Халдварт өвчин намдаасай

Эмээтэйгээ хөтлөн яваа томоос том амны хаалт зүүсэн 10 гаруй настай болов уу гэмээр нэгэн хүүтэй цөөн хором ярилцсан юм.

-Миний дүүгийн маск нэлээн томдчихжээ?

-Харин тиймээ. Эмээд том байна гээд хэлээд байхад халдварт өвчин тусахгүй зүү гээд загнасаар байгаад зүүлгэчихсэн. Хүүхдүүд тусдаг их аймаар өвчин болохоор маск том байвал тусахгүй. Гадаадад олон хүүхэд энэ өвчнөөр нас барсан гэсэн. Тэгээд л ээж, аав хоёр намайг ерөөсөө гадуур гаргахгүй, гарах бол том хүнтэй, маскаа зүүгээд гарч байгаарай гээд.

-Халуунд маск зүүхээр хэцүү байгаа биз дээ?

-Зүгээр ээ. Өвчин тусахгүй л бол яахав. Хичээл орохгүй байгаа болохоор ээж, аав хоёр гэртээ бай, битгий гараарай гэдэг юм. Эмээ л намайг гадуур гарахдаа дагуулж явдаг ч жимс, мөхөөлдөс авч өгөхөө больсон. Цаастай зүйл авч идэж болно гээд чихэр л авч өгдөг. Би маскаа аваад чихрээ гялс ам руугаа хийгээд идчихдэг.

-Чи хаана сурдаг юм бэ?

– Эгчээ би хаана сурдагаа хэлэхгүй байж болох уу. Би хэддүгээр ангид сурдагаа хэлчихье. Гуравдугаар ангид сурдаг. Хүүхдүүд намайг шоолох байх.

-Яагаад?

-Зарим хүүхдүүд идэж уух зүйлээ цэвэрлэхгүйгээр идэх, гараа угаахгүй байвал ийм өвчин тусдаг гэж ярьж байсан. Тийм болохоор намайг маск зүүсэн гэвэл өвчин тусчихаж гэж шоолно шүү дээ. Ээж, аав нь сонин уншаад манай хүүхдийн ангийн хүүхэд байна гээд тэдэнд хэлчихнэ.

-Танай ангиас энэ халдварт өвчин туссан хүүхэд байгаа юу?

-Байхгүй. Хүүхдүүд энэ өвчнөөр өвчилж байна гээд маск зүүлгэж хичээлд оруулдаг байсан. Тэгээд дараа нь олон хүүхэд өвдөж эхэлсэн тул хичээлийг түр хугацаагаар хаалаа гэж багш хэлсэн. Гэхдээ багшийн хэлснээр хичээл бүр мөсөн хаачихаж магадгүй гэсэн.

-Дүнг чинь яаж гаргана гэж байна?

-Мэдэхгүй. Багш юу ч гэсэн хичээлээ харж байгаарай. Зурагтаар мэдээ сайн харж бай. Мэдээлэх байх гэсэн. Ээжид бусад сургуулиуд жилийн эцсийн дүнг нь явцын дүнгээр гаргаж байна гээд хэлээд байхад итгэхгүй, юу ч гэсэн хичээлээ давтаж бай гээд байгаа юм.

-Нээрээ гэнэт шалгалтаа өг гэвэл яана?

-Тэгвэл ёстой баларна. Уг нь, би энэ жил онц гарвал аав надад унадаг дугуй авч өгнө гэсэн.Тийм болохоор би энэ жил хичээлдээ гайгүй дүн авч байсан юм.

-Хичээлдээ явахгүй байхаар ангийнхаа хүүхдүүдийг санаж байна уу?

-Гайгүй ээ. Угаасаа хичээл хаах дөхөж байсан шүү дээ. Харин математик, биеийн тамирын хичээлээ санана. Миний хамгийн дуртай хичээл. Өвчин гайгүй болвол зун аав намайг хүүхдийн зусланд амруулаад, математикийн дамжаанд явуулна гэсэн.

-Хүүхэд бүр математикийн хичээлд дуртай байдаггүй шүү дээ. Чи яагаад дуртай байдаг юм бэ?

-Манай аав барилгын инженер. Бас шатар их тоглодог. Надтай хамт байнга шатар тоглож, хөгжилтэй математик тоо боддог. Тэгээд л дуртай болчихсон. Эхнээс нь тоог сайн ойлговол амархан, бас хамгийн гоё хичээл. Манай ангийн зарим хүүхдүүд дургүй гээд хичээлээ таслаад багшид загнуулдаг. Гэхдээ манай ангид олон авьяастай хүүхэд байдаг. Зураг зурдаг, дуулдаг, бүжиглэдэг. Одоо халдварт өвчин намдаасай.

Т.Оюун

Дугаар 98/417/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button