Авлага-авлига хоёр

хөл тавьсан цагаас гадны зээл тусламж, донор орнуудын хандив гэхчилэн нэр, уснаасаа эхлээд өгөөмөр халуун сэтгэл үнэртсэн зүйлээс араа мэдэхгүй хишиг хүртсээр ирлээ.
Миний бие улс орны зүүн хязгаарын Дорнод аймгийн бүсийн зөвлөгөөнд иргэний төлөөллөөр оролцсон юм. Өнгөц ойлгосон зарим нь аймаг, сумын төвд эсвэл багийн иргэдийн нийтийн хурал дээрУИХ-ын гишүүн эсвэл төрийн яамд, орон нутгийн удирдлагуудтай уулзаж байгаа аятай хүлээн авагчийн зайны үйлдвэр байгуулах, худаг лайдах гэх нь халаг байсан санагдана. Олны олон таван цэн, Олны үг ортой гэдэгчлэн бүлээн усаар угаасан мэт хиргүй тунгалаг өөгүй цэвэрхэн төсөл, санал боловсроо биз дээ. Тийн боловсорсондоо ч үр дүн нь нааштай гарч, үрэх тараах юмтай болох нь энэ.
Зааж зураад гавиагүй ч эх хэлний мэргэжилтэн хувьд бодохноо авлига-авлага хоёр төстэй бас ялгаатай.
Авлага нь өгснөөс буцааж авахыг хэлэх бол авлига нь бүтээх, эсвэл бүтээснийхээ төлөө гар харж номтой юм номоороо болж байгаа аятай авахыг л хэлээд байх шиг.
Аль эртний хаад, ноёдын үеэс сурвалжтай гар цайлгах зан үйл соёлжсон баруун Европ, зүүн Азийн дэлгэцийн урлагаар дамжин дугтуйтай болон цэцэглэсэн нь хэний ч мэдээж. Тэрслүү ч гэмээр үг хэлмээр санагдчихлаа байна. Төр, түмэн олон, төгссөн сургууль соёлын буянаар нэгэн хэсэгтээ л төрийн бүр бузгайдуу алба хашиж явсандаа ч салбарын бусдыгаа өмөөрч, өмгөөлөх гэсэнгүй.
Авлигыг өргөжүүлж, амь бөхтэй хөгжүүлсэн тал бол яалт ч үгүй хэрэглэгчид, үйлчлүүлэгчид шүү дээ. Тэгсэн атлаа аян дайнд ялалт байгуулчихсан аятай тэрэнд тэдийг, өдийг өгчихсөн. Хүний юм авсан хүн араа хариуцах байлгүй ухааны үгийг уулзсан учирсан болгондоо зар сурталчилгаа болгох нь хачирхалтай. Төслийн нэгжийнхэн, тендерийн комиссынхныг хардаж үрдэхгүй цаг алга.
Тэд ч тэд, гээндээ ч, гоондоо ч байдаг л биз. Хэм, гольдролдоо болж бүтэх асуудлыг үгүй бол өөрсдөө дүрэм, журам, хууль ёс зөрччихөөд заавал гүйцэлдүүлэхийн тулд албан тушаалтнуудыг хоргоож хоол, унданд оруулж, хойш, урагш нь зөөвөрлөн давхиж, гарыг нь хүндрүүлж баймааж өөрийн амьдрал, асуудлаа бусдад маахайдаж л суух.
Авлига гэдгийн нэг тал энэ. Нөгөөтэйгүүр шууд л ханш хэлж, нэхэмжлэх өгөх нь халаг нөхдүүд ч байх бололтой. Ялангуяа олон хөлийн, суурьшмал амьдралтай төв суурин газарт. Авлигыг авлага болгочихгүй юмсан. Ухаандаа нэг цаасны хоёр тал.
Т.БОЛДБААТАР
/Говь-Сүмбэр аймаг/