Боловсролын төвшин наслалтад нөлөөлдөг

Судалгааны үр дүнд боловсролтой болон бага боловсролтой хүмүүсийн наслалтын байдал жил жилээр ялгаатай байгааг тодруулсан байна. Эрдэмтэд янз бүрийн бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд жил бүрийн нас баралтын үзүүлэлтийг судлахад дор хаяж коллеж төгссөн ямар ч насны цагаан арьст /25 хувиар/ болон хар арьст/36 хувиар/ эрчүүдийн нас баралт буурсныг ажиглажээ. ДОХ, халдварт өвчин, хавдар, зүрхний өвчнүүд өмнө нь нас баралтын гол шалтгаан болж байсан бол өнөөдөр эдгээр нь хоёрдугаарт бичигдэх жишээтэй. Бүрэн дунд боловсрол эзэмшээгүй цагаан арьст эмэгтэйчүүдийн хувьд нас баралтын жилийн хамгийн өндөр өсөлттэй/3.2 хувиар/ хэмээн бүртгэгджээ. Мөн дөнгөж дунд сургуулийг хараахан дүүргэж чадалгүй сургуулиа орхисон цагаан арьст эмэгтэйчүүдийн нас баралт жилд 0.7 хувиар өссөн байна. Энэ судалгаа нь боловсролтой болон бага боловсролтой хүмүүст нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал нөлөөлдгийг давхар баталсан. Жилээс жилд нас баралтын төвшинд боловсролын байдал нөлөөлсөөр байна гэж Америкийн хавдрын эсрэг нийгэмлэгийн мэргэжилтэн, доктор Отис Броули мэдэгджээ. Боловсрол багатай хүмүүс санхүүгийн хувьд боломж муутайгаас эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй. Тэд эрүүл мэндээ хэрхэн сахихаас эхлээд орчин үеийн анагаах ухааны ололт амжилтуудыг төдийлөн мэддэггүй. Иймээс амьдралын боломжтой дунд давхаргынхны дунд нас баралт багасч байгаа бол доод төвшинд улам л нэмэгдсээр байна гэжээ.
дугаар 20