Сонгуульд санал хэрхэн луйварддаг вэ

Р.Бурмаа (Сонгогчдын боловсрол төв-ийн тэргүүн)

-Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц бульхай луйврууд гардаг. Оюутнуудыг түр оршин суугч гэж хорооны Засаг дарга нь тодорхойлолт хийж өгөөд, өөрөө ажилтнуудтайгаа хамт сонгуулийн хэсгийн хорооны гишүүн болчихсон байж байдаг. Хэн гэдэг ямар оюутанд үнэмлэх өгсөнөө өөрсдөө сайн мэдэж байдаг. Тэгээд тэдгээр хүмүүсээрээ санал өгүүлэх жишээтэй. Оюутнуудыг автобусаар зөөж нэг хүнээр найман удаа давхардсан санал өгүүлж байгаад баригдсан тохиолдол хүртэл гарч байсан. Сонгогчдын нэрсийг зориудаар буруу үйлдээд нас барсан хүмүүсийн нэрсийг оруулж санал өгүүлэх тохиолдол маш их гардаг.

Х.Ганболд (Иргэдийн сонголт ТББ-ын тэргүүн)

-2007 оны хаврын чуулган дээр тухайн үеийн Ерөнхий сайд байсан М.Энхболд орж ирж танилцуулсан байдаг. Монгол Улсын сонгогчдын тоо 219585 сонгогчоор зөрсөн. Энэ нь Увс, Дорнод болон Өмнөговь, Төв аймгуудын нийт сонгогчдын тоотой тэнцэхүйц хэмжээ юм. Нэг үгээр хэлбэл, таван аймгийн нийт сонгогчдын тоог нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний саналын луйвар гарсан гэсэн үг юм. Ийм луйвар хийдэг олон арга байна л даа. Жишээ нь нэг саналын хуудсыг авч гараад зөөвөрлөж өгдөг гинжин урвалын арга гэж байна. Сонгогчдыг зохиомлоор нэг тойргоос нөгөө тойрог руу шилжүүлж давхар санал өгүүлдэг. Улс төрчид өөрсдөө үүнийг царцааны нүүдэл гэж хүртэл нэрлэдэг.

М.Энхболд (Шадар сайд)

-УИХ-ын сонгуулийн үед би нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан. 2004 оны сонгуулийн дараа сонгуулийн санал хураах 123 байранд мөрдөж ажилласан сонгогчийн нэрсийн жагсаалтыг шүүж нягтлаж үзэхэд 104000 хүний нэрийг илүү бичсэн явдал гарсан нь үнэн.

С.Жаргал (Хэнтий аймгийн Засаг дарга)

-Хэнтий аймгийн Норовлин болон бусад сумаар хар балаар бичсэн маш олон саналын хуудас гараад ирсэн. Уг нь Cонгуулийн хороо бүх сонгуулийн хороо, хэсэгт цэнхэр бал бэлдээд тавьсан байсан. Гэтэл 200 гаруй хар балаар бичсэн саналын хуудас гараад ирсэн. Хэн нэг нь сонгуулийн ажлыг будлиантуулсан гэдэг нь энэ явдлаар илэрхий байсан. Үүгээр ч дуусаагүй, нийт Хэнтий аймаг даяар яг тооллого явагдаж байхад тог тасалсан. Бас ямар бульхай луйвар хийх гэж тог тасалсан юм гэдэг нь ч ойлгомжтой шүү дээ.

Гантогоо (Хэнтий аймгийн МАХН-ын сонгуулийн тойргийн хорооны дарга)

-Хэнтий аймгийн 49 дүгээр хүүхдийн төлөө төв дээр тог тасарсан юм. Энэ бол байдаг л асуудал ш дээ. Гэрэл унтрангуут л яг 100 ширхэг саналын хуудас хийчихээд 100-г нь авчихдаг юм.

С.Жаргал

-Тэгэхэд тооллогын комиссын гадаа манай залуучууд үлдсэн. Тэгээд санал тоолоход би У.Хүрэлсүхэд 100 хүний саналаар ялагдсан юм.

С.Баттулга (СЕХ-ны дарга)

-Хөвсгөл аймгийн 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үеэр хүн амын тоо 200-300 мянган хүний зөрүүтэй байсан. Ийм олон мянган хүний санал битгий хэл хоёр гурван хүний саналын зөрүүгээр ялалт ялагдал шийдэгддэг.

-Саяхан Хэнтий аймгийн МАХН-ын байрнаас Cонгуулийн ерөнхий хороонд хадгалагдаж байх ёстой саналын хуудсууд олдсон

С.Жаргал

-Дараачийн сонгууль болохын өмнө өмнөх сонгуулийн хуудсыг тоолоод устгах ёстой байдаг. Энэ хуулийн дагуу бид Иргэдийн хуралд асуудал тавиад архивт ороод үзсэн чинь ямар ч санал байдаггүй. Асуудал үүсээд хайсан чинь Хувьсгалт намын байранд байж байсан. Тухайн үед сонгууль будлиантай боллоо, саналыг дахин тоолно гэхэд Хувьсгалт намын тойргийн хорооны хүн нь өөрөө саналын хуудаснуудыг аваад алга болчихсон байсан. Тэр хүнийг хүлээсээр байтал долоо хоног өнгөрөөд дахин гомдол гаргах эрхгүй болсон. Гэтэл энэ саналын хуудас одоо Хувьсгалт намын байрнаас олдож байна.

Ш.Минжбат (Хэнтий аймгийн хууль зүйн хэлтсийн ажилтан)

-Тагнуулийн хэлтэс, Цагдаагийн хэлтсийнхэн шалгасан. Байхгүй байсан эдгээр саналын хуудаснууд аймгийн МАХН-ын байрнаас олдсон. Одоогийн байдлаар тамга тэмдэг, лацтайгаа цагдаагийн газар хадгалагдаж байна.

-Хуулиараа бол уг нь сарын дотор архивт өгнө л дөө. Хийлгээгүй юм би. Би хоёр сая төгрөгийг нь аваад л гарчихсан. Одоо бол МАХН-ынхан ийм бульхай луйвар хийсэн гээд л ярьж өгнө биз.

Сэрүүлэг сонинд энэ тухай гарсан мэдээллээс 51 дүгээр тойргийн хорооны бүрэлдэхүүн дэх есөн гишүүний зургаа нь МАХН-ын гишүүн байсан бөгөөд сонгуулийн дүнгийн тухай тойргийн хорооны 08 тоот тогтоолд дөрөвхөн хүн гарын үсэг зурж, бусад гишүүд санал хураалтыг хүчингүйд тооцох, саналын хуудсыг дахин тоолох, Бэрх хотод дахин санал хураалт явуулахыг шаардаж гарын үсэг зурахаас татгалзсан байна. Ийм байтал энэхүү будлиант сонгуулийн дүнг баталгаажуулахаар төрийн алба, цагдаагийн байгууллагын хүчээр далайлгаж байж УИХ-ын гишүүн болсон бохир түүх гэвэл энэ. Одоо ч иймэрхүү булхай хийж гаршсан хүмүүсийн гap хөл нь загатнаж, сурсан занг сурaар боож болохгүйн үлгэрийг үзүүлэхээр бэлдэж суугаа биз ээ. Гэвч энэ бүхний ард гайхмаар зүйл дуулгахад СЕХ-ноос баталсан дүрэм журам ёсоор аймгийн Архивын тасагт хадгалагдсан байх ёстой 49, 50, 51 дүгээр тойргийн саналын хуудсууд нь Хэнтий аймгийн МАХН-ын архивын өрөө болох Хэрлэн сумын ЗДТГ-ын доод хонгилоос олдсон гэнэ. Хэнтий аймгийн МАХН-ын хороо сонгуулийн саналын хуудсыг гурван жил архивдаа дарж байсан нь 2004 онд У.Хүрэлсүх будлиантай 100 хүнээр С.Жаргалыг ялсан бус харин эсрэг юм болсны илрэл байх

Х.Хулангийн сонгуулийн менежер А

Дээдсийн хүрээлэн 2008.04.25

-Т.Ганди 2004 оны сонгуулиар улаан цайм луйвар хийсэн. Тэр сонгуулиас хэдэн сарын өмнөөс ямар луйвар яаж хийхээ бэлдэж эхэлдэг. Хүмүүсээ худалдан авч, өөрийнхөө хүнийг хэсгийн хороо, тойргийн хороодод оруулна. 2004 оны сонгуулиар тойргийн хорооны дарга Наранцэцэг байсан. Тэр саналын дүнг нэгтгэхэд их будлиан хийсэн. Хэсгийн хороодод саналын хуудас тоолоход таван хэсэг дээр Х.Хулан 70-аас дээш хувиар ялж байсан. Ер нь ихэнх хэсэг дээр Х.Хулан ялж явсан. Бид саналын хуудсыг дахиж тоолъё гэхэд тэр Наранцэцэг зүрх нь зогсчих шахаад байсан. Цагдаагийн 801 дүгээр ангийн арын задгай гэсэн хаягтай хүмүүст 5000 төгрөг тараасан. Хэсгийн дарга нар нь хүний бүртгэл дээр улаан цайм давхардуулсан. Өөрийнхөө талд саналаа өгөх хүмүүсийг бүртгэлдээ хоёр болгож бичсэн. Хүнийг овог нэрээр нь нэг бичээд, дахиад нэрийг нь овгийнх нь өмнө оруулж бичээд давхар бүртгэж аваад хий санал өгүүлдэг юм билээ. Санал хураасан өдөр цагдаагийн 801 дүгээр анги дээр байрлаж байсан хэсэг дээр хажуугийн цэргийн ангиас 110 цэрэг авчирсан. Цагдаагийн 801 дүгээр анги дээрх сонгуулийн хэсгийн дарга, дүүргийн Цэргийн хэлтсийн дарга хурандаа хажуугийн цэргийн ангийн даргад нэг сая төгрөг өгч, 110 цэргийг нь авчирч саналыг нь авсан. Мөн саналын хуудас тоолж байхад тог унтарч, тэр хооронд нь Х.Хулангийн төлөө өгсөн саналын хуудсыг Т.Гандигийнх руу нэмсэн. Саналын хуудсыг тоолохдоо зуу зуугаар нь давхарлаж, ялгаж өрж тавьдаг юм. Тэгээд тог унтрах хооронд Х.Хулангийн 100 саналын дээр Т.Гандигийн 2-3 ширхэг саналын хуудас тавиад Т.Гандигийн санал руу авчихсан. Тооллогын комисст ажилласан хүн дараа нь ярьсан юм. Сүүлийн гурван сонгуульд энэ луйвруудаа хэрэглэж байгаа гэсэн.

Т.Гантөмөр (БЗД-ийн засаг дарга асан)

Дээдсийн хүрээлэн 2008.02.25

-УИХ-ын гишүүн Т.Ганди, Ж.Гүррагчаа нар байна. Ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ганди бол уначихаад, дараа нь яллаа гээд л гарч ирсэн бол Гүррагчаа зунжин намаржин хэрүүл хийж, сонгуулийн хууль зөрчигдсөн гэж нөхөн сонгууль болж ялуулсан. Энэ хоёр хүнийг ингэж будлиантай гаргасан боловч сонгуулийн дараа над дээр хариуцлага тооцож байгаа юм. Би хүн гүтгээгүй, худлаа яриагүй. Т.Ганди гишүүний Хуланд ялагдаж, саналын хуудсан дээр ажиллаж гарч ирлээ гэж Т.Гантөмөр их хурлын индэр дээрээс намайг илчиллээ гэсэн гомдлын дагуу дүүргийн намын хорооны дарга Э.Мөнх-Очир намын дүрэм зөрчлөө гэх шалтгаанаар миний эсрэг ажиллагаа явуулж байна. Намайг хазгай мурий юм хэллээ, хэлсэн үгээ цайруул гэсэн. Би үнэн үг хэлснийхээ төлөө цайруулахгүй. Би дүүргийн засаг дарга хүний хувьд дүүрэг дээр явагдаж байгаа бүх сонгуулийн үйл ажиллагааг мэднэ шүү дээ. Ганди үнэхээр сонгуулийн олон тойрогт давуу санал авч чадаагүй шүү дээ. Тэгээд маргаан гаргасан. Бид дүүргийн сонгуулийн тойргийн хороон дээр саналын хуудсыг дахин харж үзэж, ялгаж, саналын хуудсан дээр дахин ажиллаж байж л Ганди арай гэж хэдхэн саналаар ялсан шүү дээ.

С.Оюун СОНГУУЛЬ ШУДАРГА ЯВЖ ЧАДААГҮЙ

Өдрийн сонин 2006.09.05

-Би нэг л зүйлийг хэлмээр байна. Сонгууль шударга явж чадаагүй. МАХН хүмүүст 20 мянган төгрөг тараасан. Мөнгө өгч санал авахаас өөрөөр сонгогчдын итгэлийг хүлээж чадахаа байжээ. Өмнөх сонгуульд нэр дэвшигч бор зүрхээрээ яваад 4.6 хувийн санал авч байсан бол энэ удаа намаараа зүтгээд нэг хувийн санал ч хүрэхгүй байгаа нь гайхалтай. Луйвар хийсэн, мөнгөний сонгууль болсон байж магадгүй.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Улаанбаатар таймс 2007.12.17

-Манайд бүртгэл мэдээллийн тогтолцоо маш муу байна. Статистикийн мэдээллийг гэхэд л үнэн бодитой гэж үзэх арга алга байна. Тухайлбал бид сонгогчдынхоо тоог хүртэл үнэн бодитой мэдээлж чадахгүй байна. Яг хэдэн сонгогчтой вэ гэхээр тоо нь зөрөөд байдаг. Нэг болохоор 100 мянгаар илүү болчихсон байдаг. 2004 онд бүртгэгдсэн хүмүүсийг дахин нягталж үзээд тэр жилийн орон нутгийн сонгуулийг явуулахад нийслэлд гэхэд л 104 мянган амьгүй албат бүртгэгдчихсэн байх жишээтэй. Энэ мэдээг Ерөнхий сайд асан М.Энхболд надад мэдээлж байсан. Тэгэхээр сонгогчдын үнэн бүртгэл байхгүй болохоор сонгууль будилах нь гарцаагүй юм.

УИХ-ын гишүүн Н.Баяртсайханы сонгуулийн штабт ажиллаж байсан эмэгтэй

Өнөөдрийн тойм сонинд нийтлэгдсэн мэдээллээс.

-Хороодын Засаг дарга нар нь оршин суух хаяггүй 400 гаруй иргэдийг сонгогчдын нэрсийн жагсаалтад шинээр дахин оруулж санал луйварджээ.

-Нүхтийн задгай гэсэн хаягаар 84 хүний санал авчээ. Гэтэл Нүхтийн амралтад ердөө нэг өвгөн манаач, хоёр гурван үйлчилгээний ажилтан байсан байдаг.

-Саналын Хайрцаг явуулахдаа нэр дэвшигч Н.Баяртсайханы төлөө санал өгөх өрхөөр оруулж, Б.Дэлгэрмаагийн төлөөх айл өрхөөр оруулаагүй тойрч гарчээ.

-Нөхрийнх нь нэрээр эхнэрийг нь овоглож нэг санал хураана. Эхнэрийнх нь нэрээр нөхрийг нь овоглож дахин нэг санал луйвардах үйлдэл эх захгүй хөвөрч байжээ.

-Насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл нас бие гүйцэж таны төлөө гарын үсгээ зуржээ. Мөн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг ч таны төлөөх саналд хөтлөж ирээд санал дугуйлуулсан байдаг.

-Хөдөөнөөс хотод ирж оёдлын үйлдвэрт ажиллаж байсан 400-600 охидыг хашчихсан хотод суух Иргэний үнэмлэх олгоно гээд барьцаалж жагсаалаар нь санал хураалтад оруулж байсан

-ИБМУТ-ийн нэр бүхий ажилтнууд Иргэний үнэмлэх-ийг цаг наргүй үйлдвэрлэж таны тойрогт саналыг нь өгүүлэх зорилгоор албан тушаалаа урвуулжээ. 61 дүгээр тойрогт санал өгөх ямар ч бололцоогүй 800 гаруй хүнийг санал хураалтад оруулсан гэх мэтээр таны гэмт үйлдпийг нотлох 172 баримт бүхий хавтаст материал өнөөдөр таныг төрийн түшээ мөн үү биш үү гэдгийг асууж байна.

Дугаар 121/2881/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button