Монголын ШУА-ийг 700 жилийн турш Эрдэм номын газар байсан гэж барууны ертөнцөд хүндэлдэг

Харин манайд энэ хамаарал үнэндээ хангалтгүй. Учир нь, манайд оюуныхаа чадамжийг нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ашиглах чадамж муу гэдэгтэй санал нийлэхийн сацуу мэдлэг бүтээх, бүтээсэн мэдлэгээ бүтээгдэхүүн болгох чадавхи нүүр улаймаар гэдэгтэй эрдэмтэн, судлаачид санал нэгдэх болсон. Тэр байтугай сүүлийн арав гаруй жил олонхи эрдэм шинжилгээний байгууллагынхан судалгааны зардал олж, оршин тогтнохын тулд хэт жижгэрсэн төсөл, сэдэв санаачлан гүйцэтгэх болж. Yүнээс улбаалан тэргүүлэх чиглэлийн эрдэмтэнгүй, ажилчидгүй болох аюул тулгараад байгаа гэх. Иймээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг их, дээд сургууль дээр төвлөрөх ёстой хэмээн зарим эрдэмтэд санал тавьж эхэлсэн. Энэ талаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Чадраатай ярилцлаа.

-Шинжлэх ухааны академийн их чуулган, шинжлэх ухааны ажилтны улсын зөвлөгөөн саяхан болж, шинжлэх ухаан, технологийг ойрын хугацаанд хөгжүүлэх инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар нухацтай ярилцлаа. Энэ үеэр академийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилго, зорилт, үр дүн зэрэг асуудлаар нэлээд шүүмжлэл гарч байсан.

-Шинжлэх ухааны академийн тухай зарим хүмүүс дутуу, дулимаг ойлголттой байдаг нь энэ хурлын үеэр ажиглагдлаа. Энэ нь шинжлэх ухаан, инновацийг бэхжүүлэхэд хор хөнөөл учруулах уршигтайг харгалзан, орчин үеийн Шинжлэх ухаан академийн тухай, түүний үүрэг, хариуцлага, зорилгын талаар товч авч үзэх нь зүйтэй болов уу. Өнөөгийн дэлхийн хамтын нийгэмлэг, шинжлэх ухаанд суурилсан нийгэм, эдийн засгийг бүрдүүлэлгүйгээр аливаа улс орон хөгжих боломжгүй гэж үздэг болсон. Энэ талаар НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Аливаа улс орон тогтвортой хөгжье гэвэл шинжлэх ухаан, технологийн бие даасан чадавхитай болох ёстой хэмээн тэмдэглээд, энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний Шинжлэх ухааны академиуд гол үүрэг гүйцэтгэх тухай хэлсэн юм. Иймээс улс орон бүр академиа бэхжүүлэх, шинээр байгуулах арга хэмжээ эрчимтэй авч байна.

-Шинжлэх ухааны академи гэх байгууллага зөвхөн ОХУ, БНХАУ, Монгол Улс гуравт байдаг. Энэ бол хоцрогдсон зүйл хэмээн шүүмжилдэг шүү дээ?

-Ор үндэсгүй зүйл. Шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг үнэлдэг улс орон бүхэнд Шинжлэх ухааны академи бий. Одоо ч улс орнууд шинээр академи байгуулсаар байна. Тухайлбал, ОХУ академиа бэхжүүлэхээр дүрмийг нь шинэчлэн баталж, улсынх нь Ерөнхийлөгч харьяалалдаа авч, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Европын холбоо болон бусад орнууд хуучин социалист системд багтаж байсан орнуудын академийг хэвээр нь үлдээн бэхжүүлж, тухайн орны шинжлэх ухааны төв байгууллага болголоо. Харин Вьетнам шинжлэх ухаан, технологийн үндэсний төвөө шинжлэх ухаан, технологийн Yндэсний академи болгосон байсан.

Цаашилбал, Африк тивийн ихэнх орнууд шинжлэх ухааны төв байгууллагатай болж, түүнийгээ мөн манайхтай адил нэрлэх болов. ХБНГУ бүрэлдэхүүндээ 30 гаруй хүрээлэнтэй Макс Планкийн нийгэмлэг, Францын 153 хүрээлэнтэй Yндэсний шинжлэх ухааны судалгааны зөвлөл нь эртний уламжлалаар Эрдэмтдийн нийгэмлэг нэрээ хадгалж байгаа боловч, дотооддоо дэлхийн жишгийг харгалзан академи болох талаар нэлээд хэлэлцэж байна. Ер нь Дэлхийн шинжлэх ухааны академиудын холбоо 130 гаруй орны ШУА-ийг эгнээндээ багтаадаг. Энэ мэтээр бүх орнууд академитай болох, байгаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж буйн гол шалтгаан нь шинжлэх ухааны академи төвтэй, шинжлэх ухааны дэлхий нийтийн сүлжээ байгуулагдсан, орнууд түүнд нэгдэх, хүчирхэг орнууд судалгааны янз бүрийн чиглэлийг толгойлогч академитай болох эрмэлзлэлтэй холбоотой юм.

-Орчин үеийн шинжлэх ухааны академи гэдгийг тайлбарлахгүй юу?

-Орчин үеийн шинжлэх ухааны академи гэдэг нь хоёр үндсэн зорилготой. Нэгд нь, тухайн орны үндэсний сэтгэх чадвар, мэдлэгийг дэлхийн бусад орнуудын үндэстнээс дутуугүй байлгах, хоёрт нь, тухайн орны нэртэй технологи, шинэ бүтээгдэхүүнийг боловсруулж, дэлхийн зах зээл дээр гаргах, өрсөлдүүлэх явдал. Энэ хоёр зорилго нь академийн хүрээлэн, лабораториудыг их сургуулиудтай харьяалуулаад нэлээд хаалттай, гадаадын болон дотоодын судлаачид тэр бүр орж гарч, хөлхөлдөөд байхгүй болгосон байна. Магадгүй энэ нь мэдээлэл, ойлголт дутмаг зарим хүмүүст Шинжлэх ухааны академийн талаар буруу, зөв ойлголт төрүүлдэг талтай. Тухайлбал, технологи, инновацид илүү анхаарал тавьж ирсэн Япон зэрэг зарим орон олон арван хаалттай технополис төвүүд байгуулсны зэрэгцээгээр тэдгээрийн зарим нь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг сонгон авсан байсан.

-Манай эрдэмтэд үндэсний шинэ технологи, бүтээгдэхүүн бий болгох талд хэр үр бүтээлтэй ажиллаж байна гэж Та үзэж байна вэ?

-Улс орнууд шинжлэх ухаанд зарцуулах төсвийнхөө Засгийн газраас гарах хувь хэсгийг зөвхөн суурь судалгааг санхүүжүүлэхэд зарцуулдаг болсон байна. Эдгээрийг харгалзан үзэж Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Израиль, Турк зэрэг азийн 20 гаруй орны Шинжлэх ухааны академиуд нэгдэн, Азийн ШУА-иудын холбоог байгуулан амжилттай ажиллаж байна. Энэ холбооны гол зорилгын нэг нь улс орон бүрийн академи нь үндэсний шинэ технологи, бүтээгдэхүүн бий болгох, оюуны төвтэй байхад чиглэгдэж байгаа юм. Ер нь манай Шинжлэх ухааны академийг барууны ертөнцөд үзэхдээ одооноос 700 гаруй жилийн өмнө Хубилай цэцэн хаан байгуулсан, монголчууд хөгжиж дэвшин, унаж доройтож байсан тэр бүх он жилүүдэд Эрдэм номын газар-аа хадгалсаар ирсэн гэж хүндэлдэг юм билээ. Иймээс манай академийг хөгжүүлэх, дэмжих талаар дэлхийн орнууд анхаарал тавьдгийн нэг жишээ нь хөрш орнуудын Шинжлэх ухааны академийн удирдлагууд удаа дараа ирсэн явдал. Yүний зэрэгцээ АНУ-ын Yндэсний Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, дэлхийн хамгийн нэр хүндтэй эрдэмтний нэг Брусс Альберт ирж, эрдэмтдийн судалгааны ажилтай танилцан, үнэтэй зөвлөгөө өгсөн. Дэлхийн Их найм-ын зөвлөх, Нобелийн шагналтан, физикч, химич Эрнест Ричард хүрэлцэн ирж, зөвлөн дэмжиж байгаа зэргийг дурьдаж болно.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай академи дэлхийн болон олон улсын дээр дурьдсан шинжлэх ухааны байгууллагуудын гишүүн, Ази, Европ, Латин Америкийн 25 орны Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах 131 гэрээ хэлэлцээр, протокол байгуулан ажиллаж байна. Ингэснээр Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн, төвүүдийн эрдэм шинжилгээний ажилтан нар дэлхийн олон орны лабораториудад очиж ажиллах, сурах, хамтарч ажиллах бололцоо бий болно. Ер нь сүүлийн жилүүдэд төр засгаас шинжлэх ухааныг дэмжих, хөгжүүлэх талаар анхаарч байгаа. Гэсэн хэдий ч хүнд хэцүү үеийг даван туулах, шинжлэх ухаанаа авч үлдэхийн төлөө олон жилийн хүч хөдөлмөрөө шавхан дайчилж ирсэн хүрээлэн, төвүүд, эрдэмтэн судлаачдын байдал доройтон, одоо түүнээсээ гарч, өсч өндийх нь цаг хугацаа шаардах ажил болоод байна. Уг нь шинэ Засгийн газар манай төсөв, зардлыг нэмэгдүүлэх шийдвэр, хууль эрхзүйн баримт бичгүүд гаргасан. Энэ нь шинжлэх ухаанд суурилсан нийгэм байгуулах үе шат руугаа орох боломж олгож байгаа ч үүнтэй зэрэгцээд нийгмийг хамарсан инфляци, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч магадгүй байгаа нь сэтгэл түгшээж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button