Чинжүүтэй тocmoй гурилтай шөл

жижиглэн хэрчсэн сармис, нунтагласан улаан чинжүү зэргийн тус бүр 15 грамм, наранцэцгийн тос 40 грамм, хүа жяо 3-5 ширхэг бэлтгэж хэрэглэхэд бэлэн болгоно.
Хийх арга 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхийлөөд, 15 минут хэртэй байлгаж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нимгэлээд хэрчиж чанахад бэлэн болгож тавина.
2-рт. жа цай ногоогоо цэвэрхэн усаар угааж дараа нь жижиг болгож хэрчинэ. Шинэ ногоогоо угааж цэвэрлээд хэрэглэхэд бэлэн болгоно. Гахайн махаа нарийн зурвас болгон хэрчиж дянь фэньдээ өнхөрүүлж тосонд шарж гаргаад хэрэглэхэд бэлэн болгож тавина.
3-рт. Тогоондоо ус хийж, гурилаа буцалсан усанд хийх ба дээр нь шинэ ногоогоо хийж болохоор нь шүүж гаргаад, аяганд хийж гурил чанасан уснаасаа 100 грамм хэртэй нэмж, дээр нь давс, вэй жин, хэрчсэн жа цай ногоо, хэрчээд болгосон мах болон жижиглэн хэрчсэн саримас, халуун чинжүүний тос, хү жяогийн нунтаг зэргийгээ ар араас нь гурил дээрээ хийж. Дараагаар нь өөр нэг тогоонд наранцэцгийн тос хийж халахаар нь хүа жяогоо шарж, болсон үнэр гарахаар нь энэ халуун тосоо гурил дээрээ хийж холиод энэ хоолыг идэхэд бэлэн болголоо гэсэн үгдээ.
Энэ гурилтай шөл нь ув улаан өнгөтөй бөгөөд маш халуун амттай байдаг юм. Сануулага болгож танд хэлэхээс, та тосыг нь заавал сайн халаасан байх хэрэгтэй бөгөөд, халуун улаан чинжүүгээ сайн гэгч шарж болгох юм бол идэхэд өвөрмөц амттай болж чаддаг байна. Халуун чинжүүгээ бол харин өөрийн хэрэглэх хэмжээгээ үндэслэн их багийг нь тааруулж нэмж хасч болно шүү.
Эс тийм бол зарим найз маань даанч халуун байна гээд идэх дургүй байж мэднэ. Харин бага зэргийн чинжүүтэй хоолыг хая нэг идэх нь ч сонин байдаг юм шүү.