Бүсгүйчүүд хүзүүндээ гэмтэл авах нь илүү

Энэ нь зорчигч бүсгүйчүүдэд ч мөн хамаатай. Ийм дүгнэлтэд Шведийн Умео хотын их сургуулийн судлаач Бертил Йонссон хүрчээ. Тэрбээр диссертацидаа нурууг гэмтлээс хамгаалах орчин үеийн машин тоног төхөөрөмжүүд өнгөрсөн үеийн ийм хэрэгслүүдээс 50 хувиар багассан гэж бичжээ. Осол болох агшинд тухайн зорчигч, жолооч биеэ авч буй байдал гээд олон хүчин зүйлээс шалтгаалж гэмтэл авах нь ойлгомжтой. Тиймээс Бертил машин барьж, эсвэл зорчих үедээ эр, эм хүмүүс ямар байдалтай биеэ авч явдаг талаар хэд хэдэн судалгаа хийжээ. Эхлээд даатгалын компаниудаас нуруу, хүзүүний гэмтлийн талаархи мэдээллийг авсан байна. Дараа нь сайн дурынхны тусламжтайгаар машины сандалд жолооч болон зорчигчид хэрхэн тухалдаг, нуруугаа хэрхэн тавьдаг, машины давхиж байх болон зогсолтын үед ямар байдалтай явдгийг судалжээ. Гурав дахь шатанд тэрбээр дээрх мэдээллээ манекен дээр туршжээ. Эмэгтэй жолооч ба эмэгтэй зорчигчид эрчүүдтэй харьцуулбал ослын үеэр хүзүүндээ гэмтэл авах нь гурав дахин илүү. Харин энэ үед жолооч урд суудалд сууж яваа зорчигчоо бодвол хоёр дахин илүү гэмтэл авдаг гэж тэр үзэж байна. Учир нь бүсгүйчүүд жолоонд маш ойрхон сууж, нуруугаа цэх байлгадаг нь ийм гэмтэлд эрсдэлтэй болгодог аж.
дугаар 20