Ху Жинтао талархал илэрхийлэв

Би гадаадын Засгийн газрынхан, олон улсын найз, нөхөддөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна гэж ноён Ху Синхуа агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Өдгөө газар хөдлөлтөд амь насаа алдагсдын тоо хэдийнэ 28 мянгад хүрчихээд байгаа юм. Синхуа агентлагийн мэдээлж байгаагаар 10 мянга гаруй хүн одоогоор нуранги дор байна. Харин Хятадын албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар энэ удаагийн газар хөдлөлтөд 50 мянга гаруй хүн амиа алдсан байх төлөвтэй аж. Сичуан хот тэр аяараа балгас болж, олон хүн уй гашууд автаад байна. Түүнчлэн нурангид 124 цаг дарагдаастай байсан нэгэн эмэгтэйг аврагчид өчигдөр олжээ. Мөн одоогийн байдлаар нийт 138 мянган хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн нь тогтоогджээ. Тус хотод гадаадаас 181 мянган майхан, 220 мянган хөнжил, 170 мянган ширхэг хувцас зэргийг тусламжаар илгээжээ. Өмнөд Солонгос, Сингапур, Орос, Япон, Тайланд зэрэг улсаас хохирогчдод туслах баг ирсэн байна. Тусгай багийнхан үнэрч нохойгоор хайгуул хийсээр байна.
Ж.Цогзолмаа
Дугаар 121/2881/