хэрхэн хүрч, чухам ямар үйл ажиллагаагаараа бусдаас өвөрмөц байж чадсан талаар Улуснэт компанийн маркетингийн мэргэжилтэн Б.Лхагвадоржоос тодрууллаа.
үideo2
‘’Шинэ технологи 2008’’ номинацид Номин коммуникэшн ХХК Компьютерийн олон хэрэглэгчийн систем үйлчилгээгээрээ, ‘’шинэ үйлчилгээ буюу бүтээгдэхүүн’’ номинацид Скайнэтком ХХК IP77 бүтээгдэхүүнээрээ, ‘’Шинэ санаачлага 2008’’ номинацид Скайтел ХХК Fantazy sumo үйлчилгээгээрээ тус ялагч боллоо.
2008 оны Мэдээлэл, харилцаа холбооны шилдэг хөрөнгө оруулагчаар Мобиком корпораци, ‘’шилдэг шийдлээрээ’’ Монгол контент ХХК, ‘’Шилдэг бүтээгдэхүүнээрээ’’ ITZone компьютерийн их дэлгүүрээрээ М-Cи-Эс электроникс ХХК нар тодорлоо.
Хэрэглэгчийн итгэмжлэл номинацид CDMA 2000 1x, EҮDO урьдчилсан төлбөрт үйлчилгээгээрээ Жи-Мобайл ХХК, Утасгүй холбооны F-Zone үйлчилгээгээрээ Монголын цахилгаан холбоо хувьцаат компани, Хэрэглэгчийн төлөө 2008 номинацид Workcentre 3119 үйлчилгээгээрээ Таванбогд электроникс ХХК нар тус тус тодорлоо.
Хэрэглэгчийн итгэмжлэл номинацид CDMA 2000 1x, EҮDO урьдчилсан төлбөрт үйлчилгээгээрээ шилдгээр тодорсон Жи-Мобайл ХХКийн Ерөнхий удирдлагын газрын захирал Доктор Н.Насанжаргал ийнхүү сэтгэгдэлээ хуваалцлаа.
үideo3
IT EXPO 2008 үзэсгэлэн таван хоног амжилттай үргэлжилж 17 ны өдөр хаалтаа хийсэн. Уламжлал болгон зохион байгуулж байгаа үзэсгэлэнд энэ жил өмнөх жилүүдийнхээс хавьгүй олон байгууллага, тоо чанарын хувьд ч илүү дэвшилттэй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ дэлгэн тавьсан нь уг арга хэмжээг улам сонирхолтой өрнүүн болгож байсныг оролцогчид дүгнэж байлаа.
Б.Солонго
Ж.Дарханжаргал