Эрүүл эх, эрүүл иргэнтэй байхад анхаарах цаг болжээ

Ялангуяа бэлгийн замаар дамждаг халдваруудаас сэргийлэхэд анхаарахгүй байгаа нь харамсалтай. Yүний зэрэгцээ үр хөндөлтийг хуулиар хориглохоо больсноос хойш эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг олширч, хэн дуртай нь хүссэн үедээ үр хөндөлт хийлгэдэг болсон. Эцэстээ энэ нь үргүйдэл, эмэгтэйчүүдийн өвчин, жирэмсний болон төрөхийн хүндрэл ихсэх шалтгаан болдог аж. Иймээс энэ талаар Хорол гурван мандал эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Д.Хандсүрэнтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн өвчин юунаас үүсдэг талаар ярилцлагаа эхлэх үү?

-Нөхөн үржихүйн буюу бэлэг эрхтэний өвчнийг эмэгтэйчүүдийн өвчин гэдэг. Төрөл байдлаар нь бэлгийн замын халдварт, дааврын хямрал буюу сарын тэмдгийн өөрчлөлт, хавдрын урьтал буюу хавдар болох гэж гурав ангилдаг. Өвөрмөц бус үрэвсэлт өвчин нь энгийн микроб буюу гэдэсний caвxанцар, мөөгөнцөр, шулуун гэдэсний өвчин зэргээр өгсөх, уруудах замаар халдварладаг. Мөн үр хөндөлт, дутуу төрөлт, жирэмсэлтээс хамгаалах эм тариа, бэлдмэлийг эмчийн заавар, зөвлөгөөгүй хэрэглэснээр дааврын хямралд өртдөг юм. Ингэснээр сарын тэмдэг өөрчлөгдөн өвчинд өртдөг. Эдгээр шалтгаан нь хавдар үүсэх нөхцөл ч болж өгдөг. Yүний зэрэгцээ гэмтлээс болж хавдар үүснэ.

-Гэмтлээс үүсэх хавдрын шалтгааныг тодруулахгүй юу?

-Анх төрж буй эхчүүдийг төрсний дараа умайн хүзүүг нь шалгах ёстой байдаг. Гэтэл зарим эмч, мэргэжилтнүүд үүнийг тэр бүр нарийн шалгадаггүйгээс болж умайн доторхи салст бүрхэвчид урагдалт үүсэн гэмтдэг. Yүнээс шалтгаалж дааврын өөрчлөлт явагдан, цагаан юм хэмжээнээсээ нэмэгддэг. Улмаар умайн хүзүүг гэмтээж шарх үүсгэдэг. Хэрвээ энэ шархлааг эмчлэхгүй удвал хавдар болох аюултай.

-Энэ тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Yрэвсэлт өвчин тул ууц нуруу, өгзөг болон хөл рүү өвдөнө. Нөгөө талаар умайн хүзүүн шархлаа нь дотроо хуурамч болон жинхэнэ гэж хоёр янз. Жинхэнэ шархлаа гэж байх ёстой хучуур эд нь арилчихсан, завсар үеийг хэлдэг. Харин умайн хүзүүний олон давхар хучуур эд зөвхөн ганц давхар хучуур эдээр солигдсоныг хуурамч гэдэг. Гэхдээ энэ нь илүү аюултай. Ийм үед бэлгийн харьцаанд орсны дараа цусан ялгадас үзэгдэх шинж тэмдэг илэрнэ. Мэргэжилтнүүдийн тогтоосноор хоёроос таван жилийн хугацаа үүнийг эмчлүүлэхгүй явбал хавдар үүсэх аюултай. Иймээс бүсгүйчүүд улиралд тогтмол үзүүлж чадахгүй бол ядахдаа жилд хоёроос гурван удаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдан, тольтой үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Нөгөө талаар охид, эмэгтэйчүүд цагаан юм ихээр гарч байна хэмээн ярихаас биш эмчид үзүүлдэггүй. Гэтэл энэ нь үрэвсэлтэй байгаагийн шинж. Хэрвээ трихоминазаар өвчилсөн бол цагаан юм цайвар ногоон өнгөтэй болж, хөөсөрхөг байдлаар гарна. Харин заг хүйтэн өвчний үед шингэн ногоон идээрхэг, мөөгөнцрийн халдварын үед ээдэм, тараг мэт өтгөн бужигнасан зүйл бэлэг эрхтэнээс гардаг. Хэрвээ усархаг цагаан зүйл гарвал хорт хавдрын урьтал гэж үздэг юм.

-Сүүлийн үед охид, бүсгүйчүүд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг тогтмол хэрэглэх болсон. Энэ нь эрүүл мэндэд нөлөөлөх үү?

-Төрөл бүрийн анхилам үнэртэй гэх өдөр тутмын хэрэглэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэвэл архаг үрэвсэл, мөөгөнцрийг сэдрээх муу талтай. Иймээс харшилтай охид, бүсгүйчүүд үүнээс аль болох татгалзах ёстой. Yүний зэрэгцээ эмэгтэйчүүд бэлэг эрхтнээ төрөл бүрийн шингэн саван, бодисоор угаадаг болж. Энэ бол буруу. Учир нь, эмэгтэй хүний үтрээн дотор ашигтай микроб байдаг бөгөөд тэр нь гаднаас ирсэн микробыг устган, хүчийг нь бууруулах үүрэгтэй. Гэтэл энэ микробыг дээрх элдэв бодис, шингэн саван устгачихдаг. Хүн хүчилтөрөгчтэй орчинд амьдардгийн адил ашигтай микроб ч тодорхой орчинд байх ёстой тул бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөөгүй тохиолдолд усаар угаахад л хангалттай.

-Умайн гадуурхи жирэмслэлтийг эрт оношлоход төвөгтэй гэдэг. Энэ юутай холбоотой вэ?

-Yнэхээр умайн гадуурхи жирэмслэлт нь эрт оношлоход түвэгтэй, аль ч насанд аюултай эмгэгт тооцогддог. Оношлогдохгүй явсаар хэвлийд задарч богино хугацаанд их хэмжээний цус алдах ч аюултай. Жирэмслэлтийн олон янзын эмгэг байдгийн нэг нь энэ. Yр тогтсон өндгөн эс умайн хөндийд орж, аль нэг хананд бэхлэгдэн үр хөврөл болон бүрэлдэж өсөх ёстой. Гэтэл үр тогтсон эс үр дамжуулах хоолойгоор умайн хөндийд оролгүйгээр үрийн хоолойд эсвэл хэвлийн хөндийн эрхтнүүд дээр бэхлэгдэн байрлахыг умайн гадуурхи жирэмслэлт гэдэг. Энэ эмгэг сүүлийн жилүүдэд өсч, жирэмсний хяналтад орсон эмэгтэйчүүдийн нэгээс хоёр хувьд тохиолдох боллоо. Гол нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд үрэвсэлт өвчин, үр хөндөлт, зулбалт нэмэгдсэн тул уг эмгэг өсч байна. Гэхдээ өөр шалтгаан ч байгаа. Тухайлбал, үр дамжуулах хоолой нь төрөлхийн хэт урт, эсвэл нарийн байх үүнд нөлөөлдөг. Түүнчлэн хүсээгүй бэлгийн хавьтал, дааврын солилцооны улмаас, жирэмслэлтээс хэт айх зэрэг сэтгэл санааны тогтворгүй байдлаас үрийн сувгийн гүрвэлзэх хөдөлгөөн саатах, эрэмбэ дараагүй хөдөлгөөн хийх нь бий. Умайн хөндийд жирэмслэлтээс хамгаалах ерөндөг байх нь ч заримдаа нөлөөлдөг.

-Сүүлийн үед үр хөндөлтийг охидууд их хийлгэх болж. Энэ нь яваандаа ямар аюул авчрах талаар тэд мэдлэг хомс байгаа нь үүнтэй холбоотой болов уу. Энэ талаар Та саналаа хэлэхгүй юу?

-Энэ талын мэдлэг дэндүү бага. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ талаар оруулах хэрэгтэй юм. Эрүүл эх, эрүүл иргэнтэй байхын тулд төр засаг ч үүнийг анхаарах цаг нь болсон. Ер нь үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд дараагийн жирэмслэлтээс дутуу төрөх тохиолдол 58.9 хувьтай байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Мөн эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнөөр өвчлөх магадлал ч өндөр болдог. Yр хөндөлтийн дараа гурваас дөрвөн жил өнгөрсөн ч өндгөвчинд киста үүсдэг. Цаашилбал, сарын мөчлөгийн алдагдал, энзометриоза, умайн хавдар үүсэх нөхцөл бүрддэг. Ер нь үр хөндүүлсэн эмэгтэйчүүд анх удаа жирэмсэлж байгаа бүсгүйчүүдээс 1.5 дахин илүү зулбах аюултай.

-Бүсгүйчүүд төрсний дараа халдварт өвчинд өртөх нь илүүтэй гэх нь бий. Энэ үнэн үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Төрсний дараа эхчүүдийн биеийн эсэргүүцэл бүхэлдээ суларсан байдаг. Мөн хөхөнд сүү орсноор биеийн бүх энерги тийш чиглэдэг. Дээр нь олон сараар шавхарга гарч, шархтай талбай их байдаг учраас өвчлөх магадлал их байдаг тул ингэж боддог байх. Гэхдээ нялх биед олсон өвчин насны өвчин болдог учраас төрсний дараа биеэ сайн гамнах хэрэгтэй. Нөгөө талаар жирэмслэлтийг хүчээр таслан зогсооход өвчний эх үүсвэр тавигддаг гэдгийг хэлмээр байна.

Ж.ХОРЛОО

дугаар 20

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button