Сэтгэл гутрал түүний үр дагавар

санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэлд өртөх, ажил төрөл бүтэхгүй зэргээс бий болдог. Энэ нь амьдралд тохиолдох сэтгэл бухимдлын түр зуурын хариу урвал юм. Үүний дараа цагийн аясаар хүмүүс эргэж хэвийн байдалдаа ордог. Өөрөөр хэлбэл түр зуурын хариу урвалаа эргэж хэвийн болгож өөрчлөх чадвар дутсанаас энэ нь цаашид даамжирч байнгын шинжтэй болон сэтгэл гутралын эмгэг болж хувирдаг. Сэтгэл гутралын эмгэг нь зарим тохиолдолд тодорхой шалтгаантай. Жишээ нь бие махбодын өвчин, амьдралын хүнд хэцүү даваа, гэнэтийн тохиолдолд, хүнд гарз тохиолдох, хүчирхийлэлд өртөх, хөрөнгө мөнгө, гэр бүл салалт, орон байрны асуудлаас болж санаа зовох зэрэг шалтгаанаас болж бухимдах бусадтай харьцах харьиааны хямрал үүсэх гэх мэтээс гутралын суурь тавигдаж эхэлдэг.
Сэтгэл гутралын шинж тэмдэгүүд
Сэтгэл гутралын үед бодол санаа, үг яриа, үйлдлийн хурд удааширна. Мөн тэдний зорилго эрмэлзэл, дур сонирхол, хэрэгцээ идэвх санаачилга буурдаг. Удаан хугацаагаар уйтгарлан суух, орондоо буруу харан хэвтэх, хоолны дуршилгүй болох, бэлгийн сулрал буурах.
Тэд удаан сэтгэж, нам дуугаар, цөөн үгээр ярьдаг. Тэрээр өөрийн сул тал болон өнгөрсөн амьдралд тохиолдсон явдлыг хэтрүүлэн үнэлж, өөрийгөө хэнд ч хэрэггүй, хамгийн зовлонтой, хамгийн шившигтэй, хамгийн азгүй хүн гэх мэтээр үнэлдэг. Улмаар амиа хорлох бодол төрөх ба оролдлого хийдэг байна.
Сэтгэл санаа тавгүйтэхээс сэргийлэх зөвлөгөө
Орчин үеийн амьдралын хэмнэл хурдацтай тул дандаа сайхан зүйл хүсэх, бодох зөвлөгөө тэр бүр тохиромжгүй байх нь бий. Тиймээс гол нь таагүй, сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийх, өөрийгөө барих нь чухал.
Үзэл бодлоо нуух, сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах хэрэггүй. Дотроо өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд хортой. Хэлэх гэсэн зүйлээ ил хэлж бай. Ингэхэд сэтгэл онгойж тайвширдаг. Эерэг зүйл бод. Танд байхгүй бус байгаа зүйлээ бодож таашаал ав. Хаясан гээсэн зүйл, дэмий үрсэн цаг завын тухай бүү бодож шанал. Аливаа зүйл орж гардаг жамтай.
Өөрийн боломжийг бодитой дүгнэ. Бусдыг дуурайх ч юм уу, хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та хийх ёстойгоо ч хийж чадахгүйд хүрнэ. Бүх хүмүүстай сайхан харилцаатай байх гэж бүү тэмүүл. Бусдын санаа бодлоос аль болох хүчтэй хамаарах тусам сэтгэлзүйн хувьд та хэврэгшинэ. Хүн бүрт таалагдах албагүй.
Би өөрөө өөртөө дээд шүүх гэсэн Пушкины үг байдаг. Таны зөв байсан ч үүндээ бусдыг итгүүлэх гэж бүү бод. Стресс үүсгэсэн дэмий оролдлого. Туйлын үнэн, зөв гэдэг харьцангуй ойлголт. Үнэн гээд байгаа зүйл чинь хүн бүрт өөр өнцгөөс харагдана. Үүнийг тийм биш, яг тэр нь зөв гэж бүү маргаарай. Та миний нүдээр хардаг ч болоосой гэдэг шүү дээ.
Бусдын болон өөрийгөө бодитойгоор үнэлж сур. Байгаа зүйлээ үнэлж сур. Энэ бол амьдралын хамгийн энгийн хэрнээ гол ухаан юм. Өөрөөсөө ахадсан зүйл шаардахгүй байх, бусдын чадварыг үнэлж сурах нь сэтгэл санаа нийцтэй, зохистой болох цорын ганц арга.
Гомдох хэрэггүй. Стресс үүсэх сөрөг сэтгэл. Асуудлыг өөртөө ярьж, цаасан дээр бич эсвэл ойр дотны хүндээ ярь. Болсон явдалаа яагаад гомдох болов гэдгийг ойлгох нь таны зорилго. Гомдоосон талруу шууд дайрах, хэрүүл шуугиан үүсгэх ч хэрэггүй. Би энэ тухай маргааш бодъё гэж хэлээрэй. Өглөө оройноос сэргэлэн гэдэг шүү дээ.
Инээмсэглэж бай. Сэтгэл тавгүй байсан ч хөмсгөө бүү зангид. Орчин тань үүнд буруугүй шүү дээ. Инээмсэглэлээр тавгүй сэтгэлээ арилга. Инээмсэглэх нь стрессийн эсрэг шилдэг эм. Стрессийн эсрэг энгийн дасгал хийгээрэй. Нүдээ аниад 5-10 минут инээмсэглэ. Ингэхдээ Бүх зүйл сайхан болно гэж хэл. Үнэхээр тийм болох нь батлагдана.
Сайн найзуудтай бол. Сайн найз гэдэг зөвхөн тусламж үзүүлэх төдий хэрэгсэл бус. Дотны сайн найзууд тавгүй сэтгэлийг хөөн зайлуулдаг хамгийн үр дүнтэй арга юм. Учир ньтатэдэнтэй харьцсанаар таныг эмзэглүүлсэн асуудлыг ор тас биш юмаа гэхэд мартах, шийдвэрлэх арга замтай болно.
Өглөө эрт бос. Та сэрсэн хэрнээ орондоо бүтэн цаг хөрвөөдөг үү. Таагүй зуршил. Нойроо хангалттай авсан бол сэрмэгц бос. Суниа, дасгал хийж хүйтэн усаар нүүр, цээжин биеэ булхаж угаа. Сэтгэл сэргээд маш тааламжтай болж, ажлын идэвх, урам зориг нэмэгдэнэ. Өглөө боссон хүн нэгийг дуулна гэдэг шүү дээ.
Эрчүүд ба эрүүл мэнд