Баавгай ичиж байхдаа яагаад жин хаядаггүй вэ?

Баавгай уургийн задралд саад учруулдаг хүчтэй ингибиторынхоо ачаар ичээнд байх үедээ өөх тос л бага зэрэг хаяхаас биш хүч тамир алддаггүйг Барселоны их сургуулийн эрдэмтэд тогтоолоо. Ичээндээ дуг нойрондоо дугжирч байх үед авсан түүний цусны сийвэнг лабораторийн хархны булчингийн эд эсэд хийж судалжээ. Унтаж буй баавгайн сийвэн нь хархны булчингийн эд эсийн уургийн задрах үйл явцыг 40 хувиар удаашруулсан байна. Энэ нь унтаж буй баавгайн цусны сийвэнд уургийн задралыг зохицуулдаг, бие организм дахь энэ үйл явцад хаалт болдог хүчин зүйл агуулдгийг харуулж байна гэж судалгааны удирдагч профессор Хосеп Архилес ярьж байна. Баавгай арваннэгдүгээр сарын хоёрдугаар хагасаас дараа жилийн гурав, дөрөвдүгээр сар хүртэл ичдэг. Ичээний үеэр баавгай сар гаруй хоол хүнсгүй байдаг бөгөөд бодисын солилцооны төвшин нь багасдаг аж.
дугаар 20