Дэлхийн хар алтны нөөц 2030 онд хомсдох нь

Газрын тосны хэрэглээний 30 хувийг бэлтгэдэг Ирак, Иранд бослого өмнөхөөсөө ч оодорсон нь байдлыг хурцатгасаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ 127 доллар хүрсэн нь ч дээрх үйл явдлын сүүдэр. Их газар хөдлөлтийн улмаас урд хөршид эрчим хүчний хэрэглээ өмнөхөөсөө үлэмж ихэссэн нь хар алтны үнэ анх удаа 128 доллар хүрэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Хүчирхэг, хатуу валют ам.долларын ханш огцом унасан. Энэ нь их хэмжээний ногоон цааш хийсэн баячуудад хөрөнгөө салхинд хийсгэх гэсэн сэрэмжлүүлэг болов. Өнгөрсөн хоёрдугаар сард нэг иень нэг доллартай тэнцсэнээр долларын ханшны уналтыг тайлбарлаж болохоор. Эрх чөлөөний оронд он гарсаар байрны худалдаа 20 хувиар унаж, банкны салбарт амь тариа хүргэхээр конгрессоос нь хэдийнэ 165 тэрбум долларыг зарчихаад байна. Гэсэн ч байдал тэдний таамагласан шиг өөдрөг байсангүй.

Ам.доллар алдар хүндээ алдахын хэрээр хөрөнгө оруулагчид түүнийг хэтэвчиндээ багтаахаас жийрхэж, газрын тос, алтанд мөнгөө урсгахыг илүүд үзэх болсон. Үр дүнд нь алтны үнэ анх удаа өнгөрсөн гуравдугаар сард 1000 доллар давсан бол баррель нефть нэгдүгээр сард 100 доллар хүрсэн. Газрын тосны үнийн гэнэтийн шок дэлхийн бүх бүтээгдэхүүний ханшид халдварласан билээ. Үнийн хар шуурга Европт шатахууны үнэ өнгөрсөн сард литр нь дөрвөн доллар хүрч, Азид улаан буудай 800 долларын жин татав. Буудайн үнийн үсрэлтээс дотоодын зах зээлээ хамгаалахын тулд экспортлогч Энэтхэг, Бразил, Казахстан, Вьетнам зэрэг томоохон улсууд гадаадад бүтээгдэхүүнээ худалдахаас татгалзлаа. Импортлогч Филиппин, Бангладеш хүнсний хомсдолд живж зарим өрх нь өдөрт ганц удаа хооллохоос аргагүйд хүрээд байна. Бүх дэлхийг нөмөрсөн энэ үнийн цунами манай улсыг ч тойроогүй. Нэг кг цагаан будааны үнэ хоёрхон өдрийн дотор 500 төгрөгөөр нэмэгдэж 1500 төгрөгт хүрсэн бол шатахууны үнэ хэдийнэ 1300 төгрөгт дөхөөд байна. Талхны үнэ 650 төгрөг хол давж, махны ханш 4500-гаас халихад ойрхон байна. Далайд гарцгүйн дээр дотооддоо нефть нэрдэггүй Монгол хойд хөршөөсөө шатахууныхаа 98 хувийг импортолж буй. Нийлүүлэгч Роснефть компани ирэх сараас шатахууныхаа тонн тутмыг 80 доллараар нэмнэ эс бөгөөс 100 шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олго хэмээн шантаажилж байна. Хэдийгээр манай улс нүүрснээс шатахуун гаргах технологийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа ч тэр болтол хол байна даа, хол байна.

БАРРЕЛЬ НЕФТЬ 200 ДОЛЛАРТ ХҮРВЭЛ…

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинажед өнгөрсөн долоо хоногт хар алтны олборлолтоо багасгах тушаал өгсөн нь дэлхий дахинд энэ бүтээгдэхүүний үнэ анх удаа 127 доллар хүрэхэд нөлөөлсөн. Гэвч шинжээчид одоог хүртэл Ираныг газрын тосны олборлолтоо багасгасанд үл итгэсэн хэвээр. Он гарсаар энэ бүтээгдэхүүний үнэ 100 ногоон давахад олон судлаач Удахгүй 200 доллар хүрнэ. Гайхах хэрэггүй хэмээж байсан. Тэдний хэлснээр үнэ аажим аажмаар өгссөөр. Баррель нефть 200 доллар хүрвэл сүйрэл хаяанд ирнэ гэдэгт олон арван мэргэжилтэн эргэлзэхгүй байна. Ялангуяа, Хятад, Энэтхэгийн эрчим хүчний хэрэглээ өнөөдрийнхөөс буурахгүй нь мэдээж тул байдал хүндрэх нь ойлгомжтой. Дэлхийн хар алтны 40 хувийг нийлүүлдэг ОПЕК-ийн зүгээс олборлолтыг дэмжсэн ямар нэг алхам хийхгүй байгаа нь гал дээр тос нэмэхтэй адилаар үнийг хөөрөгдөж байна.

ҮНЭ ӨССӨНИЙ ЦААД ШАЛТГААН НЬ ДАЙН

1973 он Араб-Израилийн дайн. Израиль болон Ойрхи дорнодын мөргөлдөөний уршгаар олон хүн амиа алдсан. Энэ бол хар алтны үнэ өсөхөд нөлөөлсөн анхны түүхэн баримт юм. Арабаас хар алтныхаа экспортод хориг тавьснаар зургаан сарын дотор үнэ 400 хувиар өсч байв.

1979 он Ираны хувьсгал. Иранд 1979 онд өрнөсөн их хувьсгал нефтийн үнийн хөөрөгдөлтийн дараагийн шат байв. Бүгд найрамдах Ислам улсыг тунхагласан. Улмаар тус улс газрын тосон бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаж, бүр түүхий нефтиэ бараг зогсоосон гэхэд хилсдэхгүй.

1980 он Иран, Иракийн дайн. Иранын сул дорой хувьсгал, Ираны довтолгоог сөрөн зогссон 1980 оны есдүгээр сар. Мөн оны арваннэгдүгээр сард дайны уршгаар хоёр улсын газрын тосны олборлолт өдөрт дөнгөж нэг сая баррельд хүрч байв. Энэ нь жилийн өмнөхөөсөө 6.5 сая баррелиар бага юм. Үүнээс болж дэлхий дахины нефтийн нийлүүлэлт 10 хувиар буурсан. Дайны гороор 1981 онд баррель нефть 14 доллар байсан бол 1978 онд 35 доллар хүрч, үнэ нь хоёр дахин өссөн юм.

1986 он газрын тосны үнийн донсолгоо. Эрчим хүч, цахилгааны хэрэгцээ өмнөхөөс үлэмж өссөн 1986 онд газрын тосны үнэ дахин нэмэгдэв. ОПЕК-ийн зүгээс бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгах шийдвэр гаргаснаар Сауди Арабийнхны орлого гэнэт буурсан юм. 1986 оноос бүтээгдэхүүний нийлүүлэлт аажмаар нэмэгджээ. Тухайн үед баррель нефть 10 доллараас доош орчихоод байв.

1990 он Ирак, Кувейтийн мөргөлдөөн. Ирак, Кувейтийн хоорондын мөргөлдөөн ид гүнзгийрсэн 1990-ээд онд нефтийн үнэ унав. Дэлхийн хар алтны олборлолтоороо гуравдугаарт жагсдаг Ирак зах зээлийг гартаа удирдахыг оролдож байсан үе. Улмаар 1994 он хүртэл газрын тосны үнэ 21 жилийн турш өөдлөөгүй юм.

1997 он ОПЕК-ийн шийдвэр. ОПЕК-оос 1997 онд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь үнэ өсөх найдлагыг худалдаачдад төрүүлэв. Улмаар хар алтны ханш дахин нэмэгдсэн билээ.

2001 оны есдүгээр сарын 11. ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүн 2001 онд нэмэгдсэнээр үнэ ахин сэргэсэн. Гэвч АНУ-д мөн оны есдүгээр сарын 11-нд болсон халдлага их гүрний эдийн засагт чимээгүй тахал дагуулсан билээ. Дахин өсөх найдлага дөнгөж бүрдээд байсан хар алтны үнэ эсрэгээрээ эргэсэн. Үнэ нь арваннэгдүгээр сард бүр 35 хувиар буурсан нь худалдаачдыг алдагдал руу түлхэв. Дараа нь ОПЕК олборлолтоо 2002 он хүртэл багасгасан нь үнэ өсөх өөр нэг боломж байлаа.

2003 он Иракийн дайн. АНУ-аас Ирак руу довтолсон 2003 онд газрын тосны олборлолт эрс буурсан юм. 2002 оны дунд үед өдөрт зургаан сая баррель нефть олборлодог байсан Ирак улс энэ дайны уршгаар өдөрт дөнгөж хоёр сая баррелийг гаргаж байв. Хар алтны хомсдол 2004-2005 онд үргэлжилсээр байлаа. Сүүлдээ өдөрт арай гэж нэг сая баррель нефть олборлох болсон нь дэлхий дахины хэрэгцээг хангах нь битгий хэл харин ч үнийг тэнгэрт хадаав.

2006 он Леваны мөргөлдөөн. Леван, Израилийн хоорондын зөрчилдөөн олон арван хүний аминд хүрсэн 2006 онд газрын тосны үнийн шинэ үе эхэлсэн юм. Бүр тодруулбал, хар алтны үнэ түүхэнд анх удаа 78 доллар хүрэв.

2008 он АНУ-ын заналхийлэл. Кени, Алжир, Пакистаны газар нутгаас хамааралтай эдийн засаг, улстөрийн нөхцөл байдалд АНУ-ын заналхийлэл энэ онд улам хүчээ авсан. Эдгээр бүс нутагт эзэрхлээ тогтоох гэсэн Бушийн төлөвлөгөө хар алтны эх нутагт сая сая доллар цацахад хүргэсэн юм.

Улмаар газрын тосны олборлолт багасч, үнэ өсөх нөхцөл болсон. Ам.долларын ханшийн уналт энэ үед тохиосон нь үнийн өсөлтийн замыг зассан хэрэг байв.

ГАЗРЫН ТОСНЫ БАРААН ИРЭЭДҮЙ

Олон улсын эрчим хүчний судалгааны агентлагаас 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 53 хувиар өснө гэсэн тооцоо гаргажээ. Зарим судлаач тэр үед хар алтны нөөц дэлхий дахинд хомсдоно гэж үзжээ. Олон орны Засгийн газар хязгааргүй эрэлт, хэрэгцээг хэрхэн зохицуулахад толгойгоо өвтгөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 2030 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2004 оныхоос 83 дахин өсөх төлөвтэй байгаа юм. Тиймээс энэхүү нийлүүлэлтийг ядаж 10 хувиар бууруулах зайлшгүй шаардлага олон орны өмнө тулгараад байна. Нүүрстөрөгчийн шаталтыг өмнөхөөс ядаж 16 хувиар бууруулах шаардлага дэлхий даяар үүд тогшиж байна. Ингэж чадахгүй бол цаг агаарын дулаарал байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байх нь.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ НЕФТИЙГ ОРЛОХ УУ

Дэлхийн эрчим хүчний ажиглалтын төвөөс цөмийн эрчим хүчийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх нь шатахуун импортлохоос ашигтай гэж үзэж байна. 2030 онд цөмийн эрчим хүчний чадлыг 519 гегаваттад хүргэх аж. 2005 оны байдлаар дээд хүчин чадал нь 368 гегаватт байсан билээ. Цөмийн эрчим хүчийг энгийн түлшний оронд хэрэглэвэл үнийн өсөлтөд ч огцом өөрчлөлт хийж чадна гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Энэ бүхнийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрууд хувийн хэвшлийнхэнд доод тал нь 2-3.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт зарах шаардлагатай. Ингэснээр үл цуцагч атомын эрчим хүчээр газрын тосыг орлуулж болох юм гэж Дэлхийн цөмийн эрчим хүчний холбооноос үзэж байна. Дэлхийн эрчим хүчний эрэлт өсөхийн хэрээр цахилгааны хэрэгцээ ч үлэмж нэмэгдэж байна. Тиймээс бидэнд өөр аюулгүй, их хүчин чадалтай, байгаль орчинд хөнөөлгүй шинэ эх үүсвэр хэрэгтэй гэж Дэлхийн цөмийн эрчим хүчний холбооны олон нийттэй харьцах хорооны дарга Иан Хор Ласи хэлжээ.

Тус холбооноос үзэж байгаагаар энэ төслийг хэрэгжүүлэхэд 200–аас илүү тооны цөмийн тогоо хэрэгтэй бөгөөд ирэх 24 жилийн турш судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай аж.

Ж.Цогзолмаа

Дугаар 121/2881/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button