Бакула Ринбүчийн мэндэлсний ойд зориулсан Өдгөө цагийн монголын бурханы шашин

Бурханы шашинт Монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн Бакула Ринбүчийн мэндэлсний ойд зориулсан Олон улсын бага хурлын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн гадаад улсын зочид төлөөлөгчид, санваартан хуврагууд, сүсэгтэн иргэд, олон нийтийн төлөөлөл Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Энэ бага хурлын урилгыг хүлээн авч, нээлтийн ёслолд өөрийн биеэр ирж оролцох олон учир шалтгаан надад бий. Та биднийг энд уулзуулж байгаа эрхэм хүмүүн Кушок Бакула нь улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлж, хүмүүн олны энх амгалангийн сайн үйлсэд хичээнгүйлэн зүтгэгч нийгэм, төрийн нэрт зүтгэлтний нэг байсан. Тэрээр энхтайвны элчийн хувьд Монгол орноо анх 1970 онд морилон ирж, Азийн буддистуудын энх тайвны бага хурлын байгууллагыг анхлан байгуулалцаж, монгол түмэнтэй ерөөл учралын бат барилдлагаа тогтоосон билээ.

Тэгвэл түүнээс 20 жилийн дараа буюу манай оронд шинэ цагийн үүдийг нээсэн 1990–ээд оны эхээр тэрбээр БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, олон жилийн турш үр бүтээлтэй ажилласан юм. Элчин сайдын өргөмжит Жуух бичгийг өвөртлөн төрийн элчийн хувьд түүний Монгол орноо хөл тавьсан өдөр нь шинэ оны эхний өдөр буюу 1 дүгээр сарын 1 байсан бөгөөд бэлгэ ерөөлтэй энэ үйл явдал нь нэг талаас, Монголд ирэх гэсэн түүний өөрийн хүсэл эгээрэл, нөгөө талаас, түүнийг хүлээн авсан Монгол түмний итгэл сэтгэлтэй хэрхэн таацан нийцсэнийг нар галд нөхөрлөж, сар усанд ижилдсэн лугаа адил болов хэмээн тэрбээр дурсан бичсэн байдаг.

Тусгаар тогтносон БНЭУлсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн итгэлийг хүлээж, түүнтэй дотно харилцаатай байж, төрийг тогтоон засах болон улс хоорондын харилцааны ухаанд тэгширсэн номт төрийн элч, энэрэхүй сэтгэлт, эрдэм чадалт Элчин сайд Кушок Бакула манай улсад томилогдон ирснээр эртний түүхтэй боловч нэгэн үе ёс төдий байсан Монгол-Энэтхэгийн харилцааны хөгжлийн шинэ үе эхэлсэн юм. Түүний элчин сайдаар ажилласан 10 жилийн хугацаанд Монгол-Энэтхэгийн дээд хэмжээний төрийн айлчлалууд удаа дараа болж, олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан бөгөөд өдгөө цагт соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын эрчимтэй, өгөөжтэй хамтын ажиллагаа нь түүний гавъяа зүтгэлийн үр дүн төдийгүй үйл хэргийнх нь үргэлжлэл мөн билээ.

Тэрээр бас Монгол Улс дахь гадаад улсын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийн ахлагчийн хувьд бусад орны элчин сайдууд Монгол орныг ойлгон таних, ойртон дотночлоход үл ажиглагдам мөртлөө үлэмж тус хүргэсэн чадварлаг дипломатч байсныг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бакула Ринбүчи нь монголчуудын хувьд Энэтхэгийн оюун соёлын элчин төдийгүй бурханы шашны номын элчин, бишрэл хүндэтгэлт, гэгээн хутагт байсан, эдүгээ ч байсаар байна.

Тэрээр Монгол оронд Бурханы шашин дахин дэлгэрч мандах, монголчуудын үндэсний шашны ёс заншил, уламжлал эргэж сэргэхэд үлэмж их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд олон зуун лам хуврагуудыг сургаж бэлтгэсэн, олон мянган сүсэгтэн шавь нараар хүрээлүүлэн хүндлэгдсэн номын их багш байлаа.

Бакула Ринбүчи хэлэхдээ Монголыг Чингис хаан, Бурханы шашин хоёроор нь дэлхий дахин андахгүй билээ гээд Олон оронд Бурханы шашин нь тухайн тэр орны соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон байдаг. Иймийн учир Бурханы шашныг гээх нь мөн утгаараа өөрийн үндэсний өвөрмөц чанарыг гээнэ гэсэн хэрэг хэмээн сануулан сургамжилсан нь өдгөө ч ач холбогдолтой захиас сургаал хэвээр байна.

Энэ удаагийн бага хурал нь түүний гэрээслэл сургаал өнөөдрийн Монгол оронд хэрхэн хэрэгжиж байгаа хийгээд Монголын Бурханы шашны өмнө дэвшигдсэн асуудлыг тал талаас нь хэлэлцэнэ гэдэгт итгэж байна.

Миний бие 90-ээд оны эхэн үед Соёлын сайдын хувиар Ринбүчи багштай хамтран Монгол орны шашин, соёлын түүх дурсгалт сүм дуганыг сэргээх, Мэгжиджанрайсиг шүтээнийг бүтээх, Бурхан багшийн чандрыг Монголд залах, Бурхан багшийн сургаал-ыг орчуулах, Монгол-Энэтхэгийн соёлын төвийг байгуулах зэрэг шашин, соёлын олон үйлсийг бүтээхэд биечлэн оролцохдоо түүнээс үнэт зөвлөгөө туслалцаа авч ажиллаж байсан. 90-ээд оны хоёрдугаар хагаст УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн ахлагчийн хувьд Монгол-Энэтхэгийн парламентын болон улс төрийн намуудын харилцааг өргөжүүлэхэд элчин сайдтай хамтран ажилласан. 2000 оноос Ерөнхий сайдын хувьд би Монгол-Энэтхэгийн Засгийн газар хоорондын харилцааг өргөжүүлэн идэвхжүүлэхэд түүнтэй урьдын адил хамтран ажилласан юм. Түүнээс гадна бид шашин номын гүн бат барилдлагатай байсан юм. Энэ бүх сайхан дурсамжаа эргэн санаж, Та бүхэнтэй хуваалцах завшаан тохиосонд би баяртай байна.

Монголын ард түмнээ Элчин багш хэмээн өргөмжлөгдөн алдаршсан хичээнгүй зүтгэлт, нигүүлсэнгүй өршөөлт, алив хүмүүн олныг алагчлалгүйгээр жигд асран тэтгэгч, төр, шашны хэрэг үйлийг эн тэнцүү эвсэлдүүлэн бүтээгч, улс хоорондын энх тайван, найрамдал, оюун соёлын салбарт харилцан ойлголцлын элч төлөөлөгч болон ажиллаж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Бурханы номын үнэнч шавь Кушок Бакула Ринбүчийн гэгээн дурсгалд дахин хүндэтгэлээ илэрхийлье.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд амжилт хүсье.

Та бүхэнд сайн сайхны ерөөл өргөе.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button