Хамгийн муу шүлгүүд дуудлага худалдаанд

Английн Уиллиам Макконагаллын 35 шүлэг Харри Поттер, Жеймс Бонд, Шоколадны үйлдвэр зэрэг олны танил зохиолуудын эх шиг үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд найдаж байна. 1825 онд Эдинбургт төрж, 1902 онд таалал төгссөн У.Макконагаллыг үеийнхэн нь бүх цаг үеийн хамгийн муу шүлэгч гэдэг байжээ. Өнөө цагийн утга зохиол судлаачид ч үүнтэй санал нийлж байна.
Хамгийн муу шүлэгч Шотландын дайн, хатан хаан Викториягийн алтан зүүлт, байгалийн гамшиг гээд тун явцуу хүрээнд бичдэг байжээ. Харин 47 настайдаа үхлийн тухай бичсэн нь түүний ганц утгатай мөртүүд байсан гэж дуудлага худалдааны танхимын ажилтан Алекс Дөүв өгүүлсэн юм.
У.Макконагаллын бичсэнийг шоолж, шүүмжлэгчид түүн рүү ногоо, хоолны үлдэгдэл хүртэл шиддэг байжээ. А.Дөүвийн хэлснээр хамгийн муу шүлэгч бичсэн бүхэндээ эрдэж, өөрийгөө Энэ гараг дээр талхнаас хойш үүссэн хамгийн гайхалтай зүйл хэмээдэг байсан нь олны дургүйцлийг хүргэдэг байсан гэнэ.
дугаар 20