Ц.Шаравдорж Зарим хуулийн төсөл ашиг сонирхолын үүднээс хойшлогдоод байна уу даа гэж сэжиглэдэг, би

Өөрөөр хэлбэл, тэд хэлэлцэх асуудлынхаа талд нь ороогүй байдаг. Энэ парламентын үед шийдвэрлэх ёстой, хойшлуулж боломгүй асуудал олон бий гэх. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай хуулийн төсөл, ОХУ-ын Роснефть-ийн тавьсан 100 шатахуун түгээх станц бариулах тухай асуудал гээд шил шилээ дарсан асуудлууд хүлээж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдоржоос тодруулаа.

-УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногт завсарлана. Гэтэл зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд дараагийн парламентад үлдэх нь. Амжаад хэлэлцэх боломж үнэхээр байхгүй гэж үү?

-Цаашлуулаад бодоход л дөрвөн удаагийн чуулган үлдэж байх шив дээ. Гэтэл хэлэлцэх асуудал шил шилээ дарсан байдаг. Юуны өмнө яаралтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Үл хөдлөх хөрөнгө барьцаалах болон түүнтэй адилтгах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэх мэтчилэн хуулиудын төслийг маш яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан. Үнэн хэрэгтээ зарим хуулиудын төсөл тодорхой ашиг сонирхолын үүднээс, хойшоо тавигдаад байна уу даа гэсэн сэжиг таамаг байдаг, надад. Тиймээс УИХ-д орж ирсэн асуудал болган гацаад байж байна.

-Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл юу болсон бэ? Монгол Улс шатахууны нөөцгүй болж байгаа гэдэг үнэн үү?

-Тэгэж яриад л байна. Ерөнхий сайд асуудал оруулж ирэхдээ 20-иод хоногийн нөөцтэй гэж байсан. Байдал ийм хүнд байхад АН-ын зөвлөлийнхөн улстөржиж бойкотлоод л байж байгаа. Эдгээр асуудлыг хэлэлцье гэсэн санаа одоогийн бүрэлдэхүүнд байхгүй юм уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна. Чуулганы танхимд цөөхөн хэдэн гишүүн сууж байгааг ард түмэн харж байгаа байх.

– Xaрин Роснефть-ийн саналын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр энэ асуудлыг оруулж ирэхдээ УИХ хэлэлцэж бодлогын чиглэл, зөвшөөрөл өгөөч л гэж оруулж ирсэн. Тэрнээс биш хийх ажилгүйдээ оруулж ирээгүй байх. Бензин, шатахууны хомсдолд орох аюул тулгараад байгаа учраас л бодлого тодорхойлопн, хууль тогтоогч институц руугаа хандсан гэж би хувьдаа бодож байгаа. УИХ энэ асуудлыг шийдэж өгөх ёстой байсан юм. Гэтэл уран цэцэн үгийг дэндүү уралдуулж, шийдэх талдаа, шийдвэртэй арга хэмжээ авч, бодлого тодорхойлж өгөхгүй байна.

-Монголд 100 шатахуун түгээх станц барих асуудлын тухайд хууль эрх зүйн орчин нь хэр бүрдсэн байдаг юм бол?

-Хууль эрх зүйн орчныг нь ярих юм бол нэлээд төвөгтэй. Гэхдээ гарах гарц нь ийм байна гээд Ерөнхий сайдын санал дээр л ярих ёстой байсан гэж би бодож байгаа. Гэтэл одоо асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэхгүйн тулд хуулийн нэр барьж ярьж байна. Заавал хуульдаа хүрэхгүйгээр ийм л байдлаар ажиллах ёстой гэдэг чиглэлийг нь гаргах талаар ярих ёстой байсан. УИХ гэдийгээд суучихдаг, Засгийн газар нь гуйгаад байдаг болчихож. Хэн нь хэний төлөө ажиллаад байгаа юм.

-АН-ын зөвлөл Роснефть-ийн саналыг хүлээж авахгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал хэмээн тайлбарлаж байна. Үнэхээр 100 станц бариулснаар Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж гадны хараат болно гэж үү?

-Ер нь улс эх, орны тусгаар тогтнолын асуудлыг ярих ёстой юу гэвэл ярих л ёстой. Тэр 10 хувийг нь өгчихөөд дараа нь ийм хор хохирол учирна гэсэн тооцоо судалгаа байхгүй. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс амаараа ярьж байгаа болохоос бодит зүйл харагдахгүй байна. Гэтэл Роснефть-ийн саналыг хүлээж авахгүй байсаар бензин шатахууны хомсдолд орж Монголд 100 шатахуун түгээх станц барьснаас илүү хор хохирол учирч тусгаар тогтнолд хөнөөл учруулсан байдал бий болвол энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.

-Гишүүд хуралдаандаа суухгүй байгааг сонгуультой холбон ойлгож болох уу. Нэр дэвших гишүүд сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд гэж…?

-Гишүүд хуралдаандаа суухгүй байгаа шалтгааныг би мэдэхгүй. Гэхдээ хуульч хүнийхээ хувьд хэлэхэд өнөөдөр Сонгуулийн тухай хууль дэндүү их зөрчигдеж байна. Бүтэн дөрвөн жил сонгуулийн сурталчилгаа хийж, сүүлдээ улаан цаймдаа гарч гудамжаар дүүрэн уриа, лоозон тавьчихсан байхад Сонгуулийн ерөнхий хороо юу харж байгаа юм. Түүнийг татаад буулгачих, хариуцлага тооцох ажиллагаа дутагдаж байна. Хэрэв иймэрхүү байдалтай байх юм бол цаашид УИХ-ын сонгууль хуулийн хүрээнд явагдах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болж байна.

-Та аль тойрогт нэр дэвших вэ?

-Одоогоор тодорхойгүй байна. Намын бага хурал болсны дараа л тодорхой болох байх даа.

дугаар 096/116/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button