Д.Саруул Хамгийн арчаагүй Солонгос эр л харь хүүхэн авч хаанчилж суудаг юм билээ

-Сайн байна уу? Эхлээд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Д.Саруул гэдэг. Одоо 28 настай. МУИС төгссөн, дээд мэргэжилтэй нэгэн. Уучлаарай. Өөрөөр нэг их юм яримааргүй байна. Миний урд цаашдын минь амьдрал байна шүү дээ. Ойлгоно биз дээ. Энэ бол зөвхөн миний сэтгэл болохоор та бүхэн хэрвээ уншвал харь нутагт амьдарч байгаа бүсгүй хүний дотоод ертөнц ямархан байдгийг ойлгох байх аа.

Би Солонгос хүнтэй гэрлээд 1.6 жил болсон. Миний сэтгэлийг ойлгох хүн тэр гэрт байгаагүй, үнэхээр хүнд хэцүү учраас яахаа мэдэхгүй хэдэн cap болсон. Ямар ч байсан яаж ийж байгаад ирсэн зорилгодоо хүрчих юмсан гэж тэвчсэн. Бид амьдралын зах зухаас л үзэж байгаа залуу хүмүүс шүү дээ. Нөхөр маань ажлаас өөр юм мэдэхгүй, амрахаараа хэдэн өдөр ч хамаагүй унтаад л байдаг, хэл мэдэхгүй учир хажууд нь хараад л суудаг. Тэгээд таньж мэдэхгүй хөдөө ирчихсэн учир сэтгэл давчдаж бачуурахаас өөр юмгүй байхад хадам ээж хүртэл тэрийг үл ойлгоно. Ээжийнх нь ажилд туслая гэхээр хэрэггүй хэрэггүй гэх. Аав нь хийх юмгүй өглөө портероо унаад хаашаа ч юм яваад л өгнө. Шувуу ч гэсэн торонд удаан байвал нисэхийг л хүснэ биз дээ. Хүн ч гэсэн адилхан шүү дээ. Ямар ч эрх чөлөөгүй байх ямар аймшигтай гээч. Уучлаарай нэг их хувийн асуудлаа тооччихов уу даа. Магадгүй хэн нэгэн нь өөрсдийнхөө хувийн амьдралыг бусдад ярих ямар хэрэг байна аа гэж болох юм. Гэхдээ миний хувийн амьдрал хэн нэгэнд сургамж болоосой л гэж бодсон. Утсаар ч яриулдаггүй, гадагшаа ч гаргадаггүй, ойр дэлгүүр ч байдаггүй ийм алс бөглүү хүний нутагт юугаа хийж ирсэн юм бэ гэж зарим нь бодож магадгүй юм… Гэхдээ энэ бол Монголын маань олон мянган охидуудын сайхан амьдрах гэсэн хүсэл тэмүүлэл шүү дээ. Үүнийг хэн ч буруутгаж чадахгүй. Мэдээж Монгол маань ядуу байгаа, ажлын байр хомс, цалин муу байгаагийн гор шүү дээ. Монголд амьдрал сайхан байсан бол юу гэж илүү харж билүү долоож явах билээ дээ, тийм биз дээ! Илүү ч үгүй, дутуу ч үгүй, элдэв гоёл чимэггүй хүний амьдрал шүү дээ.

-Монгол бүсгүйчүүд маань гадаад хүнтэй гэр бүл болох гэж хошуурдаг болжээ. Өөрийн чинь хувьд яагаад эргээд ирэв ээ. Амьдарч үнэхээр болохгүй байв уу?

-Тиймээ. Нэг орой нөхөр маань гараад явахаар нь хаачдаг юм болоо гээд хайсан чинь ээж аавынхаа өрөөнд унтаж байдаг байгаа. Шөнийн 12 өнгөрч байхад дэргэд нь хүн байгааг анзаарах ч сөхөөгүй унтаж байгаа юм даа. Уг нь тэр харь нутагт намайг, өөрөөс нь өөр хайрлаж хамгаалах, сэтгэлийг нь ойлгох хүн байхгүй гэдгийг мэдэх л ёстойсон. Би бачимдан, галзуурах шахаж, тэвчих нь утгагүй санагдан хоёр шил сөжү авч ирэн нөхөртэйгөө ууя гэсэн боловч нөхөр уусангүй. Тэгэхээр нь ганцаараа уучихлаа. Яадаг юм, тэртээ тэргүй Монгол охидууд уудаг л юм чинь. Өөр яаж сэтгэлээ тайтгаруулах билээ дээ. Гэтэл маргааш нь хадам ээж уурлан, ийм юм байж таарахгүй. Хамт амьдарч чадахгүй бол сал гэлээ. Ингээд зуучилж өгсөн нэг авгайгаа дуудаж ярилцаад салахаар болсон. Би яваад очих эх оронтой нь сайхан юм даа. Би бол яах вэ. Эсэн мэнд эх орондоо ирчихсэн хойно. Сүүлийн үед солонгост монгол хүүхнүүдийг алах, дээрэмдэх, худалдах гэх мэтийн аймшигтай хэргүүд их сондргдох болсон. Энэ бүгдээс л холуур яваад ирсэндээ өөрийгөө азтайд тооцож сууна.

-Хүн худалдаалах гэснээс Солонгост ийм хэрэг бас гарах уу?

-Солонгос хүнтэй гэрлүүлнэ гэсэн зарын гайгаар хүний наймаанд өртсөн монгол бүсгүйчүүдийн талаар мэдээлэл маш их байдаг. Тэднийг ар гэрийнхэн нь л эндээс энээ тэрээ гэхээс биш өөр анзаарч хайхарч байгаа нэг ч байгууллага алга. Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон эмэгтэйтэйчүүд нь солонгос руу л гарчихвал баяжина гэсэн гаж ойлголттой явдаг. Ингэж мөнгөтэй болно гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэйг хүн худалдаалах гэмт хэргүүд харуулж байна. Хөөрхий монгол бүсгүйчүүд харь орны хилийн дээс алхсныхаа дараа юу хийснээ ухаарсан түүхээ ярихдаа ч хүнд байдалд ордог. Мөнгөтэй болохыг хүссэн бүсгүйн бодол очоод орвонгоороо өөрчлөгдөгддөг.

Очингуут паспортыг нь мөнгөтэй нь хамаж аваад хав цоожинд оруулдаг. Сүүлийн үед намайг наашаа ирэхээс өмнөхөн Өмнөд Солонгосын гэмт хэргийн тусгай бүлэглэлүүд монгол хүүхнүүдийг худалдаалах ажиллагаа зохион байгуулсан тухай хэрэг сонсогдож байсан.

-Саруулаа, нууц биш бол өөрөө ямар зорилгоор анх солонгос явав. Түрүүн зуучлагч гэсэн үг сонсогдсон. Ямар газраар зуучлуулж солонгос хүнтэй гэр бүл болов. Энэ тухайгаа ярихгүй юу?

Нуух юу байх вэ? Мөнгөтэй хүнтэй сууж, хөгжилтэй газар сайхан амьдаръя гэж л бодсон. Гэтэл би андуурч байсан байна. Хүний мөнгө хүнд халддаггүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Мөнгө бол амьдралын хэмжүүр биш. Мөнгөнөөс үүдэж өөрийгөө золиослох шаардлага байхгүй гэдгийг ойлголоо.

Сайхан үг, их мөнгөнд толгойгоо мэдүүлбэл Солонгосын гэмт этгээдүүдийн гарт хүүхэлдэй болон үрэгдэнэ гэдгийг ойлголоо. Сүүлийн үед монгол хүүхнүүд гадаад хүнтэй их гэрлэх болж. Энэ хүсэх юм биш шүү.

Монголын охид бүсгүйчүүдийг солонгост сайхан амьдрал амлаж аваачаад ганц бие, бүдүүлэг соёлгүй, адсага болсон ааштай, боловсролгүй, архичин, тартагтаа тулсан, барилгын ажил хийдэг солонгос эрчүүдтэй гэрлүүлж, золиос болгож байна. Үүний нэг жишээ нь би.

Мөн саяхан намайг ирэхээс өмнө солонгост ийм гэрлэлтийн золиос болсон монгол эмэгтэйн цогцсыг солонгосын хууль сахиулагчид Сөүл хотын хойд дүүргээс олж, шинжилж, түүнийг алсан алуурчныг мөрдөж эхэлсэн гэсэн.

Шинжээчдийн мэдээллээр алуурчин болох солонгос нөхөр нь эхнэрээ хүүхдээ монгол явуулахыг завдсанд уурсаж зургаан сартай хүүхдээ хана савж алаад дараа нь өөрийг нь зэрлэгээр хөнөөсөн байна гэсэн. Эцэст нь Монгол охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шигэх орон, эцэг эхийнхээ дэргэдээс дайжин, харьд очиж халуун амиа золиослох хэрэггүй шүү гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

дугаар 096/116/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button