Байгалиа хайрлан хамгаалъя

Асар майхны цараатай далбаан дээр могойг сунгаж атгасан бүргэд шувууны дүрсийг далбааг эзлүүлэн уран гоёмсгоор урласан байна. Энэ нь индианчуудын нэн эртний соёл аж. Асар далбаагаа өдрийн цагт харуул хамгаалалттайгаар мандуулаад нар шингэмэгц ёслол жагсаалын хүндэтгэлтэйгээр буулган авч явдаг байна. Асури ертөнцийн хан хурмастын орныг урин залж байгаагийн илэрхийлэл юм. Энэ далбаан дээрх шувууны дүрс нь монгол туургатны эртнээс улбаатай жигүүртний хаан хангарьд шувуу хэмээх нэгэн сэтгэлгээтэй нэгэн ижил юм.
Тэр цагийн танин мэдэхүйн баримт буюу нийтлэг их соёлын ухаарал нь хан хурмастын адуу нь луу, жигүүртэний хаан нь хангарьд. ТВ5 телевизийн нэвтрүүлгээр Мехико хотод тэмдэглэж буй нэгэн зан үйлийг тайлбарлав. Одоогоос 475 католик шашинтнууд орчлонгийн нарыг Гэгээн эх хэмээн шүтэж байгаагийн тахилга ёслол гэнэ. Гэгээн эх нь уран зургаар дүрслэгдсэн хар хувцастай эмэгтэй хүний хөрөг ажээ.
Гэгээн эхийн тахилгад ирэгсэд нь гол гудамжны цаана машинаа орхицгоогоод явганаар ирцгээдэг гэнэ. Зан үйлийн үйл хөдлөлийн журам нь ийм байдаг бол монгол нутагт савдгийг тахих зан үйлийн аястай ижил юм. Хотожсон нөхцөлд католикчууд индиан савдгийн тахилгын зан үйлийг шашныхаа зан үйлд түрэн автсан байж магад. Эртний индианчуудын тахиж байсан эм савдаг нь хүлэг унаатай хар хувцастай малгайгүй намба төгөлдөр нас цэл индиан омгийн эмэгтэй байх учиртай.
Индианчуудын эзэгнэн суурьшсан их нутагт индиан овогтны дүрийн эр савдаг эвсэн зохицон амьдар ч байсан буй заа. Тэр савдгийн үзэгдэж харагдах зуур нь өднөөс хөнгөн өдөт сумнаас түргэн идэр насны. Савдгуудын нохой нь чоно харам хүлэг нь буга гөрөөс, харам хүлэг нь буга гөрөөс, нэн харам сүрэг нь аргал янгир ховор зүйлийн гөрөөс. Ийм савдгаа тахиж байсан зан үйл ионгол нутагт бас л ижил.
Ганга нуур, Дарь овоо уул нь их газрыг эзэгнэсэн шарга морьтой эм савдгийн ариун дагшин нь мөн. Ганга нуур нь ай саваараа цэвэрхэн Дарь овоо унаган төрхөөрөө ариун байваас тахилгын дээд нь мөн. Уулын энгэр бэл газар нь савдгийн байршлын бэлчир учир тахилгыг үйлдэх газрыг энгэр бэлээс амслан хөмөг нам газар чулуун өндэр тавьж зэхнэ.
Тахилгад цугларагсад нь зөвхөн ердийн хөсгөөр ба явганаар ирцгээнэ. Тахилгат уулынхаа зүүн алс бэлд хүлэг мориндоо хөтөлгөөтэй амбан шар атан тэмээн дээрээ шавааралдан баярлалдан ирцгээвэл нэн зохистой. Товолсон өндөр дээрээ явганаар цугларцгааж боловсруулсан цагаан идээ бүхнээр мялаалга тавьж савдгаа баясгах магтаал сайшаал өргөж хишиг хурайлгаа илэрхийлнэ.
Таруухан тогтоцтой талын жижиг уулсаа адилсган магт. Савдаг лусадын овоог тахихад арьан нас хүрээгүй балчирыг дагуулан очиж болохгүй. Монгол нохой дагах эсэх бол цагаан зурхтэй цулгуй хар нохой зүгээр. Бурханы шашин мандахаас өмнө бөөгийн шашинтай байж. Эдгээр цаг үеэс өнө өмнө үед савдаг лусадаа тахидаг байсан аж. Иймээс тэр л цагийнхаа ёсоор тахицгаа.
Дугаар 16/140/