Хаврын баяр-2008 наадам боллоо

Энэ удаа Дорнод, Орхон, Баянхонгор, Дундговь аймаг болон Улаанбаатар хотоос Хөдөө, аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, Star dance клуб өрсөлдөв. Улаан сарнай гэвэл хэн хүнгүй л мэдэх байх. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Д.Номингэрэл багшаар удирдуулсан Улаан сарнай хамтлагийнхан ахин тэргүүллээ. Хоёрдугаар байрт, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Цолмон багшаар удирдуулсан Хатан цуурай хамтлаг, гуравдугаар байрт Star dance клүбийн Батсайхан багштай New star хамтлаг шалгарлаа.
Найрал дуу-ны төрлөөр, нэгдүгээр байрт Дундговь аймгийн Говийн наран хамтлаг, хоёрдугаар байрт ШУТИС-ийн Хос уянга, гуравдугаар байрт ХААИС-ийн Хатан цуурай хамтлаг орлоо. Харин Баянхонгороос Хаврын баяр-т байнга оролцдог Саран шигтгээ хамтлагийнхан Улаан-Үдэд бүжгийн сургалтад, мөн бүх багш нарыг Улаан-Үдэд бүжгийн багшийн сургалтад суралцах эрхийн бичгээр урамшууллаа. Энэ хаврын баярын хамгийн онцлох нь 69 настай Г.Гүргэнжав, Л.Алтанцэцэг гэр бүлийн хоёр хос оролцож 30-аас дээш насныхны цэнгээнт бүжгийн тэмцээний нэгдүгээр байранд орсон явдал байв.
С.Мөнхбаяр
Дугаар 121/2881/