Сонголт хүчгүйдэж, санал үнэгүйдэх сонгууль

Сиймхий хууль, сэрэмжгүй сонгогчдоос болж энэ удаагийн УИХ-ын сонгуулиар ялагчгүй тойргууд тодрох магадлал өндөр байна. Бид 2008 оны парламентын сонгуулиа өмнөхөөс өөр аргаар өгнө. Сонгогч нэг намаас дэвших олон нэр дэвшигчдээс шилж, сонгох боломжийг томсгосон можаритар систем олгож байгаа юм.

Монгол орныг 26 тойрог болгож, түүнийгээ 76 мандатад хуваасан энэ системд сонгогч 2-4 хүний нэрийг дугуйлахаараа ондоо гэдгийг уншигчид мэддэг болсон байх. Тодруулбал, нийслэлдээ хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн сонгогчид өмнө нь дөрвөн тойрогт хуваагдаж тусдаа санал өгдөг байсан бол одоо нэг тойрог болж дүүргээрээ дөрвөн нэр дэвшигчид УИХ-д суух виз олгоно гэсэн үг. Хуульд зааснаар сонгогчид таалагдахгүй бол дөрөв биш ганц, хоёр хүнийг ч сонгож болно. Мандатын тооноос дутуу дугуйлсан ч таны санал хүчинтэй. Харин илүү гарвал хүчингүй. Мэдээлэлгүй эсвэл хайхрамжгүй сонгогчдын хувьд энэ нь сонгуулийг солгойруулж мэдэх юм.

Дөрвөн мандаттай тойрогт арван нам нэр дэвшигчдээ сойвол дөч илүү хүний нэрээс сонголт хийх хэрэг гарна. Тийм бус байлаа ч хорь илүү гарах байх. Олон нэрсийг харж эргэлзсэн сонгогчид эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй зарчим баримталбал нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогдохгүй үлдэх аюул бий. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 53.1.1-д Тухайн тойрогт нэр дэвшигчид сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал аваагүй бол тойрогт явуулсан сонгууль хүчингүй болно гэж заажээ.

ХУУДУУТАЙ ХУУЛИЙН ХУВИЛБАРТАЙ ТАЙЛБАР

Сонгуулийн хууль хуудуутай гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрөв. Тэд сонгууль шударга, үнэн явагдана гэдэгт итгэл дүүрэн тайлбарыг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийх үедээ хэлж чадаагүй юм. Хэвлэл мэдээлэл, сонгогчдын хяналтад найдахаас өөр аргагүйгээ ч нуусангүй. Хэчнээн сонгогч санал өгөх, нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа явуулбал хэрхэх, тэд ямар хэмжээ, хязгаартайгаар ухуулга хийж болох зэрэг олон зүйл асуултын тэмдэгтэй хэвээр байна. Учир начрыг нь ойлгохгүй зүйл, заалтыг Дээд шүүхээр тайлбарлуулаад ч эргээд бөөн эргэлзээ. Зарим нэг тайлбар нь нэр дэвшигчдийн тархинд цус харвуулах дөхөж, өнгөрсөн үедээ гэнэ алдаж дэггүйтсэн нэгнийг насаар нь сонгогдох эрхгүй болгох шахав. Азаар Цэцийн шийдвэр гарч асуудалтай нэр дэвшигчид амьсгаа авсан байх.

Монгол Улс 2.6 сая хүн амтай гэх бүхэл тоо байвч нарийвчилбал хэд гэдгийг Иргэний бүртгэл мэдээллийн төв тогтоохоор ажиллаад удлаа. Сонгогчдын тоог нэг сая 552 мянга гэж тоолсноо ИБМУТ-өөс СЕХ-нд илгээсэн. Үүний 116568 хүн нь хоёроос дээш давхар хаягийн бүртгэлтэй нь тогтоогдсон. Сонгуулийн өмнө сонгогчдын тоог үнэн зөвөөр нь гаргаж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон юм.

Гурил будаа илгээж, баруун солгойгүй өөрийгөө пи-ар-дсан горилогчдод хүлээлгэх хариуцлага ч мөн л тодорхойгүй. Тэдэнд ногдуулах хамгийн өндөр шийтгэл нь нэр дэвшигчээр бүртгэхгүй байх. Гэвч одоо СЕХ-нд гомдол ирээд байгаа арав гаруй иргэнд сонгуульд өрсөлдөх эрх олгохгүй хатуурхана гэдэгт хэн ч үл итгэнэ. Хууль зөрчигчдийн зөв ч байж магадгүй. Ёс журмыг дагаж загас шиг дуугүй байж, нэр дэвшигч болсныхоо дараа хэн гэдгээ таниулъя гэтэл бас л олон хувилбарт хуулийн заалттай учирна. Сонгуулийн хуулийн 37.4-т Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана хэмээсэн. Хоёр хэвлэлийн хуудас гэдэг нь сонины ямар зай талбай болох тухай асуултад СЕХ-ноос хариулт алга. Сонин сэтгүүл, цахим хуудсанд тавигдсан мэдээлэл уншигчдад төлбөртэй хүрвэл энэ нь сурталчилгааны ангилалд орохгүй байж магадгүй гэх л хувилбар байна. Энэ заалтыг тайлбарлуулахаар Дээд шүүхэд хандсан ч хариу олдоогүй гэсэн. Стандарчилал хэмжилзүйн үндэсний төв нэр дэвшигч, сонгогч байтугай хэвлэлийнхэн ойлгохооргүй тайлбар бодож олсон байна лээ.

Толботой хууль, тоймгүй олон нэр дэвшигчтэй энэ удаагийн сонгууль үнэгүйдэж ард түмнээс санал авах үйл ажиллагаанд төлөвлөсөн 7.2 тэрбум төгрөг салхинд хийсэх магадлал өндөр байна.

Ө.Хүү

Дугаар 121/2881/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button