Зуун наст зуу насладаг уу?

Зарим нутаг оронд тухайлбал, Намибийн цөлд зуун наст ер бусын ой үүсгэдэг. Хамгийн том зуун настыг Байнеса Африкт ургах ба өндөр нь 18 м, иш нь 3 метрийн голчтой. Алое ихэнхдээ элдэв сонин хэлбэрийн навчтай олон наст ургамлын хэлбэрээр тааралдана. Эдний дундаас хамгийн их дэлгэрсэн нь мод хэлбэрийн гэрийн таримал төрөл нь юм. Гэрийн нөхцөлд энэ ургамал цэцэглэх нь удаан учраас хүмүүс зуун наст гэж нэрлэжээ.
Эрт дээр үеэс зуун настыг газар дундын тэнгисийн дагуу чимэглэлийн ба эмийн ургамал гэж ургуулж ирсэн байна. Испаничууд түүнийг Америкг анх авчирсан нь тэндхийн нөхцөлд сайн таарч урган дэлгэрсэн байна. Эрт дээр цагт энэ ургамал урт нас, удаан жаргал авчирдаг хэмээн хүмүүс шүтдэг байжээ. Зуун настын өтгөрүүлсэн шүүс (арабууд түүнийг сабур буюу тэсвэр хатуужил гэж нэрлэдэг) ба навчийг эдээ бээртэй шарх, хорхой шавьжны хазалт болон түлэнхийний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн байна. Тэр нянгийн эсрэг сайн үйлчилгээтэй ба ургамлын амин дэм нь хүчтэй эм болдог. Ханиад хүрэхэд зуун настын шүүсийг хамарт тусаан ашигладаг. Буйл өрөвсөхөд зуун настын шүүсээр амаа зайлдаг гэнэ. Эцэж турахад бие тэнхрүүлэх журмаар түүнийг уудаг ажээ.
дугаар 096/116