Шар айраг

Дундад зууны үед ядарч цуцсан хөлөө шар айрганд дүрж амрааж, бөөрний чулууг үүгээр тууж гаргах оролдлогууд хийдэг байжээ.
Шар айргийг эмчилгээнд хэрэглэж болно, болохгүй гэсэн яриа их бий. Мэдээж хэрэг насанд хүрээгүй хүүхдэд ямар ч шалтгаантай байсан шар айраг уулгаж болохгүй. Энэ нь цаашдаа илүү өндөр хатуулагтай согчууруулах ундаа хэрэглэхийн үндэс болдог. Харин насанд хүрсэн хүн өдөрт 0.7 литрээс хэтрүүлэлгүй шар айраг хэрэглэж болох юм байна.
Одоогоор организмаас хөнгөн цагааны давсыг гадагшлуулдаг шингэн шар айрагнаас өөр байх тэд. Мөн шар айраг нь хоол хүнстэй хамт хүний биед орсон зэсийн шингэцийг сайжруулдаг.
Хөлс их гардаг хүмүүс бүлээн усанд шил шар айраг хийгээд хэсэг хэвтэхэд хөлс гарах нь багасдаг. Халуун ууранд орохдоо улайссан чулуун дээр шар айраг асгахад арьс зөөлөрч, торгомсог болдог гэж үздэг. Ардын эмчилгээнд шар айргийг ханиадыг эмчлэхэд хэрэглэх туршлага бас бий. Жишээлбэл, нэг аяга халаасан шар айрган дээр 1 халбага зөгийн бал хутгаад уухад ханиад маш амархан эдгэрдэг гэдэг.
(В.Неведомская)
Эх сурвалж Анагаах арга билиг