Хатан хааны ач хүү хуримаа хийв

Петер Филлипс нь Энне гүнжийн ганц хүү, хаан ширээ залгамжлах нэрсийн 11-д бичигддэг юм. Хатан хааны бэр Отом Келли нь Канад гаралтай, менежмэнтийн зөвлөхөөр ажилладаг юм байна. Таван жилийн өмнө Канадад ажил хэргийн шугамаар танилцсан хос хоёулаа 30 настай. О.Келли нөхрийнхөө хаан ширээ залгамжлах эрхийг хэвээр хадгалахын тулд католик шашнаас татгалзжээ.
Учир нь, Их Британийн хааны гэр бүлийн гишүүн католик шашинтантай гэрлэвэл хаан ширээ залгамжлах эрхгүй болдог аж. Виндзорын ордонд болсон хуримын ёслолд Хатан хаан II Элизабета, түүний нөхөр Эдинбургийн гүн Филипп, Уэльсийн хунтайж Чарльз, түүний эхнэр Корнуоллын авхай Камилла Паркер, ханхүү Харри, Челси Деви тэргүүтэй 300 зочин хүрэлцэн иржээ. Ханхүү Уильям Кенид найзынхаа хуримд уригдсан учир оролцоогүй гэнэ.
Б.Сэвжидмаа
Дугаар 98/417/